Нэг тэрбум орчим хэрэглэгчтэй "Телеграм" платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Павел Дуровыг Францад баривчилсан. Програмчлалын гайхамшиг, тэрбумтан бизнес эрхлэгч, Кремлийн улаач, үг хэлэх эрх чөлөөний тэмцэгч, 100 хүүхдийн биологийн эцэг, Оросын Элон Маск, Зукерберг гээд олон сонирхолтой сэтрийн эзэн Павел Дуровыг Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Павел Дуров 1984 онд ЗХУ-д төрсөн боловч дөрвөн настайдаа Итали руу нүүжээ. ЗХУ задран унасны дараа Дуровын аав Санкт-Петербургийн Улсын их сургуульд ажиллах санал авснаар тэдний гэр бүл эх орондоо эргэн ирсэн байна. Дуров ч тус сургуулийг хэл бичгийн ухааны мэргэжлээр 2006 онд төгсчээ.
Дуров болон түүний ах Николай нар багаасаа л математиктаа гоц хүүхдүүд байв. Ах нь олон улсын математикийн олимпиадаас олон удаа алтан медаль хүртсэн сургуулийн "од" байсан бол Дуров сургуулийнхаа шилдэг сурагч, орон нутагтаа өрсөлддөг хүүхэд байжээ. "Ах бид хоёр хоёулаа код бичих, янз бүрийн юм загварчлах дуртай байсан" гэж ярьсан байдаг.
Тэрбээр Арабын нэгдсэн Эмират болон Францын иргэншилтэй. ОХУ ч түүнийг иргэн гэж үздэг хэвээр байгаа.
Дуров гэрлээгүй, гэхдээ хоёр хүүхэдтэй аж. Харин Дуровын өвөө Семён Петрович Туляков дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан цэргийн цолтой хүн юм. Түүний аав Валерий Семенович Дуров нь хэл бичгийн ухааны доктор, нэрт академич хүн.
"Телеграм"-аас өөрөөр Павел Дуровыг тодорхойлох зүйл олон байдаг. Тэр дундаа Павел Дуров дор хаяж 100 хүүхдийн биологийн эцэг гэдэг нь сонирхол татна. Тодруулбал, Дуров өнгөрсөн 10 жилийн хугацаанд хандивласан эр бэлгийн эсийнхээ ачаар 100 гаруй хүүхэдтэй болжээ.
"Bloomberg"-ийн мэдээлснээр, Павел Дуров 9.15 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Түүний хөрөнгийг он цагийн дарааллаар дараах байдлаар зурагласан хувилбар ч бас байна.
ПРОГРАМЧЛАЛЫН ГАЙХАМШИГ
Тэдний гэр бүл Орост буцаж ирэхдээ Италиас "IBM PC XT" компьютер авчирчээ. Тухайн үед ОХУ-д бие даан програмчлал сурах боломжтой цөөн хүүхдийн нэг нь Дуров байсан гэсэн үг юм. Дуровын код бичих ур чадвар, энтрепренер сэтгэлгээ нь түүнийг 2006 онд 21 настайдаа буюу дөнгөж их сургуулиа төгсөөд "Вконтакте" олон нийтийн мэдээллийн цахим хуудсыг байгуулахад хөтөлжээ.
"Вконтакте"-г төд удалгүй Оросын "Фэйсбүүк" гэх болсон. Энэ нь Орос улсын зүгээс Марк Зукербергт өгсөн хариулт болсон гэж үздэг.
Гэвч Дуровын Кремльтэй харьцах харилцаа Зукерберг, Вашингтон нарын харилцаанаас хамаагүй хурдан хугацаанд хурцадсан юм. Тодруулбал, Украины Оросыг дэмжигч ерөнхийлөгч Виктор Януковичийн эсрэг жагсаал 2013 онд Киев хотод болоход жагсагчид зохион байгуулалтаа "Вконтакте"-аар дамжуулан хийснээс энэ бүхэн эхэлжээ. Энэ үед Кремлийн зүгээс Украины хэрэглэгчдийн хувийн мэдээллийг авах хүсэлт тавьсан байна. Дуров энэ хүсэлтэд татгалзсан нь Оросын засгийн газарт таалагдаагүй. Энэ шийдвэрээсээ болж Дуров удалгүй гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорч, ОХУ-ын ерөнхийлөгч Путины ойрын хүмүүст энэ албан тушаалыг авах үүдийг нээж өгсөн юм. Тэрбээр бүх хувьцаагаа зараад, эцэст нь Оросыг орхисон. Өдгөө "Вконтакте" төрийн хяналтад байдаг цахим хуудас болсон.
"Би хэзээ ч баяжъя гэж бодож байгаагүй. Амьдралын минь бүх утга учир бол эрх чөлөө. Хэрвээ боломж нь байвал бусад хүнд ч бас эрх чөлөөтэй болох боломжийг олгох нь миний амьдралын эрхэм зорилго. Би хэнээс ч захиалга авмааргүй байна" гэж Дуров ярьсан байдаг.
Зукерберг цахим сүлжээний эзэнт гүрэн байгуулах эрмэлзлийн хүрээнд "WhatsApp"-ыг худалдаж авсан. Харин Дуров аль хэдийнэ өрсөлдөгч олонтой болсон энэ зах зээлд байр сууриа олохын тулд өөрийн гэсэн мессеж аппликейшн бүтээх сонголт хийжээ. "Одоо байгаа сонголтууд дунд олигтой зүйл байхгүй. Тийм байхад хэдэн ч аппликейшн байсан яах вэ" гэж Дуров хэлсэн.
ХАМГИЙН НАЙДВАРТАЙ ПЛАТФОРМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАВ
Кремльтэй зөрчилд хүрсэн туршлага нь "Телеграм"-ыг бий болгоход түлхэц болжээ. Тэр ахтайгаа хамтран төрийн хараа хяналтаас гадуур зүйл хийхийг хүссэн. Хувийн нууцыг дээд зэргээр хамгаална гэсэн "Телеграм"-ын амлалт олон сая хэрэглэгчийн сонирхлыг татсанаар 2013 онд хэрэглэгчээ бүрдүүлж эхэлжээ. Түүний хэлснээр "Телеграм" бол зах зээл дээрх хамгийн найдвартай мессеж платформ.
Кремль удалгүй "Телеграм"-тай ч бас сөргөөцөлдөж эхэлжээ. Дуров 2018 онд ОХУ-ын аюулгүй байдлын төлөө код тайлах үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан тул эрх баригчид платформыг хориглосон ч 2020 онд цуцалсан байна. Дараагийн жилүүдэд "Телеграм" нь Орост ямар ч хязгаарлалтгүйгээр ажилладаг цөөхөн гадаадын цахим мэдээллийн платформуудын нэг болжээ. Тэр бүү хэл Оросын засгийн газрын албан тушаалтнуудын албан ёсны харилцааны хамгийн тохиромжтой хэрэгсэл болсон юм.
Кремльд буулт хийлгүйгээр "Телеграм" оршин тогтнож чадах эсэхэд Дуровыг шүүмжлэгчид эргэлзэж байсан. Гэвч Дуров ОХУ-д уг платформыг ашиглуулахын тулд Кремльтэй ямар ч тохиролцоо хийгээгүй гэж мэдэгдсэн юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин Азербайжанд айлчлах үеэр Дуров мөн тэнд байжээ. Гэхдээ тэд уулзаагүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн. Үүнээс хэдхэн хоногийн дараа түүнийг Францад баривчилсан билээ.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Медведев хэлэхдээ "Дуров эх оронгүйгээр гайхалтай амьдардаг, дэлхийн шилдэг хүн болохыг хүсч байна. Гэвч тэр буруу тооцоолсон. Бидний нийтлэг дайснуудын хувьд бол тэр орос хүн. Тиймээс урьдчилан таамаглах аргагүй бөгөөд аюултай байна. Хүн эх орноо сонгож болохгүй гэдгийг Дуров эцэст нь ойлгох ёстой" гэжээ.
MaylinWilliams 2024-08-29 95.182.124.23
Харуулах боломжгүй.
SandraMasters 2024-08-29 185.181.245.27
Харуулах боломжгүй.
MichelleRueschhoff 2024-08-29 46.8.14.149
Харуулах боломжгүй.
MelissaVillarreal 2024-08-29 109.248.15.234
Харуулах боломжгүй.
LauraChaubal 2024-08-29 188.130.188.139
Харуулах боломжгүй.
AngelaDunn 2024-08-29 109.248.205.198
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-29 46.8.22.68
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-29 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-29 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-29 188.130.137.168
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-29 95.182.126.36
Харуулах боломжгүй.
NikkiWilcox 2024-08-29 188.130.218.96
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-29 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-29 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-29 95.182.124.23
Харуулах боломжгүй.
KimWhite 2024-08-29 46.8.56.92
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-29 185.181.247.128
Харуулах боломжгүй.
MariaMuniz 2024-08-29 46.8.192.158
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-29 46.8.23.87
Харуулах боломжгүй.
StaceyLynn 2024-08-29 188.130.137.246
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-29 109.248.54.131
Харуулах боломжгүй.
JenniferMartinez 2024-08-29 185.181.246.200
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-29 46.8.17.71
Харуулах боломжгүй.
Russian genius Pavel Durov. Telegram has become a very popular platform in the world. 2024-08-29 103.57.93.14
Russian genius Pavel Durov. Telegram has become a very popular platform in the world.
StacyRojas 2024-08-29 109.248.142.174
Харуулах боломжгүй.
ChristinaDubois 2024-08-29 94.158.190.132
Харуулах боломжгүй.
CJN galzyychyyd bzctg1 Crazy cymij, na xyuc 2024-08-29 216.38.195.74
-opocin ner barisan ashiglagchid bloklj, taarsan?;-
S 2024-08-29 139.5.218.242
ANUSDI BOOBN XXNO80955877
Зочин 2024-08-29 66.181.186.101
Телеграм гэж хулгайч, луйварчдын ганц сүлжээ, муу н**ш баригдах нь цаг хугацааны асуудал байсан. Болж дээ.
ErinJackson 2024-08-29 188.130.210.73
Харуулах боломжгүй.