Ардчилсан намд манлайлагч алга. Манлайлагч бүү хэл баруун төвийн үнэт зүйл, үзэл баримтлалаа хамгаалах манаач ч байхгүй байна. Ардчиллын нэрээр албан тушаал, эрх мэдэлд хүрэх зорилготой ашиг хонжоо хайгчдын “үүр овоохой” болж хувирчээ.
“Манай ах нар улс төрөөс зайлж сурвал Монголд том тус болно”, “Ардчилсан нам үе солигдож байж өөрчлөгдөх ёстой”, “Ах нараас болж, Ардчилсан нам хоёр хуваагдлаа” гэж цэцэрхэж суусан АН-ын +40, +50 настнуудын эго, эрх ашиг нь ах нараасаа илүү гарна уу гэхээс дутах шинжгүй. Ах нарынх нь үед арай ч АН-ын толгойг МАН мэддэг байгаагүй юм. Үндсэндээ, АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонгоход МАН багагүй дэмжлэг үзүүлсэн. Тэгвэл Э.Одбаяр АН-ын генсек болсон нь МАН-ын шууд томилгоо байлаа. Ямар сайндаа л улс төрийн хүрээнийнхэн "МАНай БЭТ" гэж нэр, хоч өгөх билээ. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын сонгуульд АН-аас хэнийг жагсаалтад оруулж, хэнийг хаанаас нэр дэвшүүлэхийг Төрийн ордны зүүн жигүүрээс шийдсэн нь гашуун агаад бодит үнэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийг АН-ын бүлэг гэж хэлэхэд бас хэцүү. Тус намын бүлэгт намын гэхээсээ хүний эрх ашигт үйлчилдэг Оросын төсөлчид, МАН-ын БЭТ болон пиарчин гээд цөөнгүй хүн бий.
Ах нар намаас зайлчихвал АН хэрүүл, зодоонгүй амар амгалан болчих юм шиг ярьж, бичдэг асан АН-ын залуус өдгөө намаа төдийгүй бүлгээ хоёр байтугай хуваажээ. "АН-ын фракцууд намдаа байхаар намынхаа зовлон, төрд нам нь гарахаар төрийн зовлон болдог" гэж Ц.Нямдорж л хэлснээс биш үнэний ортой үг.
Өнгөрсөн найман жил гудамжинд хийсэн АН-ын зодоон Төрийн ордонд орсон, энэ нь цаашдаа МАН-д хүртэл халтай байж мэдэх дүр зураг харагдах болсон. Засгийн эрхийг хуваалцаж буй АН-ынхан өөрсдөө өнөөдөр эрх баригч болсон. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүдийн эрх баригчид руу чиглэсэн шүүмжлэл, улс төрийн акц болгон АН-д наалдана. Ямбыг нь АН болон ХҮН нам эдлэж, ялыг нь МАН дангаараа үүрнэ гэвэл ёстой "алсын хараагүй" ахархан дүгнэлт болно. Эсрэгээрээ МАН ялаас мултарч, Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр хууль, цаазын хаалга татаж мэднэ. Монголын эдийн засгийн реформуудыг АН хийдэг, алдааг нь үүрдэг. Үр шимийг нь МАН хүртдэг, албан тушаалд хүрдэг.
С.Баярын "Стандарт бус засаг"-ийн үед Ардчилсан нам ачааны хүндийг үүрсэн. Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсны гай нь АН тохогдож, гавъяаг нь МАН энгэртээ зүүцгээсэн. "Гүзээтэй шар тосоо хэн идэх вэ гэж мэтгэлцдэг үнэг, чоно хоёрыг үлгэр"-ээс үлгэрлэл авсан МАН политик нь нэг ийм арга тактиктай. Монголчууд үүнийг хүний гараар могой бариулна гэдэг.
АН ачааны хүндийг үүрэх чадвартай. Эрсдэлтэй ч гэсэн эдийн засагт оносон бодлого шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж чаддаг. С.Баярын Засгийн газарт АН орсон тулдаа Оюутолгойн гэрээг байгуулсан. АН засгийн эрх барьсан 2012-2016 онд Монголд авто замын реформ хийгдсэн. Ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн, ОХУ-ын "Ростех"-ийн эзэмшилд байсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголд авч ирсэн. Атал МАН-ын үед Дарханы замыг найман жил барьж байна. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд зургаан жилийг зарцуулж байна.
Гэвчиг, ялгаатай нь өнөөдрийн АН-ын бүлэгт Монголын эдийн засагт нэн чухал төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийн реформыг хийж чадах хүн алга. "Монгол ялна"-чууд Монголыг хорлоно уу гэхээс хөгжүүлэхгүй нь ойлгомжтой. Нотолгоо гэвэл "Шинэ сум" Сайншандын аж үйлдвэрийн парк, Майдар хот, экспортын төмөр замын төслүүд байна. Женко.Баттулгатай АН-ын бүлгээс эдийн засгийн реформ хүлээх нь илүүц. "Муу юмандаа сайн" хүн шүү дээ.
АН-ын УИХ дахь бүлэг дэх олон фракцийн хуваагдал ирэх дөрвөн жилд Монгол төрийн толгойны өвчин болж болзошгүй. Төрийн ордны баруун жигүүрийнхэн О.Цогтгэрэлийн UBS бүлэглэл, Ховд-Төв аймгийн хоршил, МАН-ын БЭТ-ийн фракц, Женко.Баттулгын баг гэх мэтээр хуваагдсан аж.
Улс төрд эрх ашиг нэгдвэл тэврэлдэж, үзөрөлдвөл зодолддог нь гэм биш. Тэр тусмаа люмпэнгүүдийн урваж шарвах нь улс төрд байдаг л үзэгдэл. Хааныг хөгшрөх үед хамгийн түрүүнд түшмэд нь урвадаг гэх үг бий. Тэр жишгээр Женко.Баттулгаас залуус нь хэдийнэ зам салж, зайгаа барьж эхэлсэн бололтой. Магадгүй Х.Баттулгыг дагавал "могойн хорлол" болно гэж бодсон байж болох талтай. Б.Махбал, Ц.Хулан, Н.Түвшинбаяр, Г.Байгалмаа, Ц.Ууганбаяр, Н.Удаажаргал, Т.Мөнхбаяр, Д.Батзаяа, Б.Ганхуяг гээд Х.Баттулгатай ойр шадарлаж явсан бүхэн бүгд буруу замаар будаа тээсэн. Нөгөө талдаа Х.Баттулгын улс төрийн ашиг сонирхлын утсан хүүхэлдэйнүүд болж явснаа ухаарсан ч байж мэднэ. Өнгөрсөн сонгуулиар Х.Баттулга өөрийн эрх ашгийн төлөө зарим залуусыг золиосолсон нь худлаа юм биш.
Ямартай ч Ө.Шижир, Т.Батцогт, П.Нүрзэд, Б.Ган-Очир нар Х.Баттулгаас хэдийнэ зайгаа барих болсон аж. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтыг солих, өөрчлөх тухай яриаг Х.Баттулга сэм дэмжиж байгаа агаад энэ нь магадгүй "өөрөөс нь урвасан" гэж гомдсоных байж болох юм.
Өдгөө түүний дэргэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан хоёр үлдсэн бололтой. Тэгвэл нэгэн цагт “Нэг ардчилал”-ыг байгуулж, завсар орох зайгүй мэт нөхөрлөж явсан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёр ч сүүлийн үед үзэл санаа багагүй зөрчилдөх болсон нь үг-үйлдлээс нь харагддаг, уншигддаг. Иймээс Л.Гантөмөр О.Цогтгэрэлтэй гар барьж, нөгөө талд нь Д.Пүрэвдорж, Х.Тэмүүжин хоёр хорших болсон ил тод харагдаж буй үйл явдал. Эндээс дүгнэхэд МАН ч дажинтай, АН ч хагаралтай байгаа бололтой.
Орон нутгийн сонгуулийн өмнө намууд гэр дотор хэрүүл зодооноо хүчээр дарж байгаа нь тодохой. Харин сонгуулийн дараа намуудын энэхүү хэврэг “эв нэгдэл” хэр удаан тэсэхийг хэлж мэдэхгүй юм. Эцэст нь, өнгөрсөн цагийн алдаа болгоноо өмнөх үе рүүгээ чихэж суусан Ардчилсан намын өнөө үеийнхний хагарал АН-д ч, МАН-д ч, Монголд ч шинэ зовлон дагуулах нь цаг хугацааны асуудал болсон байна.
Б.БАТ
SandraMasters 2024-08-29 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-08-29 109.248.205.198
Харуулах боломжгүй.
RebeccaParks 2024-08-29 188.130.210.210
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-29 46.8.22.68
Харуулах боломжгүй.
StephanieWashington 2024-08-29 188.130.137.112
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168
Харуулах боломжгүй.
PatriciaAnderson 2024-08-29 185.181.246.16
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-29 95.182.126.36
Харуулах боломжгүй.
ErinWoods 2024-08-29 188.130.184.145
Харуулах боломжгүй.
NikkiWilcox 2024-08-29 188.130.218.96
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-29 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-29 46.8.212.131
Харуулах боломжгүй.
TammiFord 2024-08-29 46.8.222.143
Харуулах боломжгүй.
AndreaJones 2024-08-29 45.84.176.37
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-29 185.181.247.128
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-29 122.201.31.30
тэмүүжин дэвшээд гардаггүй нөхөр дөө. Гантөмөр болон 1а-ын буянаар жагсаалтын гишүүн болдог нөхөр
AmberHolmes 2024-08-29 46.8.23.87
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-08-29 103.57.93.83
АНамыг ганц хагалж, хорлож байгаа хүн МАНы бэт Одбаяр, Ардчилалыг булшилах гэдгийг үзүүлж байндаа, мурийтай тоглоомны луйварчин хүн гээ биздээ. Гантөмөр, Цогтгэрэл, Жэнко, Алтанхуяг, Баярцогт, Батсуурь, Пүрэвдорж нар хэн ч биш болсон уу, луйварчингаа намаасаа хөөж чадахгүй бол одоо яахавдээ, арчаагүй Ардчилсан намын гишүүд байндаа.
CarlaJones 2024-08-29 109.248.54.131
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-29 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-29 109.248.142.174
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-08-29 66.181.190.17
Ард түмнийг хорлогч, хулгайчууд төр арай гэж эв дүүгээ олж хэдэн төсөл хэрэгжүүлж эхлэх санаатай байхад нь хорлонтонгууд хуцаад эхэллээ. Хийж чадахгүй байж дуугүй байж сур АН -ын Элбэгдоржийн бууны нохой нараа
ChristinaDubois 2024-08-29 94.158.190.132
Харуулах боломжгүй.
И 2024-08-29 103.168.34.197
хамтарсан ЗГ Монголыг сүйрүүлнэ. өөдлөнө л гэж байхгүй боллоо. Сангий нь Жавхлан, хяналты нь Загджав, яамдын сайд нар нь тал талын төлөөлөл. ЭНДЭЭС Л БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙ ХАРАГДАНА.
Нэргүй 2024-08-29 124.158.109.175
хулгайч АН юу гээл өөрийгөө худлаа магтаад байнаа. сайханбалаг тарвага нар нь хулгай хийгээд хил даваад зугтана алтнхуяг нь хүргэнтэйгээ л***р батүүл нь хүүтэй хулгай хийнэ 17 тэрбум жишээ…
Нэргүй 2024-08-29 43.242.242.59
Элбэгдоржийн сайт битгий хуцаад бай. Улс орныхоо хөгжлийн төлөө намууд хамтарч ажиллаж байна. Эв зүйгээ олоод явах нь монгол хэрэгтэй. Хэрэлдэж муудалцаад тэмцэлдээд бид сүүлийн 30 жилд юу ч хожоогүй. хаөгжил маань тэр хирээр хоцорсон.
Бусдын хооронд яс хаяахаа зогсоо. Та нар л хөгжлийн садаа байх шүү. Мөнхөд ард түмнийг хооронд нь хэрэлдүүлж дундаас нь ашиг олж ирсэн нь түүхэн үнэн. Бүү хуцалд. Хамтарсан засгийн газарт амжилт хүсье. Улс орон минь хөгжлийн замдаа орж байна
Нэргүй 2024-08-29 103.168.34.74
мөнхбаясгалан женкогоос холдсон дээрдээ
Нэргүй 2024-08-29 202.55.188.102
АН бүлэгт эдийн засгийн реформ хийх потенциал хангалттай.
zochin 2024-08-29 203.91.115.252
jonhuu dald oroosoi
Нэргүй 2024-08-29 202.126.93.18
жингийн цуваа явж байхад жингэр нохой чи хуцаад нэмэргүй. хагалах бутаргах бодол тээсэн МАН ын нууц туршуул уу чи.
Зочин 2024-08-29 66.181.178.229
Хүүхэлдэйнүүд нь хурууны үзүүрээр нь хөдөлж өгөхгүй болохоор Элбэгээ боож үхэх гэж байх шив дээ. Америкаас удирдаж амжихгүй чи, өөрөө ирж үзэлцээч. Чадахгүй бол заяа нь тэр дээ.
Нэргүй 2024-08-29 122.201.23.83
Эрх мэдэл мөнгөний төлөө хүмүүс
hehe 2024-08-29 202.180.218.37
АН-ын залуу үеийнхэн Женко-л Монголын улс төрөөс зайлуулах хэрэгтэй дээ.
Зочин 2024-08-29 66.181.176.45
Манийгаа уйдаахгүй бол боллоо доо
Нэргүй 2024-08-29 203.91.115.42
huzugui nuhur alsiin zainaas an namiig taraachih sanatai yanz buriin yum bichuuled bhaa bolimoor bnaa ta eh orniig mine hangalttai horlson yum bnle shde
Нэргүй 2024-08-29 202.179.11.230
АН-ын фракцууд намдаа байхаар намынхаа зовлон, төрд нам нь гарахаар төрийн зовлон болдог гэж Ц.Нямдорж үнэн хэлжээ.
Нэргүй 2024-08-29 202.126.89.138
аль ч намынхан нам дотроо байж байгаад төрд гарвал төрийн л хэрэг болно шү дээ юу нь нээх ухаан зарсан хэллэг юм ?
Иргэн 2024-08-29 122.201.19.99
Эвтэй байгаарай
666 2024-08-29 66.181.181.239
Ванга шигхэлчихэд орон нутгийн сонгулиар МАН УБ-д ялагдана. Тэр үед л жинхэнэ дайн дэгдэнэ… Энэ өвөл халуухан өвөл болох бх даа
Зочин 2024-08-29 64.119.29.46
Энэ хоер нам адилхан л бгаа шүү дээ сонгуулийн дараа задрах биз дээ
зочин 2024-08-29 66.181.160.114
АН ийн зодоон ил. МАН ийн зодоон далд … Ялгаань ердөө л энэ
ErinJackson 2024-08-29 188.130.210.73
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-29 122.201.31.60
АРДЧИЛСАН НАМДАА БУРУУ БАЙХГҮЙ ЭЭ ДЭЛХИЙ ДАЯААРАА АРДЧИЛАЛЫН ҮЗЭЛ САНАА ГАЖУУДАЖ ҮНЭТ ЗҮЙЛ УСТАЖ БАЙГАА МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМ МЯНГА ТЭЛЧИЛЭЭД ҮҮНИЙГ ТОГТООН БАРИХАД ХЭЦҮҮ БОЛСОН..АРДЧИЛАЛЫН ӨЛГИЙ АМЕРИК ӨӨРӨӨ АСАР ТОМ ЗӨРЧИЛ, УНАЛТЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН. АМЕРИК ОДОО ЭДИЙН ЗАСГИЙН МАШ БАГАХАН НӨӨЦ ДЭЭРЭЭ ДЭНЖИГНЭЖ БАЙНА .ЭНЭ НЬ ТАСРАРВАЛ ДУУСАА. .МОНГОЛ БХЙТУГАЙ ДЭЛХИЙН АРДЧИЛСАН НАМУУДАД ЯМАР Ч ИРЭЭДҮЙ БАЙХГҮЙ БОЛСОН МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМЫГ БАЗАХ СХЕМ ГАДНЫ МАШ ТОМ ГАРААР ХИЙГДЭЖ Б
Нэргүй 2024-08-29 66.181.179.38
Teneg malmin ardchilsan nam yamar ardchilal uu? Teneg uher mal
Нэргүй 2024-08-29 202.126.89.138
ардчилыг зоригт хөвгүүд монголд авч ирж байхад агуу их малчин Та хаана хэвтэж байсан бол доо ? өмдөндөө шээгээд ширээ түшээд дэнчигнэж байсан байх аа даа
Нэргүй 2024-08-29 66.181.186.10
Женко жингээ хасч байгаа нь Монголын улс төрд ихээхэн нааштай алхам болно доо !
Нэргүй 2024-08-29 103.57.94.91
намд хэн ч очсон эрх мэдлийн төлөө л ажиллана угаасаа жам ёсны юм л явж байшд. Эрх мэдлийн төлөө эвлэлдсэн нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийг чинь нам гээд байгаашд
иргэн 2024-08-29 103.212.118.125
Угнаасаа сууринаасаа АН улс орны төлөө явдаггүй эв эетэй байгаагүй хувийн ашиг сонирхлоо л дээгүүрт тавьдаг. Энэ нь Зориг болон олигтой бүхнээ нухаснаараа засаг төрд гарангуутаа ууж идэхийн хэнээгээрээ яс булаалдсан ноход шиг хэрүүлээрээ танигдана. Харин лидер гэгдэгч нохойнуудын ийм зан чанарыг мэдэлгүй ойлголгүй дагасан жирийн гишүүд дотор олон ухаантай сэтгэлтэй залуус байгаа. МАН ч ялгаагүй 60 тэрбумынхан гэж шуналтай ашиг сонирхлын зөрчилтэй авах идэхийн шуналтнуудтай. Тэднээс аль2 нь сал
Нэргүй 2024-08-29 202.126.89.183
Данх шиг ертөнцийн эргүү малаар толгойлуулж байхаар би чидээ хүрээд ч хамаагүй учраа олцгоосон нь дээр
Нэргүй 2024-08-29 66.181.177.226
үнэн шүү монгол улсыг ийм ерөнхий сайд толгойох гэж. үнэхээр гутамшиг