Мостафа Кадоураг долоо хоногтой нярай байхад нь Израиль пуужингийн халдлага хийжээ. Тэрбээр ээж, хоёр ахтайгаа Газын зурваст амар жимэр амьдардаг байв. Гэсэн хэдий ч 2023 оны аравдугаар сарын тэр нэгэн хар өдөр хорвоотой танилцаад долоо хонож байсан Мостафа орон гэргүй болсны хажуугаар бөмбөгдөлтөд өртөж, өлгийтэйгөө агаарт шидэгдсэн байна.
Аз гэх үү, зовлонгийн эхлэл гэж нэрлэх үү Мостафа амьд гарсан ч нэг ахыгаа өрөөсөн нүдний хамтаар алджээ.
Бяцхан хүү тэр цагаас хойш дүрвэгсдийн хуаранд ээж, ах, эмээтэйгээ хамт амьдрах болов. Хэзээ ч эдгэрэхгүй нүдийг нь хуарангийн эмч нар тордож байсан. Гэвч Израилийн халдлага үргэлжилж байсны уршгаар Мостафа ээж, ах хоёроо алдаж, дүрвэгсдийн хуарангаас эмээгийнхээ хамт шилжсэн байна.
Газын зурваст дайн эхэлснээс хойш хүний эрхийн байгууллагууд гэмтэж бэртсэн, зайлшгүй эмчилгээ хийлгэх ёстой бага насны хүүхдүүдийг Египет рүү шилжүүлж эхэлсэн байдаг. Мостафа тэдгээр хүүхдүүдийн тоонд багтаж, нэгдүгээр сараас хойш Египетийн эмнэлэгт эмч нарыг асаргаанд очжээ. Газар дээр ганц үлдсэн эмээ нь дөрөвдүгээр сард олон удаа хүсэлт өгсний дагуу Египэт рүү шилжин очих завшаан таарч, зээ хүүгийнхээ хамт эмнэлэгт толгой хорогдож буй.
"Том болсон хойно нь би зээ хүүдээ юу болсон, яагаад ийм болсон талаар нь юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна" гэж Мостафагийн эмээ Амна Абд Рабоу нь нулимс дуслуулан сэтгүүлчдэд ярьжээ.
Мостафагийн хувьд ирэх долоо хоногт хиймэл нүд хийлгэх хагалгаанд орох болсон. Энэ нь нэг бодлын сайн зүйл ч гэлээ Амна Абд Рабоугийн хувьд эрүүл саруул төрсөн хүү нь хэзээ нэгэн өдөр нийгэмд гологдох вий гэсэн айдас байлаа.
Олон мянган палестин хүүхдийн амийг авч одсон Хамас, Израилийн дайны бодит үнэнийг Мостафа өөрийн биеэр нотолно. Тэрбээр Газын зурваст цус урсгасан дайны уршгаар хүсээгүй, мэдээгүй, бодоо ч үгүй зовлонг амсаж яваа мянга мянган гэр бүлийн төлөөлөл юм. Газын зурвасаас эмчилгээнд хамруулахын тулд 3500 орчим хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Тэдний нэг нь Мостафа юм.
ДЭМБ-ын мэдээлснээр, Египет рүү хүүхдээ эмчилгээнд илгээх хүсэлтэй хүмүүсийн тоо 3500-гаас хоёр дахин их байна.
Палестины эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр дайнд 12 мянга гаруй хүүхэд шархадсан бөгөөд Газаас гарахыг нь зөвшөөрөөгүй олон хүмүүсийн эрүүл мэндийн байдал Мостафагийнхаас хамаагүй дорд байгаа гэв. Тэдэнд найдлага байхгүй гэж хэлж болно.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Тесс Инграм "Бид дайны үеэр бэртсэн эсвэл хорт хавдар зэрэг өвчний улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хүүхдүүдийг шилжүүлж байгаа" гэжээ. Түүнчлэн эмнэлгийн шилжүүлэлтийг нэмэгдүүлж, гэмтсэн хүүхдүүдийг эмчлэх ажлаа нэмэгдүүлэхээр хичээж байна гэж тэрбээр хэлэхдээ "Хамгийн чухал зүйл бол гал зогсоох. Тэгж байж олон зуун хүүхдүүдийн амийг аварч, тэдэнд тусламж үзүүлж чадна" гэв.
Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт довтолж, 1200 орчим хүний аминд хүрч, 250 орчим хүнийг барьцаалснаар дайн эхэлсэн байдаг.
Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тухайн өдрөөс хойш 40 мянган палестин хүн амь үрэгджээ. Хамгийн багадаа амь үрэгдсэн хүмүүсийн дөрөвний нэг нь бага насны хүүхдүүд байсан гэж яамнаас мэдээллээ.
Каир дахь Захиргааны эмнэлэгт Газаас шилжин ирсэн хүүхдүүд байрлаж буй. Тэнд Мостафа эмээгийнхээ өвөр дээр суугаад Газаас шилжиж ирэхэд нь дагалдан явсан сувилагчтайгаа тоглож, инээлдэх дуртай. Эмээгийн хувьд талийгаач охиндоо хүүг нь аминаасаа илүү хайрлаж, халамжилна гэдгээ амласан талаараа ярьж гунигтай инээмсэглэл тодруулан сууна. Тэрбээр зээ хүүгээ олсон өдрийн талаар хэлэхдээ, "Аравдугаар сарын сүүлч үе байсан. Миний охин Халима Мостафаг төрүүлэхдээ 22 настай байлаа. Өөр нэг зээ хүү болох Аиёс ээжийнхээ хамт өөд болсон. Мостафа Жабалия дахь сүйрсэн гэрээсээ хэдхэн метрийн зайнд хүүхдийн ортойгоо шидэгдсэн байхад нь олж очсон" гэжээ.
Албаныхны мэдээлснээр Мостафа Израилийн эзэлсэн Аль Шифа эмнэлэгт эмчлүүлж байжээ. Түүнийг эмнэлэгт байх үед нь ээж нь бөмбөгдөлтөд өртөж, өөр нэг эмнэлэгт хүзүү, цээж, толгойндоо хүнд гэмтэлтэй байсан тул эмчлүүлж байсан. Гэвч эмч нар ээжийнх нь хөлийг хэзээ ч эдгэрэхгүй гэж дүгнэсэн тул тайрсан бөгөөд төд удалгүй Халима шархаа даалгүй нас барсан байна.
Эмээ нь сэтгүүлчдэд хэлэхдээ "Хүмүүс намайг тухайн үед Халимаг зовлонгүй үхүүлэхийн тулд Бурханд залбир гэж байсан. Гэхдээ тэр чинь миний охин шүү дээ. Би охиноо тахир дутуу байсан ч түшээд хамтдаа амьдрахыг хүсч байсан" гэсэн юм.
Мостафагийн эмээ нь өөд болсон Халимагаас гадна хоёр хүүхэдтэй бөгөөд тэд аавынхаа хамт Газын дүрвэгсдийн хуаранд толгой хорогдож буй.
Мостафагийн аав амьд эсэхийг эмээ нь мэдэхгүй. Түүний аав Израилийн довтолгоонд мөн адил амь үрэгдсэн байх магадлалтай. Сэтгүүлчид бяцхан Мостафатай уулзаж дууссаны дараа эмээ нь "Охин минь эцсийн мөч хүртлээ хүүгээ асууж байсан. Миний гараас атгаад дахиж хүүтэйгээ уулзахгүй байх вий гэдгээс айж байна гэж хэлээд амьсгал хураасан" гэжээ. Израилийн хувьд Хамасыг бүрэн устгаж дуустлаа дайралтаа зогсоохгүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд иргэний объектод голчлон цохилт өгч байна. Энэ дайн эцсийн мөчдөө нэг улсыг бүхэлд нь хомроглон устгаж байна гэж Инграм хэлжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
JanetSilva 2024-08-29 109.248.13.219
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-08-29 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234
Харуулах боломжгүй.
LoraHanson 2024-08-29 94.158.190.26
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-08-29 109.248.205.198
Харуулах боломжгүй.
RebeccaParks 2024-08-29 188.130.210.210
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-29 46.8.22.68
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-29 95.182.126.36
Харуулах боломжгүй.
ErinWoods 2024-08-29 188.130.184.145
Харуулах боломжгүй.
MelissaHoffman 2024-08-29 188.130.143.67
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-29 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-29 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-29 95.182.124.23
Харуулах боломжгүй.
TammiFord 2024-08-29 46.8.222.143
Харуулах боломжгүй.
NicoleBalderas 2024-08-29 95.182.125.217
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-29 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-29 46.8.23.87
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-29 109.248.54.131
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-29 46.8.17.71
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-29 139.5.216.229
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж үг бий. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ ?
StacyRojas 2024-08-29 109.248.142.174
Харуулах боломжгүй.
z 2024-08-29 103.14.39.162
ehelj dairsan hamas bulegleliig oorsdoo songson bsan yum bish
ChristinaDubois 2024-08-29 94.158.190.132
Харуулах боломжгүй.
- ylcuin;??# 2024-08-29 216.38.195.74
yndesten
;gadni ungulzcun saitaar zasaglyylj,loitson xamaspalgyi,gadtugsCXWashigylcuin; 2024-08-29 216.38.195.74
cyrg kameruin xicheel, school bycduin xynui xool,campingmi, opocin ner barisan boovni USTGAGCH gajigtaan OBJJNy kttprnt??
C?; 2024-08-29 216.38.195.74
$
- demjijy;? ak opoc xuits,garand bagtax,π πg zasaglaj gyilagchin xylgaich tyilj dyyrijn 2024-08-29 216.38.195.74
Workeruin zopiydaar blocklson, XULGAICH; DEEDSEE BARIARAI.lali? galzyyxylgaichn
Нэргүй 2024-08-29 202.126.89.156
манай но варынхан украйн израйлын далбааг барьж оросын эся ны өмнө нударгаа савчуулан жагсаж бсн даа
Нэргүй 2024-08-29 66.181.181.208
End Ukraine bas hamaatai yum. Hamas engineer nomkhon irgediig hair margin Alana. Ene baidald 2 Ulan hoyulaa buruutai.
XZN gyulagchin oyd y/tjin xylgailj,dyyriaj dadaj orgn zjbarij, ASHIGTAIGAAN xorooj 2024-08-29 216.38.195.74
ah eejteigee amidrch bsn, Egiptryy bxn xyyxdyyd shiljyylsn.Umxui amisgalaas bolj xyzyy tolgoi tataj, emeeguix ni xuluig Xezee ch edgexgyi gj taircan.
Martajboloxgyi Doxi UBDULTUUr; dotor, Belguin xsgyi yndesteng ystgax, OPONgolox,
Staffxul apis yideet, xynui xool idgyi baix gyilagchgUrubdux&@; #
nerve damage Ubdult,daragdxdaramt, yanz buryin xolison BLR WORKEr,xortoiyrgtsai,
AshleyPowell 2024-08-29 45.86.0.214
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-29 192.82.92.204
х****л идсэн дайн өдөөгч Израйл, Оросын махан идэштнүүд бүгд далд орох хэрэгтэй, Украин, Палестены ард түмнүүд сэргэн мандах болтугай.
Нэргүй 2024-08-29 202.131.225.242
х****л идсэн энэ тэндгүй дайн! Энх тайван цаг гэж байдаг юм уу? Үргэлжийн энэ тэндгүй дайн дажинтай
Нэргүй 2024-08-29 202.179.27.239
АНУ өөрийн талынх учраас Израйлд хориг тавихгүй байна,
Нэргүй 2024-08-29 66.181.185.165
Stand with Palestine!!
Нэргүй 2024-08-29 208.98.244.55
Palestine government no power to control country Thanks to Hamas started this war. Punch of people controlled by Hamas.
Why start talking about stand with, what you will do with Palestine?