"Парис-2024" паралимпод Монголоос 12 тамирчин оролцож байна

Хуучирсан мэдээ: 2024.08.28-нд нийтлэгдсэн

"Парис-2024" паралимпод Монголоос 12 тамирчин оролцож байна

"Парис-2024" паралимпод Монголоос 12 тамирчин оролцож байна
"Парис-2024" паралимпийн 17 дахь удаагийн наадам өнөөдөр /2024.08.28/ эхэллээ. Нээлтийн ёслол өнөө шөнө 02:00 цагаас эхэлсэн. Тус наадамд нийт 4400 тамирчин спортын 22 төрөлд хүч үзэж, өрсөлдөнө.
Энэ удаагийн паралимпд Монгол Улсын 12 тамирчин оролцох юм.

Монголын шигшээ багийн тамирчид хуваарийн дагуу наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 8-ыг дуустал оролцоно. Тус наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд тамирчид хүчээ сорино. Тухайлбал, 

  1. Пара хөнгөн атлетикийн “ F-40” ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга.
  2. Пара хөнгөн атлетик. “T-53” ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай.
  3. Пара жүдо бөхийн “J1” ангиллын +90 кг-ын жинд  Д.Ганбат.
  4. Пара жүдо бөхийн “J1” ангиллын -90 кг-ын жинд. Т.Сувд-Эрдэнэ.
  5. Пара жүдо бөхийн  “J1” ангиллын 70 кг-ын жинд. Л.Туруунаа.
  6. Пара жүдо бөхийн  “J1” ангиллын  48 кг-ын жинд. Б.Баттөгс
  7. Пара пауэрлифтингийн  “PO” ангилалд. Э.Содномпилжээ.
  8. Пара усанд сэлэлтийн “S6” ангиллын. 50 метрийн чөлөөт сэлэлтэд Х.Номуун
  9. Пара байт харвааны  “ST” ангилалд. Д.Сэлэнгээ
  10. Пара байт харвааны “ST” ангилалд Б.Оюун-Эрдэнэ
  11. Пара тээквондогийн  “К44” ангиллын 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ.
  12. Пара тээквондогийн “К44” ангиллын 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар өрсөлдөнө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж