Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2024.08.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.ХУНАН:
-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн 2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зарим мэдээллийг хүргэе. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын зохицуулалтыг оруулж өгсөн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамаарч байгаа. Ингэхдээ хүүхэд хамгааллын бодлогыг баталж, хэрэгжилтийг хангана. Бодлогыг хэрэгжүүлэхдээ цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан. Тэгэхээр ирэх сарын 1-нээс хүүхэд хамгааллын бодлогод оролцож эхлэх нь.
Хүүхэд хамгааллын бодлого төсөвтэй болж эхэлж байна гэсэн үг.
Дараагийн асуудал бол хүүхдэд ээлтэй орчин нөхцөл. Шинээр баригдаж байгаа барилга байгууламж, зам талбай хүүхдэд ээлтэй байна уу эсэх. Тэгэхээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүүхдийн мэргэжилтнийг оруулж, сан.ал дүгнэлт өгнө. Эдгээрээс гадна нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт онцгой зохицуулалт орсон. Аймаг, нийслэл, хотын хөгжлийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрт хүүхдэд чиглэсэн арга хэмжээг тусгаж, биелэлтэд заавал хяналт тавина. Засаг даргын чиг үүрэгт мөн зохицуулалт орсон. Засаг дарга хүүхэд хамгааллын үйлчилгээг явуулын чиглэлээр явуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ нь хүүхдийг эрсдэлээс хамгаалах шинэлэг, ач холбогдолтой зохицуулалт. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж бий. Энэ бүтцийн шийдвэр төдийлөн хэрэгждэггүй талаар ХЭҮК өмнө нь илтгэлдээ дурдаж байсан. Тэгэхээр энэ хорооны шийдвэрийг биелүүлээгүй алба хаагчдад сахилгын хариуцлага хүлээлгэхээр болсон.
Үүнээс гадна нэг чухал зохицуулалт бол олон улсын байгууллага хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаар тандалт судалгаа хийхийг хориглосон. Хүүхдийн эрхийн асуудал онцгой ач холбогдолтой. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг хүүхдийн эрх чухал анхаарах сэдэв.
Хүүхэд хамгааллын санхүүжилт олон асуудлыг дагуулдаг. Бүтэц, үйл ажиллагаа үр дүнгүй байгаа нь санхүүжилттэй холбоотой. Нэмэлт өөрчлөлтөд санхүүжилттэй холбоотой заалтууд орсон байгаа.
Ингэснээр жил бүрийн төсөвт хүүхэд хамгааллын чиглэлд төсөв, санхүүгийн эх үүсвэртэй болно. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллага ирэх оны хоёрдугаар сарын дотор ажлын тайлангаа хүргүүлнэ. Төрийн байгууллага ирүүлсэн тайлан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хүргүүлж, улсын хэмжээнд хэлэлцнэ. Энэхүү зөвлөлийн тэргүүнээр Монгол улсын Ерөнхий сайд ажилладаг.
Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажил, цар хүрээ нэмэгдэж байна. Өнгөрсөн оны илтгэлд ХЭҮК хүүхэд үрчлэх асуудлыг дурдсан. Үрчлэгдсэн хүүхдийн эрхэнд хяналт тавих ажил нэмэгдэж байгаа гэсэн үг.
ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Д.УНДРАА:
-2024-2025 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотой хичээлийн бэлтгэл олон ажлууд хийгдэж байна. Улсын хэмжээнд 900 гаруй ерөнхий боловсролын сургууль, 1100 гаруй улс, хувийн цэцэрлэг үлй ажиллагаа явуулна. Энэ үед сургууль, цэцэрлэгийн гадаад дотоод орчны эрүүл аюулгүй байдал хангагдсан байх ёстой. Хүүхдийн эрүүл аюулгүй орчныг хангах хүрээнд шүхэр урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай.
JanetSilva 2024-08-29 109.248.13.219
Харуулах боломжгүй.
LaurenYoung 2024-08-29 188.130.186.44
Харуулах боломжгүй.
MaylinWilliams 2024-08-29 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-08-29 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234
Харуулах боломжгүй.
TaraHoward 2024-08-29 109.248.142.2
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-08-29 109.248.205.198
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-29 46.8.22.68
Харуулах боломжгүй.
StephanieWashington 2024-08-29 188.130.137.112
Харуулах боломжгүй.
PatriciaRamirez 2024-08-29 45.87.252.72
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-29 95.182.126.36
Харуулах боломжгүй.
ErinWoods 2024-08-29 188.130.184.145
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-29 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-29 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-29 95.182.124.23
Харуулах боломжгүй.
TammiFord 2024-08-29 46.8.222.143
Харуулах боломжгүй.
NicoleBalderas 2024-08-29 95.182.125.217
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-29 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-29 46.8.23.87
Харуулах боломжгүй.
StaceyLynn 2024-08-29 188.130.137.246
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-29 109.248.54.131
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-29 66.181.188.58
There are severe human rights violations at the National Center for Mental Health in Mongolia. For example, the hospital's cleaning staff beat up patients every day, patients clean all the premises of the hospital, cell phones are prohibited, patients are not allowed to write, nurses conduct illegal testing of medications on patients, and the hospital food given to patients has no meat.
StacieMoore 2024-08-29 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-29 109.248.142.174
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-29 66.181.184.192
Хэзээ ч цагаан гартнууд гэх хуулийн ажилтанууд чадахгүй. Гурил элдэж, хонины гэдэс идэж чадахгүй хүмүүс …
Зочин 2024-08-29 66.181.184.192
Гал нь үхсэн хүмүүс мөнгө өгч хоолоо бэлдүүлэхээс өөр хэнийг хамгаалах юм. Ажлаа төгс хийж
сур. Бусдаад шаардаж сур
Иргэн. 2024-08-29 43.228.129.139
Нохойн баас, саяхан жендерийн асуудал хариуцсан хүнтэй болно гэсэн, ахмадуудад цалингийн сангийн 1 хувийг зарцуулах шийдвэр гарсан. Төрийн зарлага иймэрхүү замаар өдрөөс өдөрт нэмэгдэж байна даа.
ChristinaDubois 2024-08-29 94.158.190.132
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-29 66.181.177.139
Соц үед нам, эвлэлийн гишүүний татвараас гадна байгаль хамгаалах нийгэмлэг, хүүхдийн фонд гээд заавал цалингаас асуулгүй суутгадаг байсныг одоо сайхан нэрийн дор бас шууд хурааж авч хүний эрхийг зөрчиж байгааг ХЭҮК бахдан гайхуулж байдаг нь юу вэ? Уг нь хүний хөдөлмөрийг мөлжиж байна гээд тэмцлийг эхлүүлж байх байгууллага биш бил үү?
GinaLong 2024-08-29 188.130.210.168
Харуулах боломжгүй.
өөөө 2024-08-29 210.148.94.144
Манайхан мангар дураараа хүний цалинг хүнээс нь асуухгүйгээр нэг даргын имижээр дураараа тэдэн хувийг нь бусдад хандивлана_ зарцуулна гэдэг. Хүмүүсээс нь асуугаач