ЭХЛЭЛ
Улаанбаатар хот хавар, зундаа үер усны аюул, намар өвөлдөө авто замын түгжрэл, утаа униарын зовлонгоор эргэх дөрвөн цагийг хэмжээд багагүй хугацаа өнгөрчээ. Нийслэлийн Засаг даргаар очиж буй хүн болгон энэ асуудлуудтай шийдвэртэй тэмцэхээ илэрхийлдэг боловч ажлаа хүлээлгэн өгөхдөө бүтэн нэртэй үлдсэн нь лав алга. Улаанбаатар хотын иргэд ч шинээр дарга томилогдох бүрд горьдлогын нүдээр харсаар залхах маягтай болов.
Арван жилийн өмнө Э.Бат-Үүл баатар ч метро ярьж байлаа. Агаарын дүүжин тээврийг С.Амарсайхан амлаж аваад бас л алга болгосон. Хотын даргаар намчин, цүнхчин очсон ч адил, баатар улстөрч, нөлөөтэй хүн очсон ч адил байдаг шалтгаан нь тэгвэл юу вэ. Магадгүй, асуудлын гол нь хотын дарга нартаа биш юм биш үү гэдэг өнцөг гарч ирж байна. Магадгүй шүү.
ХОТЫН ЗОВЛОН ХААНА, ХААНА ХУВААГДАВ
Өнөөдрийн Улаанбаатар хотын гол зовлонг агаар болоод хөрсний бохирдол, замын түгжрэл, төлөвлөлтгүй барилгажилт гэсэн дарааллаар эхлүүлж таарна. Хэдийгээр үер усны аюул байгаа боловч Сэлбэ голын эхэнд хиймэл нуур байгуулж ус хуримтлуулсан, Сэлбэ, Дунд голын даланг цэвэрлэсэн зэргээс шалтгаалаад өнгөрсөн жилтэй харьцуулахад айл орон, орон сууц живсэн тохиолдол гайгүй өнгөрлөө. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч нэг үеэ бодоход сугалаандаа тулчихалгүй байдаг болж. Гэхдээ л үндсэн асуудлуудын дийлэнх нь хэвээрээ байна. Харин энэ бүхэнд хариуцлага хүлээх ганц газар нь Улаанбаатар хотын захиргаа байх уу гэвэл тийм биш юм аа.
Тухайлбал, нэгэн цагт Улсын Ерөнхийлөгч удирддаг байсан Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо өдгөө Эрчим хүчний яаманд, харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Байгаль орчны яаманд харьяалагдаж байна. Утаа их байгаа шалтгаанаар 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасанг огцруулсан явдал ч үүнтэй холбоотой. Харин дараа нь Эрчим хүчний сайд байсан Н.Тавинбэхийг “Сайжруулсан түлшний дээжинд хийсэн шинжилгээний хариуг зарласангүй” гээд цоллоод байсан даа. Сайд нарын дундуур хотын дарга ч бас сошиал дайралтад байнга өртөөстэй явдаг. Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй ийм нөхцөл дунд агаар, орчны бохирдлын асуудал хаягдаж ирэв.
Мөн авто замын түгжрэлийн асуудал байна. Гудамж талбайг өргөсгөх, гүүр зам хийх ажил жишээ нь Эдийн засаг, хөгжлийн яаманд хамаараад явчих нь бий. Санаж байвал арваад хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатар “Манай Эдийн засаг, хөгжлийн яамны нөхөд Улаанбаатар хотын зарим гудамжийг өргөсгөх зураг төсөл хийлгээд, тэр төслөө хариуцна гэдэг юм яриад байгаа. Шулуухан хэлэхэд онигоо байхгүй юу. Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулаад өндөр дүн, нарийн үзүүлэлт ярих ёстойгоос Чингэлтэйн өргөн чөлөөг өргөсөх үү яах уу гэдгийг яам хариуцахгүй. Энэ бол маш том тэнэглэл” гэж мэдэгдэж байлаа. Барилга байшин барих зөвшөөрөл, хүлээж авах комисс, стандартын асуудал ч Барилга, хот байгуулалтын яаманд хамаардаг. Өдгөө өрнөөд байгаа замын бродюрын хэрүүл ч ийшээ чиглээд явчихна. Барилга, хот байгуулалтын сайд, Зам тээврийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Авто замын бетон болон төмөр бетон хашлаганы MNS 0842 : 2006 гэдэг стандарт бий. Энэ стандартаар замын гадаргаас дээшээ 15 см өндөр бродюр байх ёстой. Замыг шинэчлэн хучиж 5-7 см асфалтаар өндөрлөлөө гэхэд дагаад бродюрыг нь солих болчихоод байгаа аж. Х.Нямбаатар “Энэ стандартыг солиод өгвөл бид заавал давсанд идэгдээгүй бродюрыг солиод байх шаардлагагүй. Харин ч цаг хугацааны хувьд зам хучих ажил хурдтай явагдах л ийм л нөхцөл байдал байгаа гэдгийг хэлье” гэж чуулган дээр хэлж байна лээ.
Хотод амьдарч буй хүн бүхэн өөрт тулгарсан асуудалдаа гарц шийдэл хайхдаа Улаанбаатар хотын захиргаанд хандаж таарна. Гэтэл тэнд байгаа дарга нар нь яамдад ханддаг. Яамд нь янз бүрийн намын харьяанд нэг нэгнээ тээглэсэн хэлбэрээр оршоод эхэлсэн. Ийм байдлаар ирэх өвөл ч бахь байдгаараа л байж таарах гээд байна.
ХУЛГАЙГ ЗОГСООХ, АЖ АХУЙН ЭРХИЙГ ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ
Хот зөвхөн эрх мэдлийн хүрээнд хүлээтэй байгаад хөдөлж чадахгүй байгаа гэвэл өрөөсгөл болно. Хулгайн зуд ч давхар олон жил нүүрлэсэн газар.
Саяхан мэдээллийн сайт дээр гарсан нийтлэлд дурдсанаар бол бродюр солих, замын хучилтын ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Ганболдтой холбоотой байж мэдэх хэдхэн компани халаасалдаг талаар дурдсан байна. Д.Сумъяабазарын менежер байсан шүү дээ.
Саяхны явдал байгаа биз. Эртнээс нааш хотод газрын наймаачид, сэтгэлгүй дарга нар байна гэдэг асуудал хурцаар тавигдсаар ирсэн. Тод жишээ нь Т.Бадамжунай гэж хүн бий. Гадаадад хүртэл зугтаж явсаар одоо баригдаж ирээд байгаа. Хэргийг нь шийдэх гэхээр өчнөөн жилийн өмнөх явдал болчихоод байдаг. Тэгэхээр тэндээс энэ хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод үүрлэсэн улстөр, бизнесийн бүлэглэл үнэхээр дураараа туйлсан гэсэн үг. Тэдний тарьсан гайг нэг эсвэл хоёр жилийн дотор бүрэн арилгана гэхэд үнэхээр хүнд байж таарна. Учир нь Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын тал нь оршин сууж буй аварга хот. Энд нэг асуудлыг шийдэхэд л нижгээд зардал гардаг юм. Тийм ч учраас 30 жил цугларсан зовлон байгаа бол ядаж 15 жилд хувааж нимгэлнэ гэсэн үг. Үүний зэрэгцээ танил талаар ажил авдаг байдлыг ч таслан зогсоох учиртай.
Ингэхдээ бичвэрийн дунд дурдаад өнгөрсөнчлөн аж ахуйн эрх мэдлийг ч төвлөрүүлэх шаардлага байна. Талаар нэг цацсан шагай шиг байсаар байвал үр дүн гарахад хүнд байх нь дамжиггүй. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороодыг Улаанбаатар хотын харьяанд оруулах, бүтээн байгуулалтын ажлуудыг дангаараа бие даан удирдах, үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг өөрсдөө мэдэж зарцуулах эрхийг нээх асуудлууд бий. Ингэж байж нэг удирдлагаар асуудлыг шийдэх, эргээд иргэд ч хариуцлага нэхэх бүрэн боломжтой болох юм. Харин өнөөдрийн хэвээрээ байсаар байвал зангууны үлгэрээ ярьсаар л байх биз ээ.
Т.ОД
Нэргүй 2024-08-29 66.181.176.69
Ми овогт Жунай 2 идүүрчин иддаг Ард түмний шүүхээр оруулая…
LaurenYoung 2024-08-29 188.130.186.44
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-08-29 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234
Харуулах боломжгүй.
LoriTaylor 2024-08-29 45.87.253.242
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-08-29 109.248.205.198
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-29 46.8.22.68
Харуулах боломжгүй.
PatriciaRamirez 2024-08-29 45.87.252.72
Харуулах боломжгүй.
JulieFeeney 2024-08-29 188.130.210.43
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-29 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-29 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-29 95.182.124.23
Харуулах боломжгүй.
TammiFord 2024-08-29 46.8.222.143
Харуулах боломжгүй.
NicoleBalderas 2024-08-29 95.182.125.217
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-29 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-29 46.8.23.87
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-29 109.248.54.131
Харуулах боломжгүй.
anuka 2024-08-29 107.189.30.49
1000+ unegui mongol pornotoi telegram grouptee orooroi
t .me/+HTN0_PwpmmVhNmU1
StacieMoore 2024-08-29 46.8.17.71
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-29 66.181.160.118
Баасанжав даргаас хойш л жижиг "гарууд" хотын даргаар тавигддаг болсон, ялангуяа М.Энхболдын үеэс хотын газрыг улайм цайм худалддаг болсны уршгаар хот төлөвлөлтийн үнэр ч үгүй, тарааж хаясан шагай шиг замбараагүй барилга байршилтай, маш том хогийн цэг болсон!!! Одоо гудамж замыг өргөтгөх ямар ч зай байхгүй!! Тиймээс УБ-ыг энэ чигт нь хаяад шинэ нийслэл байгуулах л зам үлдсэн!!!
StacyRojas 2024-08-29 109.248.142.174
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-29 66.181.180.230
Юм хийж байгаа хотын дарга гэдгийг хэн ч үгүйсгэхгүй
зочин 2024-08-29 139.5.216.190
30 ЖИЛИЙН ХУР АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ХУГАЦААНД ХОТОД ХЭДЭН ЗАСАГ ДАРГА АЖИЛЛАВ.
СҮҮЛЧИЙН ЗАСАГ ДАРГА ХАРИН АЖЛЫГ ХУРДАНД НЬ ОРУУЛСАН ЮМ БИШ ҮҮ.
ChristinaDubois 2024-08-29 94.158.190.132
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-29 59.153.112.55
хотын дарга ажил салаглуулагч юм бнаа 8р сард зам засвараа дуусгадаг даргатай больё
Нэргүй 2024-08-29 202.131.225.242
хүүхдийн зуу болон хотын төв талбай орчмоос угаадас үнэртдэг боллоо. нийтийн хоол гэгч заваан юмаа хэн дуртай нь хаана ч хамаагүй хийдгийг болиул, МХЕГ ыг татан буулгасан нь буруу шийдвэр байсан шүү.
иргэн 2024-08-29 66.181.189.180
Авилга хороололоо нурааж дийлэхгүй байж Дунд голын Бургас хөрстөй тэмцэл явуулж байгаа ийм Хотын удирдлагатай байхад Хот хөгжихгүй ээ, Нийслэл маань яг үнэндээ *Авилгал*-ын үерт живж байгаа ш дээ,
Ncff 2024-08-29 202.9.40.34
Man nariin bichgiig coli coli arai ya ya.
АнчинЭ 2024-08-29 103.212.117.146
удирдлагын төвлөрлийг санал болгож байгаа нь 90 оны сааруулалтын ажлыг засах явдал юмаа даа… нухацтай л нийтлэл байна… даанч эзэнгүй…. нийтийн өмч алга болоогүй нөхцөлд хувь байгууллагын үүргийг тодорхой болгох нь бодох зүйл…
Нэргүй 2024-08-29 103.57.94.81
Нянбактер ажил хийж чадах хүн бишээ. Хуулийн сайд байлаа завхруулсан хуулиудыг цэгцлэх ажил дахиад гарна даа. Хотын дэд бүтцийн ажил руу яг л чавганцын хэлбэрээр ажиллаж байна. Салбар яамдуудаас тендерүүдийг татан авчирч өмнүүр нь НЗДТГ дээр тендер зарлаж байна. Аль мөнгөтэй, ашигтай ажил болгон руу үсчээд эхэллээ. Данхын нөөлгөнд бүүр даварч гүйцлээ…Одоо энэ бурхангүй газрын бумбаа зайлуулж үз.
Баагий 2024-08-29 202.126.90.160
Хотын шийдэж чадахгүй байгаа хөрсний бохирдол,утаа,түгжрэл,сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал зэрэг нь хотын удирдлага,яам тамгын газрын ажлын уялдаагүй байдалтай огт холбоогүй.Зөвхөн үндсэн хуулийн иргэн бүр ажиллаж амьдрах "орчиноо"газраа өөрөө сонгоно гэсэн заалттай холбоотой.Иймд хотод шилжин ирэгсдээс анх удаа ирхэд нь 10000000(10сая) төгөргийн татвар авдаг болвол төвлөрөл багасч цэгцэрнэ.