Түрээсийн үнэ бизнес эрхлэгчдэд дарамт болдог

Хуучирсан мэдээ: 2024.08.28-нд нийтлэгдсэн

Түрээсийн үнэ бизнес эрхлэгчдэд дарамт болдог

Түрээсийн үнэ бизнес эрхлэгчдэд дарамт болдог

Жижиг бизнесүүдийн хувьд олон төрлийн зардал багассан ч түрээсийн үнэ өндөр хэвээр байна. Зарим тохиолдолд түрээсийн үнэ өссөөр байгаа нь бизнес эрхлэгчдийг үнээ нэмэх сонголт хийхэд хүргэж буй.

Лос Анжелес дахь “HairFreek Barbers”-ийн эзэн Аделита Валентин "Түрээсийн үнэ нэмэгдэх бүрд бид үнийг өсгөж, зардлаа нөхөх шаардлагатай болдог. Гэхдээ амьжиргааны өртөг өндөр байгаа тул энэ нь манай үйлчлүүлэгчдэд хэцүү болгож байна" гэжээ.

Бизнес эрхлэгчид түрээсийн төлбөрөө хойшлуулах эсвэл үнэ бага шинэ газар хайх болсон юм.

Хэдийгээр инфляци буурч байгаа ч жижиг бизнес эрхлэгчдийн санааг зовоосон асуудал нь “эдийн засаг” хэвээр байна. “Bank of America”-ийн дотоод мэдээллээс харахад жижиг бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөр долдугаар сард өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн байна. Энэ нь Засгийн газраас сар бүр гаргадаг Хэрэглээний үнийн индексийн дагуу орон сууц түрээслэх, өмчлөхөөс хоёр дахин их үнийн дүн юм. Гэхдээ байдал улам дордож, зөвхөн энэ оны долдугаар сард түрээсийн үнэ 5.1 хувиар өсчээ.
“Covid-19” тахлын оргил үеэс хойш бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон. Гэвч “Alignable” бизнесийн сүлжээний платформоос 6,000 гаруй жижиг бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар 41 хувь нь долдугаар сарын түрээсээ хугацаандаа, бүрэн төлж чадахгүй байгааг тогтоожээ. Мөн 52 хувь нь сүүлийн зургаан сарын хугацаанд түрээсийн үнийн өсөлтөөс болж алданга хүлээсэн гэв.

Жишээ нь, “Valentine’s” үсчин гоо сайхны газрын түрээс арванхоёрдугаар сард 3600 ам.доллар байсан бол нэгдүгээр сард 4000 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн найман жилд тав дахь удаагаа түрээсийн үнэ нэмэгдсэн тохиолдол юм. Эзэн нь үс будалтын үнээ 35 ам.доллараас 40 ам.доллар болгон нэмэгдүүлэх шаардлагатай болсон ч ашиг олоогүй. Дараа нь гуравдугаар сард “Valentine’s” үсчин 3200 ам.долларын түрээс төлөх өөр газар нүүсэн ч орон зай нь багасч, үйлчлүүлэгч цөөхөн ирдэг болжээ. Уг газрын эзэн хэлэхдээ “ Үнэ нэмэгдэх үед хүмүүс гэр бүлээрээ үсээ засуулах боломжгүй болсон” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж