Дээд амжилт тогтоосон уран бүтээлч, сая сая шүтэн бишрэгчид, 150 гаруй тоглолт, 11 дизайнерын сэтгэлээ шингээсэн 60 хувцас бүхий коллекц. Энэ бол Тэйлор Свифтийн “Eras Tour” билээ.
Алдарт дуучин Тэйлор Свифт хагас жилийн дотор дөрвөн сая гаруй тоглолтын тасалбар борлуулж, нэг тэрбум ам.долларын ашиг олсноороо бүх цаг үеийн хамгийн их орлого олсон хүн болжээ. АНУ-ын Аялал жуулчлалын нийгэмлэгийн мэдээлснээр Свифт тоглолт хийсэн хотынхоо эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.
Тодруулбал, түүний аялан тоглолт болсон хотууд дор хаяж 5 тэрбум гаруй ам.долларын ашиг олж, аялал жуулчлалын салбар нь сайжирдаг аж.
Свифт 18 жилийн турш дэлхийн бүх охид, залуусын зүрхэнд хайр, хагацал, баяр баясал, гомдол цөхөрлийг дуугаараа хүргэсэн бол “Eros Tour” нь эдгээр мэдрэмжийг гурван цаг хагасын дотор багтаан мэдрүүлдэг. Мэдээж хэрэг, алдартай , дэлхийн од болсон түүний хувьд тайзан дээр юу өмсөх нь загварын ертөнцийг тодорхойлох юм.
Жишээ нь, тоглолтондоо зориулж Свифт 10,000 гялалзсан сувд бүхий боди, гялтганасан цамц, талстаар чимэглэсэн банзал зэргийг өмсчээ. Дэлхийн топ загвар зохион бүтээгчдийн уралсан эдгээр хувцас нь Свифтийн гялалзсан байр суурийг илтгэсэн юм.
Тиймээс, Свифтийн “Eras Tour” өндөрлөх цаг болсон тул сүүлийн жилүүдэд тоглогдоогүй шилдэг тоглолтын тансаг, санаанаас гарамгүй загварлаг хувцаснуудыг нь “FASHION” буландаа хүргэж байна.
Лондонгийн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 15-нд болсон тоглолтын үеэрээ Свифт ногоон хатгамалтай “Alberta Ferretti” даашинз өмсөв.
Лондонд болсон тоглолтоо нээхдээ Свифт 50,000 ам.долларын үнэ бүхий “ Versace” брэндийн боди өмссөн юм.
Тэйлор Свифт наймдугаар сарын 16-нд Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгийн тайзан дээр 10,000 гаруй сувгаар чимэглэгдсэн “Zuhair Murad”-ийн боди өмссөн байна.
Калифорнид долдугаар сарын 28-нд болсон Санта Клара шоун дээр Свифт ягаан өнгийн дэрвэгэр даашинз өмссөн. Үүнийг “Nicole + Feliciа” зохион бүтээжээ.
Свифт хамгийн сүүлийн цомог болох "Эрүүдэн шүүсэн яруу найрагчдын хэлтэс" цомгоо дуулж байхдаа “Vivienne Westwood”-ийн тусгай корсетон даашинз өмсөж, "Хоёр долоо хоног" дууныхаа үгээр чимэглэсэн байв.
“Nicole + Felicia”-ийн цөцгий мэт өнгийн, захиалгаар чимэглэсэн даашинз нь Германы Гельзенкирхен хотод болсон шоуг чимсэн.
Ээлжит хувцас солих үеэр Свифт тайзан дээр бүхэлдээ гялтганасан “Ashish” брэндийн цамцтай гарч ирэв.
Зургадугаар сарын 18-нд Уэльсийн Кардифф хотын Принципалити цэнгэлдэх хүрээлэнд Свифт Роберто Каваллигийн урласан могойн хослол өмссөн байна.
Дан ганц даашинзнаас гадна Тэйлорын нүүр будалт, үс засалт, гоёлын ээмэг зүүлт болон гутал нь нийтдээ 3.2 сая ам.доллар болсон аж. Тэрбээр үзүүлбэр бүртээ "Christian Louboutin” -ийн 195,000 ам.долларын гутал өмссөн. Мөн арын бүжигчин, хөгжимчдийн хувцас, тэдний үс засалт, гоёл чимэглэл болон үзүүлбэрийн хувцас нийтдээ хоёр сая ам.доллар болсон. Тэйлор тайзны бүх ажилчдаа дээд зэргийн сайхан харагдахад анхаарсан тул тэдэнд хамгийн үнэтэй гэсэн хэрэгслүүдийг өгсөн гэж “The Sun” мэдээлсэн юм.
Тэйлор Свифт нэг шоунд дунджаар 44 дуу дуулдаг ч хамтлагийнхаа эрч хүч, авьяас чадварт тулгуурладаг. Тэрбээр тайзны зургаан хөгжимчиндөө тус бүр мянган ам.долларын 10 төрлийн хувцас өмсгөжээ. Түүний энэ их зардал нь ашгаасаа хамаагүй бага ч байгаа нь Тэйлорын хэр их амжилттай хүн гэдгийг харуулж байна. Үүнээс өмнө Ирландын домогт рокерууд “U2” 2009-2011 онуудад 110 шоунаас 736,421,584 ам.долларын орлого олсноороо тэргүүлж байсан юм.
Рианна, Бейонсе зэрэг дуучидтай 20 жил ажилласан эх сурвалжийн хэлснээр Тэйлор бүр хамтлагийн гишүүдээ тайзан дээр гялалзуулахын тулд өдөр бүр бэрхшээлтэй ьулгардаг байжээ. "Ийм урт шоу, температур, чийгшил өөрчлөгдөхөд бид үргэлж дасан зохицох шаардлагатай болдог. Тиймээс Тэйлор 10 нүүр будагч, стилистийг гурван сарын хугацаанд 65,000 ам.доллароор хөлсөлсөн” гэв. Мөн эх сурвалж амьдралдаа хэзээ ч ийм их мөнгө, амжилт олсон хүн байх боломжтой гэж бодож байгаагүй гэсэн юм.
Эх сурвалж: CNN, THE SUN
AngelaDunn 2024-08-28 109.248.205.198
Харуулах боломжгүй.
RebeccaParks 2024-08-28 188.130.210.210
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-28 46.8.22.68
Харуулах боломжгүй.
JessicaSlaughter 2024-08-28 45.15.72.36
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-28 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-28 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-28 188.130.137.168
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-28 95.182.126.36
Харуулах боломжгүй.
MelissaHoffman 2024-08-28 188.130.143.67
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-28 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-28 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-28 95.182.124.23
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-28 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-28 46.8.23.87
Харуулах боломжгүй.
StaceyLynn 2024-08-28 188.130.137.246
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-28 109.248.54.131
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-28 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-28 109.248.142.174
Харуулах боломжгүй.
AshleyPowell 2024-08-28 45.86.0.214
Харуулах боломжгүй.
ErinJackson 2024-08-28 188.130.210.73
Харуулах боломжгүй.
SueHovey 2024-08-28 46.8.11.161
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-28 46.8.106.202
Харуулах боломжгүй.
MaryannConcoma 2024-08-28 109.248.12.199
Харуулах боломжгүй.