Сэтгүүлчийн аминд хүрсэн улстөрчийг бүх насаар нь хорино

Сэтгүүлчийн аминд хүрсэн улстөрчийг бүх насаар нь хорино

Сэтгүүлчийн аминд хүрсэн улстөрчийг бүх насаар нь хорино
Роберт Теллес

АНУ-ын Невада мужийн улстөрч  47 настай Роберт Теллес албан тушаал хашиж байхдаа сэтгүүлчийн аминд санаатай хүрсэн нь тогтоогджээ. Шүүхээс түүнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үйлдсэн гэж үзэн бүх насаар нь хорих ял оноов. Роберт Теллес 2022 оноос хойш "Las Vegas Review-Journal" сэтгүүлийн эрэн сурвалжлах сэтгүүлч Жефф Германыг хутгалсан хэргээр шоронд хоригдож буй. Жефф Герман нь Невада мужийн улстөрч Теллесийн талаар шүүмжлэлтэй нийтлэл бичсэний улмаас амиа алдсан гэж тангарагтны шүүх үзжээ. Шүүх хурлын үеэр прокурорууд амиа алдсан Германы хумснаас олдсон Теллесийн ДНХ-г нотлох баримт болгон танилцуулсан.

Жефф Герман

Теллесийн хувьд өөрийгөө гэм буруугүй гэж удаа дараа мэдэгдсэн байна. Шүүх хурал 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр хоногийн турш үргэлжилжээ.

Шүүх өнгөрсөн Лхагва гаригт эцсийн дүгнэлтээ гаргасан ба тангарагтны шүүхийн бүрэлдэхүүн бүтэн 12 цагийн турш хэлэлцсэний эцэст хорих ял оноосон. Гэхдээ Теллес 20 жилийн дараа давж заалдах, батлан даалтаар суллагдах боломжтойгоор шийдвэрлэгджээ. Теллес шүүх хурал дууссаны дараа "Энэ бүх зүйл гүтгэлэг. Би гүтгэгдсэн. Би ямар ч буруугүй. Би Германыг алаагүй" гэж орилж байсан байна. Хэргийг сөхвөөс, 2022 оны есдүгээр сард 69 настай Герман Невада муж дахь гэрийнхээ гадаа хүзүү, их биедээ долоон удаа хутгалуулж, амиа алдсан байдалтай олджээ.

Герман нас барахаасаа өмнө Теллесийн зохисгүй зан авирын талаар нийтлэл бичсэн байдаг.

Мөн Теллесийн доод албан тушаалтнууд түүнийг ажлын байран дээр бусдыг дарамталдаг гэх мэт цуурхал тараасан байна. Прокурорын мэдүүлснээр, Теллес Германы нийтлэлээс болж төрийн захиргааны албан тушаалд хоёр дахиа сонгогдож чадаагүй тул өшөө авах сэдлээр аллага үйлдсэн. Цагдаагийн газраас сэргээсэн хяналтын камерын бичлэгт Германыг хөнөөсөн алуурчин нь хар малгайтай цамц, пүүз өмссөн байсан ба биеийн хэмжээ нь Теллестэй ойролцоо байсан аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SandraMasters 2024-08-29 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

LoriTaylor 2024-08-29 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-29 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-29 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaRamirez 2024-08-29 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWilson 2024-08-29 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiWilcox 2024-08-29 188.130.218.96

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-29 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-29 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-29 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-29 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-29 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-29 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KristenWright 2024-08-29 45.11.21.174

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-29 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-29 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-29 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-29 210.148.94.144

Манайд бол сэтгүүлчийн амь насанд халдах шаардлагагүй Сэтгүүлчийг өөрийг нь шоронд хийчихнэ. Ард түмэн нь тоох ч үгүй

Avatar

Нэргүй 2024-08-29 139.5.219.17

мөнгө аманд нь чихнэ тэгээд л нам

Avatar

ChristinaDubois 2024-08-29 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

GinaLong 2024-08-29 188.130.210.168

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж