Трампт дахин хэрэг үүсгэв

Хуучирсан мэдээ: 2024.08.28-нд нийтлэгдсэн

Трампт дахин хэрэг үүсгэв

Трампт дахин хэрэг үүсгэв

АНУ-ын Хууль зүйн яамны тусгай зөвлөх Жек Смит нэр дэвшигч Дональд Трампийн эсрэг яллах дүгнэлт гаргажээ. Тодруулбал, Трампийг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан гэж нотлохыг хичээж байна. Жек Смитын гаргасан яллах дүгнэлт нь Дээд шүүхээс Трампийн хэрэгсэхгүй болгосон дөрвөн хэрэгт дүйцүүлсэн. Трампийн кампанит багын хувьд 2020 оны сонгуулийн үеэр сонгогчдыг луйвардсан гэх нотлох баримт байхгүй тул яллах дүгнэлтийг үгүйсгэж байгаа юм.

Шинэ яллах дүгнэлтэд Трампийг мөн адил дөрвөн зүйл ангид буруутгаж буй. Үүнд АНУ-ыг залилан мэхлэх зорилгоор хуйвалдаан зохиосон, албан ёсны байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон, хүний эрхийн эсрэг хуйвалдаан зохиосон зэрэг орно. Трампийн хувийн өмгөөлөгч Тодд Бланш ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм. Харин ерөнхийлөгч асан Трамп "Truth Social"-д "Америкийн ард түмний анхаарлыг сатааруулах гэсэн оролдлого" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр эсрэг намын санаатай явуулга тул гайхахгүй байна гэж хэлсэн байна.

Дээд шүүх өнгөрсөн сард Трампийн эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Жек Смитын дүгнэлт хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Флорида мужийн шүүх уг асуудлыг хэлэлцэх болсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж