“Телеграм”-ын гүйцэтгэх захирал Павел Дуровыг өнгөрсөн Бямба гаригт баривчилж, албан ёсны мөрдөн байцаалтад шилжүүлжээ. Түүнийг Францын прокурорууд Лхагва гаригт “Телеграм” платформ дээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж буруутгасан. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд хууль бус гүйлгээ хийх боломж олгосон гэж үзсэн. Шүүхээр түүнийг гэм буруутай гэж тогтоовол 10 жилийн хорих ял оноож, 500 мянган еврогийн торгууль ногдуулж магадгүй.
Дуров батлан даалтад таван сая евро төлсөн бөгөөд одоогоор Францын нутаг дэвсгэрээс гарах эрхгүй байна. Мөн долоо хоногт хоёр удаа цагдаад мэдүүлэг өгөх ёстой.
“Телеграм”-ыг гэмт хэргийн үйл ажиллагаанд буруугаар ашиглах явдлыг бууруулж чадаагүй гэж Орост төрсөн 39 настай тэрбумтанг буруутгаж буй.
“Телеграм” компаниас мэдэгдэл хийхдээ “Бид Европын холбооны хуулийг дагаж мөрддөг. Гүйцэтгэх захирал Дуровт нуух зүйл байхгүй. Тухайн платформыг урвуугаар ашиглахад эзэмшигч нь хариуцлага хүлээх нь утгагүй юм. Дэлхий даяар бараг тэрбум хэрэглэгч манай платформыг харилцаа холбооны хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж болгон ашигладаг. Хэргийг яаралтай шийдвэрлэхийг бид хүлээж байна. Бид та бүхэнтэй хамт” гэжээ.
Эх сурвалж: CNBC
3,548.92














































