Өдөртөө үүл багасна, бороо орохгүй

Өдөртөө үүл багасна, бороо орохгүй

Өдөртөө үүл багасна, бороо орохгүй

Малчид, иргэд, хадланчдын анхааралд:

Өнөө шөнө болон маргааш өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 08-р сарын 28-ны 20 цагаас 08-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +1…+6 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +26…+31 градус, Алтайн өвөр говь болон Эхийн голын Баянбүрд орчмоор +31…+36 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12..+14 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberLittle 1 цагийн өмнө 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 3 цагийн өмнө 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 8 цагийн өмнө 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-29 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-29 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-29 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

JennyCarter 2024-08-29 185.181.246.160

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-29 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-29 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-29 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaDubois 2024-08-29 94.158.190.132

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж