СБД-т явган хүний зам засах 723 саяын тендер зарлажээ

СБД-т явган хүний зам засах 723 саяын тендер зарлажээ

СБД-т явган хүний зам засах 723 саяын тендер зарлажээ

Хот, хөдөөгүй өвөлдөө бэлдэж, засвар шинэчлэлт, зам талбайн ажлууд үргэлжилж буй. Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчилсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн бол алслагдсан гурван дүүргийн таван байршилд шинэчлээд байгаа юм. Харин одоо дүүргүүд өөрсдийн худалдан авах газрын төсвийн хүрээнд өөрсдийн хороодын явган хүний болоод авто замуудыг шинэчилж эхэлжээ.

Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд энэ сарын сүүлчээр Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас хороодын явган хүний зам засварын ажлыг тав, таван хороогоор нь хэсэгчилж тендер зарласан байна.

Зөвхөн тухайн дүүрэгт гэхэд нийт 20 хорооны явган хүний замыг шинэчлэхээр болсон бөгөөд төсөвт өртөг нь нийт 723 сая төгрөг байна. Хороо бүрийн хэсэгчилсэн засварт 137-148 сая төгрөг төсөвлөжээ. Тендерийн сонгон шалгаруулалт энэ сарын 30-нд буюу Баасан гаригт  дуусах аж.

НИЙТ 19.5 КМ УРТ ЗАМЫГ БҮРЭН ШИНЭЧИЛСЭН

Зам засварын ажлууд эхэндээ олны хэл амыг ихээр авч байв. Харин шинэчилсний дараагаар иргэд шинэчилсэн нь зөв байна гэдгийг хэлж байлаа. Энэ жил хийгдсэн зам засварын ажлуудыг дурдвал, Баянзүрх дүүрэгт:

  • Намьяанжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 1.1 км авто зам,
  • Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 2.4 км авто зам,
  • Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэл 0.9 км авто зам,
  • Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах хүртэл 0.74 км авто зам,
  • Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 1.5 км авто зам,
  • Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 0.4 км авто зам,
  • Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 0.9 км авто зам,

Сүхбаатар дүүрэгт:

  • Тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэл 0.45 км авто зам,
  • Цэцэг төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэл, Зоос гоёлын уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл 1.8 км авто зам,

Алслагдсан гурван дүүрэгт:

  • Багануур дүүргийн нэгдүгээр хороо, Эрүүл мэндийн уулзвараас Соронзын уулзвар хүртэл 0.87 км авто зам,
  • Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Буян налайх” төвийн уулзвараас Уурхайчдын 14 дүгээр гудамж хүртэл 0.9 км авто зам,
  • Налайх дүүрэг дөрөвдүгээр хороо 37А байрны ар талын 1800 ам метр авто зогсоол,
  • Налайх дүүрэг 2300 ам метр авто замын засвар арчлалтын ажил,
  • Багахангай дүүрэг 850 ам метр авто замын засвар арчлалтын ажил,

Дээрх ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг мөн хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KendraGleason 2024-08-29 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MaylinWilliams 2024-08-29 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-29 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

LoraHanson 2024-08-29 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-29 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-29 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-29 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-29 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-29 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-29 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-29 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-29 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-29 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-29 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

MariaMuniz 2024-08-29 46.8.192.158

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-29 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-29 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-29 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-29 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

BLR XOTIIN UBCHNIG YAANAAI 2024-08-29 216.38.195.74

xotuin tubuus zailaa,bainguin zam zasdag galzyy tai workeryyd.

Avatar

Нэргүй 2024-08-29 66.181.187.93

хэ хэ хотын төвийн байрнуудын явган хүний зам гаргаж шинэчилж засмаар л харагддаг

Avatar

ChristinaDubois 2024-08-29 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

PayalMakarious 2024-08-29 109.248.14.156

Харуулах боломжгүй.

Avatar

сонгогч 2024-08-29 202.9.46.10

Явган хүний зам, замын хашлагыг 4 жилд 4 удаа сольж мөнгө угаадагаа болихыг шаардаж бна. ….. тэр мөнгөөр хийх өөр ажил зөндөөн байгааг харахгүй байна уу? малнууд аа ????

Avatar

Нэргүй 2024-08-29 103.168.34.185

СБД ийн харрьяалалд байх Майхантолгой зуслангийн нуур намаг, жалга дов болсон 400 орчим м замыг заслангийхны хэл ам гаргасны дүнд 8р сарын эхээр заслааа. яаж гээч, хонхорт нь том2 чулуутай шар шавар хийгээд тэгшилсэн болоод л болоо. Одоо эргээд лнуур намаг, жалга дов. Бүр машин суух боломжтой болсон. Ингэө л ажил хийж татварын мөнгийг үрэх юмдаа. ЗТХЯ, НАЗХГ, АТГ шалгаасай.

Avatar

Нэргүй 2024-08-29 59.153.115.163

заваан заваан.

Avatar

Нэргүй 2024-08-29 103.57.94.91

яагаад яг хичээл сургууль эхэлж байгаа үетэй давхцуулж ийм ажлуудыг хийгээд байдын бэ

Avatar

ErinJackson 2024-08-29 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-29 122.201.23.226

Сайн хяналт тавьж чанарт нь анхаарах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж