Дундговь аймаг 2023 оны элсэлтийн шалгалтын 10 судлагдахууны дундаж оноо 500,6 байсан бол 2024 онд 508,9 болж өмнөх оноос 8,3 оноогоор өссөн амжилтыг гаргаад байна. 2024 оны элсэлтийн шалгалтад 800 оноо авсан дөрвөн төгсөгч тус бүр 1нэг сая төгрөг, 700-799 оноо авсан 22 төгсөгч тус бүр 500 мянган төгрөг нийт 15 сая төгрөгийн урамшууллыг аймгийн
Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар гардуулан өгч, тэдний цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүслээ.
2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Түүх 598 оноо авч 40,4, англи хэл 476,2 оноо авч 13,2, газар зүй 534,2 оноо авч 41,5, нийгэм 530,5 оноо авч 12,7, монгол хэл 556,5 оноо авч 14,5, физик 554.8 оноо авч 29.9 оноогоор тус тус өсөж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсан байна.
Холбоотой мэдээ