Орос: Курскийн АЦС талаарх хурал болно

Хуучирсан мэдээ: 2024.08.28-нд нийтлэгдсэн

Орос: Курскийн АЦС талаарх хурал болно

Орос: Курскийн АЦС талаарх хурал болно

Олон улсын атомын энергийн агентлагийн (IAEA) Захирлуудын зөвлөл есдүгээр сарын 9-нд болох ээлжит хуралдаанаараа Курск, Запорожье атомын цахилгаан станцын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ гэж Вена дахь олон улсын байгууллагуудад суугаа ОХУ-ын төлөөлөгч Михаил Ульянов "Коммерсант" сонинд мэдээлэв.  Тэрбээр  "Эдгээр халдлагын улмаас Украины талд ямар үр дагавар гарахыг хэлэлцэхэд эрт байна. Барууны орнууд Украины цөмийн байгууламжид хийсэн аливаа халдлагыг нүдээ аниад, энэ асуудлыг зохицуулахаас зайлсхийхийг хичээдэг" гэжээ.

Мөн "Ямартай ч бид Курск, Запорожье АЦС-ын нөхцөл байдлын талаар есдүгээр сарын 9-нд болох Удирдах зөвлөлийн дараагийн хурлаар хэлэлцэх болно" гэж нэмж тэмдэглэв.

Курскийн АЦС-д болсон халдлагын талаар Москва “IAEA”-ийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг хуралдуулахаар төлөвлөөгүй байгаа ч Ульянов "Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бүх зүйл өөрчлөгдөж магадгүй" гэж мэдэгдэв.

Түүнчлэн “IAEA"-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси “Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийд цөмийн байгууламжид халдлага үйлдэхийг зөвшөөрөхгүй гэдгийг ойлгуулна” гэсэн юм.

Наймдугаар сарын 27-нд “IAEA"-ийн дарга Гросси Курчатов хотод хүрэлцэн ирж, Курскийн АЦС-тай танилцсан. Гросси уг үйлдвэрт зочлох үеэрээ нисгэгчгүй онгоцны цохилт, нисгэгчгүй онгоцны хэлтэрхий зэргийг олж харсан байна. Дараа нь тэрбээр цөмийн гамшгаас урьдчилан сэргийлэхийг уриалж байгаа тул нөхцөл байдлыг “ноцтой” гэж тодорхойлжээ. Гроссигийн хэлснээр аливаа атомын цахилгаан станцын эсрэг халдлага үйлдэх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй асуудал юм.

Өмнө нь Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Курскийн АЦС-д Украины тал камикадзе нисгэгчгүй онгоц ашиглан халдах оролдлогыг “цөмийн терроризмын үйлдэл” гэж нэрлээд, “IAEA"-г яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж