Засгийн газар “Эрдэнэс Монгол”-ын шинэчлэлийг ингэж үргэлжлүүлнэ

Засгийн газар “Эрдэнэс Монгол”-ын шинэчлэлийг ингэж үргэлжлүүлнэ

Засгийн газар “Эрдэнэс Монгол”-ын шинэчлэлийг ингэж үргэлжлүүлнэ

Үндэсний баялгийн санг удирдах “Эрдэнэс Монгол” нэгдэлд цахим шилжилт хийж, бие даан засаглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар төрийн өмчит компаниудад реформ хийнэ гэдгээ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Эрдэнэс Монгол нэгдлийн харъяа, охин компаниудын удирдлагуудад мэдэгдлээ.

Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт /2024.08.24/ Багануур ХК-д болсон “Эрдэнэс Монгол нэгдлийн хагас жилийн тайлангийн хурал, өвөлжилтийн бэлтгэл ажил” зөвлөгөөний үеэр “Олон жил ярьсан баялагтаа эзэн Монгол зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хэд хэдэн зорилтыг тусгасан. Ирэх дөрвөн жил нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх гол зорилтыг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол”-чууд та бүхэн ачаа үүрнэ. Цаашид улс төрийн тогтворгүй байдал, улс төржилтөөс үүдэх хүндрэлийг даван туулах, үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа” хэмээн нөхцөл байдлыг тодорхойлов.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс харвал 14 мега төслийн 10 нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дунд хугацааны стратегид тусчээ. Тиймээс улс төрийн гол намууд олон жил гацсан эдгээр төслийг явуулахаар хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь улс төрийн хамгаалалт болж буй аж. Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэржилтийн сэргэлт, эрчим хүчний сэргэлт, боомтын сэргэлт гээд эдийн засгийн өсөлтийг ирэх дөрвөн жилд 5-6 хувьд барихын тулд 10 гаруй хууль, журамд өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн байна.

Юуны өмнө нэгдлийн харъяанд байдаг ТӨҮГ-уудыг ХХК, ХК болгож, компанийн тухай хуулиар зохицуулж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг олон улсын жишигт нийцсэн бүтэцтэй болгоно. Тус нэгдлийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэнгийн хэлснээр 2022 оноос хойш үр ашиггүй ажиллаж байсан зургаан компани, хоёр төслийн нэгжийг татан буулгаж, ТУЗ-ийн 269 гишүүнийг 66 болгон цөөлж, хараат бус гишүүдийг 51 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Гэвч ТУЗ-д төрийн албан хаагчдын тоо толгой компанийн төлөөллөөс олон байна. Тиймээс Компанийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд засаглалын зөв харьцааг бий болгох, төрийн болон толгой компани, харъяа компаниудын чиг үүргийг тодорхой болгох зохицуулалт хийх аж. Энэхүү шинэчлэл нь алсдаа олон нийтэд нээлттэй компани болоход чиглэж буй.

Хууль эрх зүйн хүрээнд хийх бас нэг шинэчлэл нь, уул уурхайн бүтээгдэхүүний үр ашгийг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн хууль журмын өөрчлөлтүүд байна. Н.УчралДНБ 17 хувь өсч эсвэл таван хувиар буурч байхад ард түмэнд мэдрэгдэхгүй байгаа нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаагийн илрэл юм. Тиймээс эдийн засгийн макро өсөлтийг хөргөгчиндөө оруулахын тулд халамж тарааж, цалин тэтгэвэр нэмэхээс илүүг хийх хэрэгтэй болж байна. Аж үйлдвэржилт нь хувийн хэвшлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах шийдэл юм. Тиймээс аж үйлдвэрийн эко системийг угсрах эрх зүйн орчныг нь сайжруулна” гэв. Уул уурхайн салбарын суурь хуулиудаас гадна татвар, гааль, эрчим хүч, тэндерийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиудад өөрчлөлт оруулж, үйлдвэржилтийн бат бөх, уян хатан гинжин хэлхээг бий болгох дэд бүтцийг бүрдүүлэхээр зорьж буй аж.

Товчхондоо, төрийн өмчит уул уурхайн компаниудад хийх эрх зүйн шинэчлэл нь Үндэсний баялгийн санг үр ашигтай удирдаж, байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээхийн тулд хараат бус засаглалыг бүрдүүлэх, Засгийн газрын дунд хугацааны бодлого болох Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэх нь.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт төрийн шийдвэр гаргалтыг оновчтой болгохын тулд найман төрлийн 54 үзүүлэлтийг нэгтгэсэн их өгөгдлийн дашбоардыг Засгийн газрын гишүүдэд хэрэглүүлж эхэлснээ мэдэгдэж байсан Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг цахимжуулна гэдгээ мөн зарлалаа. Тэрбээр “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь дэлхийн хөгжлийг тодорхойлж байна. Технологийн тусламжтай төлөвлөлтөө зөв хийж, эргээд гүйцэтгэлээ ойлгомжтой үнэлэх боломжтой болно. Ажлын төлөвлөлт, гүйцэтгэлтэйгээ уялдахгүй учраас л бүтээмж муу байгаа юм. Тиймээс үйл ажиллагааг нь ил тод, үр ашигтай болгож, ард түмний хяналтад аваачихын тулд олон улсын платформыг нэвтрүүлнэ” гэв.

“Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагаа одоо төсөл бичиж, түүхий эд экспортлох төдийгөөр хязгаарлагдахаа больсон. Нэмүү өртөг шинэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэр технологийн дэд бүтэц, ложистикийг хариуцаж, Үндэсний баялгийн санг удирддаг болсон. "BHP", "Rio Tinto" гээд дэлхийн уул уурхайн аваргууд шиг түүхий эдийн нэмүү өртгийн гинжин хэлхээг хамарсан цогц систем болж буй учир олон улсын жишгийн дагуу "ERP" систем нэвтрүүлж, үйл ажиллагааны уялдааг хангаж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах шинэчлэл хийхийг Монголын алсын хараа, дэлхийн хөгжил шаардаж байна. Нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “ERP-г нэвтрүүлэх төлөвлөгөө, худалдан авалтыг зохион байгуулах ажлыг энэ онд эхлүүлж, үе шаттай нэвтрүүлснээр 2027 он гэхэд хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй” гэж ярилаа.

Тус компани 2024 оны эхний хагас жилд гэхэд есөн их наяд орчим төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд оны төгсгөлд 17 их наяд давах төлөвтэй байна. Ердөө хоёр жилийн өмнө л манай улсын төсвийн орлого ийм дайных байсан гэж үзвэл энэ их баялгийн үр ашгийг ард түмэн хүртэж, алган дээрээ тавьсан мэт харах цонх нь технологи болж байна.

Уул уурхайн компаниудын худалдан авалт эдийн засагт өгөөж өгч, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих нэг чухал эх үүсвэр болдог. Шилэн дансны мэдээллээс үзвэл нэгдлийн харъя компаниуд энэ онд 4.8 их наяд төгрөгийн 3200 гаруй бараа, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөжээ. Гэтэл манай улсын 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт үүний 70-80 хувьтай л тэнцдэг. Хэрэв худалдан авалт ил тод байвал эдийн засагт өгөөж болж очно, үгүй бол авлига, ашиг сонирхлын зөрчлийг улам гааруулах аюултай гэсэн үг. Тиймээс бэлтгэн нийлүүлэгчдэд тэгш боломж олгох, хүний оролцоог багасгаж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлж, нэгдлийг чанар стандартын шаардлага хангасан бараа, үйлчилгээгээр хангахад худалдан авалтын нэгдсэн платформтой болгох аж.

Шилэн реформ хийх гурав дахь хүрээ нь хиймэл оюунд суурилсан хүний нөөцийн сонгон шалгаруулалтын олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх юм байна. Эдийн засгийг бүрдүүлдэг мэргэжлийн салбарын хувьд уул уурхайд улстөрчдийн нөлөөллөөр чадваргүй хүмүүс орохоос сэргийлэхэд хүний нөөцийн нэгдсэн сан чухал үүрэгтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцоллоо. Нэгдлийн хэмжээнд ажиллагсдын тоо 2019 оноос хойш зургаа дахин нэмэгдэж, 2024 оны байдлаар 18 мянга даваад байна. Энэ нь уул уурхай, олборлох салбарт ажиллагсдын гуравны нэг нь төрийн өмчит уул уурхайн компаниудын дээвэр дор байна гэсэн үг. Стратегийн бүтээн байуулалтыг хийхэд дахиад 4100 гаруй нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин хэрэгтэй болно. Тиймээс сонгон шалгаруулалтыг ур чадварт суурилсан, хүний оролцоо багатай хийж, цаашлаад нэгдлийн хэмжээнд хүний нөөцийн ухаалаг засаглалыг бий болгоход энэхүү шинэчлэл чиглэж буй аж.

Энэ бүх шинэчлэлийн үр дүнд Үндэсний баялгийн сангаар дамжуулан айл өрх бүрд байгалийн баялгаас олсон орлогыг хүртээх, Засгийн газар олон жил гацсан хөгжлийн төслүүдээ хөдөлгөх гэсэн хоёр л гол хүлээлт байна. Эхнээсээ ажил хэрэг болоод явж байгааг С.Наранцогт захирал мэдээлсэн. Байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд шууд хүртээх зам нь Хуримтлалын сан бөгөөд одоогоор 500 тэрбум төгрөгийг хуримтлуулжээ. Цаашид 2040 он гэхэд 30 их наядын орлого төвлөрүүлэх төсөөллийг гаргасан байна. Хуримтлалын сангийн орлого нь иргэдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцны санхүүжилтэд зарцуулагдахаар зохицуулсан. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр нэг өрхийн сарын дундаж зарлага 2.6 сая төгрөг байна. Айл өрхүүд үүнийхээ 50-60 хувийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтдээ зарцуулж байна. Тэгэхээр 30 их наяд төгрөг гэдэг 15 жилийн хугацаанд 100 гаруй мянган өрхөд хүрэлцэх хөрөнгө гэж ойлгож болох нь. Хуримтлалын санд энэ онд төвлөрүүлсэн 500 тэрбум төгрөгийг орон сууцны санхүүжилтэд зарцуулж буй бөгөөд 2025 оноос эхлэн иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулахаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн нээлтийн үеэр мэдэгдсэн юм.

Байгалийн баялгийн өгөөжийг урьдынх шиг хавтгай халамж болгож, цалин тэтгэвэр тараах төдийгөөр хардаг байсан үе ард хоцорсон гэж найдъя. Бэлэн мөнгө хэлбэрээр эдийн засагт оруулж, төгрөгийг үнэгүйдүүлдэг жишгийг халж байгаа гэж итгэе. Харин эдийн засгийн салаа мөчрүүдээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн, үр шимээ өгсөн шинэчлэлийг уул уурхайн төрийн өмчит компаниудад хийх нь ээ гэж ойлгоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LauraJohnson 2024-08-29 109.248.48.126

Харуулах боломжгүй.

Avatar

JanetSilva 2024-08-29 109.248.13.219

Харуулах боломжгүй.

Avatar

KendraGleason 2024-08-29 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenYoung 2024-08-29 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-29 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

TaraHoward 2024-08-29 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

LoriTaylor 2024-08-29 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSchulte 2024-08-29 46.8.222.245

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-29 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-29 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-08-29 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

AlisalPuga 2024-08-29 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-29 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-29 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiWilcox 2024-08-29 188.130.218.96

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-29 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-29 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-29 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaJones 2024-08-29 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-29 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-29 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-29 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-29 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

Сиома 2024-08-29 202.9.40.34

Монголын бүх чухал газар хужаагууд удирдаад суугаад бн.

Avatar

StacyRojas 2024-08-29 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

haha 2024-08-29 66.181.187.168

yuu vee iim chuhal heregtei medeelel 2 tsagiin umnu garsan bhad 1 ch comment bhgu baigaamuu HAHA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж