Хамас: Амиа золиослогчдыг бүлэгтээ нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2024.08.29-нд нийтлэгдсэн

Хамас: Амиа золиослогчдыг бүлэгтээ нэгтгэнэ

Хамас: Амиа золиослогчдыг бүлэгтээ нэгтгэнэ
Халед Машаал

Хамас бүлэглэлийн дээд албан тушаалтан Халед Машаал Лхагва гаригт олон нийтэд Израилийн эсрэг амиа золиослогч бөмбөгдөлтийг дахин эхлүүлэхийг уриалжээ. Тэрбээр Израилийн сионист нэгдлийн эсрэг Палестины үйл хэргийг дэмжихийг иргэдэд уриалсан гэж Арабын хэвлэлүүд мэдээлж байна. "Sky News Arabia" агентлагийн мэдээлснээр, Машаал өмнө нь Туркийн Истанбул хотод болсон бага хурал дээр үг хэлэхдээ Хамас бүлэглэлд амиа золиослогчдыг нэгтгэх болно гэжээ. Машаал Баруун эрэгт явуулж буй Израилийн түрэмгийллийг "нээлттэй халдлага" гэж нэрлэсэн.

Тэрбээр амиа золиослогч хүмүүсийн тусламжтай Израилийн эсрэг мөн адил нээлттэй халдлага үйлдэхээр төлөвлөж буй.

Тэрбээр хэлэхдээ "Дайсан бүх фронтод мөргөлдөөн өдөөж байна. Бид хариу тулалдсан ч бай, тулалдаагүй ч бай бүгдийг хийнэ. Би хүн бүрийг сионист бүлэглэлийн эсрэг бодит эсэргүүцэл үзүүлэхийг уриалж байна. Амиа золиослогчид байвал бид ялна" гэжээ. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Тель-Авив хотод болсон дэлбэрэлтийн хариуцлагыг Хамас бүлэглэл хүлээсэн бөгөөд энэ нь амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөгтэй хантааз өмсөж, өөрийгөө дэлбэлсэн байсан юм. Хамас тухайн үед үүнтэй ижил халдлага цаашид ч үйлдэнэ гэж амлаж байжээ.

Эх сурвалж: THE TIMES OF ISRAEL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж