Украины дээд албан тушаалтнууд энэ долоо хоногт Байдены засаг захиргааныхантай уулзахдаа Орос дахь байнуудын жагсаалтыг танилцуулна гэлээ. Энэ уулзалтын гол зорилго нь АНУ-ын зэвсгийн Оросын эсрэг хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг цуцлахыг шаардах явдал юм.
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар АНУ-ын албаныхантай уулзана. Тодруулбал, Умеров Баасан гаригт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзах бол Ермак хэнтэй уулзах нь тодорхойгүй байна.
Ерөнхийлөгч Зеленский Лхагва гаригт зэвсгийн хэрэглээний хязгаарлалтыг цуцалж, Оросын нутаг дэвсгэрийн илүү гүн рүү цохилт өгөх боломж олгохыг уриалсан. Ингэж байж дайн илүү хурдан дуусна гэж Зеленский мэдэгдсэн юм.
АНУ өмнө нь өөрсдийнх нь зэвсгийг ашиглаж хилийн ойролцоох бүс нутагт цохилт өгөхийг Украинд зөвшөөрсөн. Тэгвэл “Оросын нутаг дэвсгэрийн гүнд, эсвэл хилийн зурвас орчимд АНУ-ын зэвсгээр цохилт өгөх ямар ч ялгаагүй. Хоёулаа л Оросын нутаг дэвсгэр” гэж Украины эх сурвалж хэлжээ.
Эх сурвалж: CNN
3,576.02





















































Холбоотой мэдээ