Талибууд таныг Афганистанд урьж байна

Талибууд таныг Афганистанд урьж байна

Талибууд таныг Афганистанд урьж байна

АНУ-ын Вермонт мужаас гаралтай Бен Херсковицийн амьдралдаа үзсэн хамгийн үзэсгэлэнтэй газар Афганистан аж. Цаст уул, ногоон байгууламж гээд нэг бүс нутагт олон янзын байгалийн тогтоц зэрэгцэн оршихыг харъя гэвэл Афганистаныг зорих хэрэгтэй гэнэ.

Тэрбээр “Ийм ялгаатай тогтоцууд нэг дор байхыг би хэзээ ч харж байгаагүй. Ром, Грек рүү балгас үзэх гэж очно, гэтэл эргэн тойронд олон мянган жуулчин хөлхөлдөнө. Харин энд та та маш олон үеийн түүхтэй үзэсгэлэнт газрыг харж болно. Гол нь та энд бараг цор ганцаараа байх болно” гэжээ.

Афганистаныг аялал жуулчлалын халуун цэг гэж хэлэхгүй. Мөргөлдөөний хөлд сүйдсэн тус улсаас 2021 оны наймдугаар сард АНУ цэргээ гаргасан. Улмаар талибууд засгийн эрхэнд гарснаар аялал жуулчлал эрс нэмэгдсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид Афганистаны байгалийн үзэсгэлэнт газар нутаг, эртний түүхийг шимтэн сонирхдог. Тэд афганчуудын зочломтой зантай танилцахын зэрэгцээ Банд-е-Амир үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн оюу нууранд шумбах, Бамиян дахь Буддын шашны балгасыг үзэх, Кабулын хөл хөдөлгөөн ихтэй захаар хэсдэг аж.

Афганистанд 2021 онд 700 орчим жуулчин иржээ. Улмаар 2022 онд 2300, 2023 онд 7000 болж нэмэгдсэнийг Кабул дахь Аялал жуулчлалын газрын дарга Мохаммад Саид хэлэв. Тус тусдаа бага тоо мэт боловч тогтвортой өсөлт нь олон 10 жил дайны хөлд нэрвэгдсэн Афганистанд аялал жуулчлал сэргэж буйг илтгэх юм. Талибаны албаныхан ч бас аялал жуулчлалыг дэмжихээ мэдэгдсэн байна. Мэдээж энэ салбарын өсөлт нь улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа аж. Тус улсын Соёлын яамны дэргэд аялал жуулчлалын салбар, зочид буудлын менежментийн чиглэлээр оюутан сургах хэлтсийг хүртэл байгуулсан байна.

Афганистаны аялал жуулчлалын “Unchartered Afghanistan” компанийг үүсгэн байгуулагч Хайбер Хан хэлэхдээ “Афганистаныг мөргөлдөөний бүс гэдэг ч соёл, хүмүүс, газар нутаг гээд бидэнд санал болгох зүйл маш олон бий” гэжээ.

Афганистанд ихэвчлэн АНУ, Европын холбоо, Хятад, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Иранаас жуулчид ирдэг.

Олон улсын хориг арга хэмжээнд өртсөн Афганистанд аялал жуулчлалаар дамжуулан мөнгө оруулж ирж байгаа нь Талибаны дарангуйлагч дэглэмийг үндэслэлгүйгээр хууль ёсны болгох гэсэн башир арга гэж зарим хүн үзэж байна. Афганистанд аялахыг урьж буй хэдий ч НҮБ-ын хүний ​​эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Ричард Беннеттийг тус улсад нэвтрэхийг хориглосон юм. Энэ нь Талибан болон НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага хоорондын хүний эрхийн хамтын ажиллагаа дутмаг байгааг онцолно.

ЗОЧЛОМТГОЙ АФГАНИСТАН

Цахим контент бүтээгч, аялагч Херсковиц Афганистан ямар гайхалтай зочломтгой, үзэсгэлэнтэй газар болохыг олон хүнээс сонссон тул зорин ирсэн аж. Олон аялагч эерэг сэтгэгдэл хэлдэг ч гэлээ барууны засгийн газруудын ихэнх нь Афганистанд зорчихгүй байхыг сануулдаг. АНУ л гэхэд Афганистанд аялаж болохгүй гэсэн дөрөвдүгээр түвшний зөвлөмжийг гаргасан. Ингэхдээ терроризм, хууль бусаар саатуулах эрсдэл, иргэний үймээн самуун, хүн хулгайлах, гэмт хэрэг хүчин зүйлийг шалтгаан болгон дурдсан байна. Их Британи ч бас Афганистан руу аялахгүй байхыг зөвлөсөн.

Афганистаныг зорин ирсэн аялагчид амиа алдсан тохиолдол ч үнэхээр байдаг. Тодруулбал, энэ оны тавдугаар сард Бамиян хотод зэвсэгт этгээдүүд гал нээснээр дөрвөн хүн амиа алдсан бөгөөд үүний гурав нь испани жуулчин байжээ. Халдлагын ард хэн байгаа нь одоо хүртэл тодорхойгүй аж.

Энэ мэт сэрэмжлүүлэг байсан ч гэлээ Херсковиц зориг шулуудан иржээ. Тэрбээр энд ирвэл яг юу болох талаар хүмүүст мэдээлэл өгөхийг хүссэн байна. “Өөрийнхөө туршлагаас хэлэхэд би энд байх бүх хугацаандаа аюулгүй байдлыг мэдэрсэн” гэж Херсковиц хэлжээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Бамиян хот, зургадугаар зууны үеийн Буддагийн хөшөөг ашиглан тохижуулсан зочид буудал, Банд-е-Амирын нуурууд зэрэг олон сайхан зүйлийг тэр үзжээ. Гэвч Херсковицэд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нь афганчуудын зочломтгой байдал байсан. Нутгийн иргэд эх орондоо жуулчин хараад маш их баярладаг аж.

Жуулчдын өсөлтийг дагаад аяллын компаниудын тоо ч нэмэгджээ. Дайны идэвхтэй бүс биш болсон тул жуулчдын тоо нэмэгдсэн аж.

Жуулчид Афганистаны консулын газраас жуулчны виз авч байж нэвтрэх боломжтой. Хэрвээ хувь хүн Афганистан дахь аялал жуулчлалын компаниас урилга авсан бол консулын газар визийг нь олгодог. Афганистан нь Арабын нэгдсэн Эмират, Пакистанд консулын газар, Герман, Испани, Нидерланд зэрэг бусад оронд Элчин сайдын яамтай.

ЭМЭГТЭЙЧҮҮД АЮУЛГҮЙ АЯЛАХ БОЛОМЖТОЙ

Талибанчууд засгийн эрхэнд гарснаасаа хойш афган эмэгтэйчүүдийн сурч боловсрох, ажил эрхлэх эрхийг хассан. Гэхдээ эмэгтэйчүүдэд тавьдаг хязгаарлалт эмэгтэй жуулчдад хамаардаггүйг “Unchartered Afghanistan” аяллын компани мэдэгджээ.

Их Британийн 56 настай жуулчин, влоггер Эмма Виттерс 2021 оноос хойш Афганистанд дөрвөн удаа ганцаараа айлчилжээ. Эмэгтэй жуулчны хувиар аюулгүй байсан ч гэлээ тодорхой сорилтууд тулгарсныг тэр хэлсэн юм. Анхны аяллын үеэр Кабулаас Кандагар руу автобусаар явах гэтэл түүнийг ганцаараа аялж байсан тул тасалбар зарахаас татгалзсан байна. Гэсэн ч тэр “Афганистан дахь хүмүүс миний уулзаж байсан хамгийн эелдэг хүмүүс байсан” гэж дурсжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LoraHanson 2024-08-28 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-28 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-28 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWashington 2024-08-28 188.130.137.112

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaRamirez 2024-08-28 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-28 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-28 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-28 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-28 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-28 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

NikkiWilcox 2024-08-28 188.130.218.96

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaHoffman 2024-08-28 188.130.143.67

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-28 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-28 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-28 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-28 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-28 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-28 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-28 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-28 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMartinez 2024-08-28 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-28 103.168.34.124

лалынхөн цаанаа л нэг зэвүүн

Avatar

StacieMoore 2024-08-28 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-28 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaDubois 2024-08-28 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

Хэн очих вэ дээ 2024-08-28 103.212.117.212

Тэдэнд хайр сэтгэл жинхэнэ байдаг гэж хэлсэн байна лээ. одоо байлаа юу. урт удаан амьдрахаа бодсон нь дээр байлгүй дээ

Avatar

MarshaChristensen 2024-08-28 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-28 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-28 202.126.91.150

Барьцаалаад мөнгө нэхнэ

Avatar

800 2024-08-28 103.57.95.164

Монгол гэвэл хоолойг чинь хэрчээ хаяна даа 800 жилийн өмнөх өсөө одоо болтол дурсдаг нөхдүүд шүү дээ

Avatar

зочин 2024-08-28 66.181.190.204

Улс болгон өөр өөрийн соёл зан заншил уламжлалаа хадгалж хамгаалах тэмцэл АНУ барууныханд таалагддаггүй ардчилал гэж улиг болсон хуурамч үзэл баримтлал дүрэм заавраар явахыг хүсдэггүй улс орны нэг

Avatar

Нэргүй 2024-08-28 202.179.27.239

хэн нэгэн амиа золиослогч хана ч дэлбэрэлт хийж магад, хамгийн аюултай газар. Тийш зүглэх байтугай санахын ч хэрэггүй

Avatar

Ёстой эрсдэлтэй аялал 2024-08-28 66.181.177.172

Санасныг бодвол гайгүй байж болох авч үнэхээр эрсдэлтэй аялал байх болно. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Миний энэ үгэнд итгэхгүй, харин news.mn-ийн үгэнд итгэвэл тийш аялаад үзэхгүй юу, харамсаад барахгүй, нэгэнт хожимдсон байх болно.

Avatar

zochin 2024-08-28 43.228.129.139

zaa hudlaa shuu muslimuud hezee ch ger orondoo hun oruulj zochlohdoo durtai bdaggui emegteichuud ni gertee bval bur ch oruulahgui hudlaa hogiin muu sanaatai laluud

Avatar

Иргэн 2024-08-28 122.201.19.99

За хэдэн жил хүлээгээрэй манайхаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж