Монголд анх удаа дата, хиймэл оюун ухаан сонирхогч залуус нэг дор чууллаа

Монголд анх удаа дата, хиймэл оюун ухаан сонирхогч залуус нэг дор чууллаа

Монголд анх удаа дата, хиймэл оюун ухаан сонирхогч залуус нэг дор чууллаа

Цахим эриний хамгийн үнэт баялаг болсон дата, хиймэл оюун ухаан сонирхогч залуус болон энэ салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудад ажилладаг шилдэг мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан “Datasummit 2024″ саяхан ХААН Банкны Сөүл оффисын 1-р давхарт байрлах ХААН театрт болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд Tesla, Samsung, Uber, Doordash, SpaceX зэрэг компанид ажилладаг мэргэжилтнүүд оролцож өөрсдийн мэдлэг туршлага, шинэлэг судалгааны бүтээлээ залуустай хуваалцан илтгэл тавьснаас гадна сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ жил анх удаа зохион байгуулж буй “Datasummit 2024”-ийг ХААН Банк дэмжин ажилласан бөгөөд тус банкны Бизнесийн шинэчлэл, өгөгдлийн шинжилгээний газрын захирал Г.Чинзоригт “Generative AI in banking” сэдвээр илтгэл тавьж банк, санхүүгийн салбарт ашиглаж буй хиймэл оюун ухааны тэргүүн туршлагаас хуваалцлаа.

Хиймэл оюун ухааны салбарыг сонирхогч залуусын тоо жилээс жилд нэмэгдэж, энэ хэрээр тэдэнд шинэлэг мэдээлэл, бодит туршлага хуваалцах ийм төрлийн үйл ажиллагаа ихээхэн эрэлттэй байгаа нь “Datasummit 2024”-д хүрэлцэн ирсэн залуусын уур амьсгалаас харагдаж байлаа.

Шинийг эрэлхийлэгч залуусыг дэмжиж, тэдний санааг бодит ажил болгоход хөрөнгө оруулалт хийх зорилгоор ХААН Банк энэ жил банк санхүүгийн салбараас анхлан Инновацын төвөө ашиглалтад оруулсан билээ. Инновацид суурилсан гарааны бизнес, залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой тус төвөөр дамжуулан цаашид тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулахаас гадна хиймэл оюун ухааны салбарыг сонирхогч хүүхэд залуучууд, залуу судлаач эрдэмтдийг нэгтгэсэн коммунити үүсгэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр хүүхэд залууст өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар олгохоос гадна залуусын нийгмийн оролцоог бодитоор дэмжих боломжийг бүрдүүлж буй юм.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LaurenYoung 2024-08-28 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

SandraMasters 2024-08-28 185.181.245.27

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleRueschhoff 2024-08-28 46.8.14.149

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaVillarreal 2024-08-28 109.248.15.234

Харуулах боломжгүй.

Avatar

MeganClaeys 2024-08-28 46.8.22.198

Харуулах боломжгүй.

Avatar

LoraHanson 2024-08-28 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-28 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-28 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-08-28 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaRamirez 2024-08-28 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

JulieFeeney 2024-08-28 188.130.210.43

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-28 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-28 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-28 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-28 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-28 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-28 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-28 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-28 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-28 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaJones 2024-08-28 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-28 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-28 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

JennyCarter 2024-08-28 185.181.246.160

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-28 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-28 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-28 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-28 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

SueHovey 2024-08-28 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-28 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-28 109.248.12.199

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж