Чуулгандаа суудаггүй Засгийн газрын гишүүд банга хүртэв

Чуулгандаа суудаггүй Засгийн газрын гишүүд банга хүртэв

Чуулгандаа суудаггүй Засгийн газрын гишүүд банга хүртэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр /2024.08.27/-нд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэн батлуулах хамгийн гол үүрэгтэй Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаандаа суухгүй байгаас үүдэн гишүүд бухимдлаа илэрхийлэв.

Засгийн газрын гишүүд нь Засгийн газрын ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаарх асуултад хариулт өгөхгүй юм бол бид энд цаг заваа үрж, жүжиг тавин суух шаардлага байхгүй гэх байр суурь илэрхийлэх гишүүд ч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Засгийн газрын сайд нар төсвөө батлуулахдаа гуйж батлуулчихаад, гүйцэтгэлийг нь хэлэлцэх болохоор зугатаж алга болчихоод энд, тэндээс хэрүүл хийдгээ боль.  Ажил хийж байгаа юм бол хариуцлагаа үүр. Хариулах хүн байхгүй байхад асуулт, асууж жүжиг тоглож цагаа үрээд суух ямар хэрэгтэй юм. Ямар ч утгагүй юм. Улаанбаатар хотын утааг бууруулах нэрээр барьж байгаа нүүрс угаах үйлдвэр нь 40 гаруй тэрбум төгрөг залгиад мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үр ашиггүй гээд зогсож байгаа мэдээлэл гарлаа. Гэтэл үүнд хариулт өгөх хүн алга. Энэ улс оронд эзэн байна уу. Нийт хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хотыг утаагүй болгох үйлдвэр нь улсын өмчийн томоохон компаниасаа 40 гаруй тэрбум төгрөг залгиад үр дүнгүй гээд нийтэд мэдээлчихээд байхад хот нь, эрчим хүчиний яам нь мэдэхгүй байна. Ийм байж болдог юм уу” гэж бухимдав.

УИХ-ын чуулганы индэр дээрээс Засгийн газрын гишүүдийг чуулганы хуралдаандаа суухыг дэд дарга Х.Булгантуяа байн байн сануулсан ч тусыг эс олов. Арга ядахдаа ЗГХЭГ-ын дарга Н.Учралд Засгийн газрын гишүүдээ чуулганы танхимд дуудаж ирүүлэхийг шаардав. Тэрбээр, Засгийн газрын гишүүд ажил ихтэй гэдгийг ойлгож байгаа ч төсөв мөнгө болоод үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулахаас илүү чухал ажил байхгүй гэдгийг хатуу сануулав.

Улмаар Засгйин газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөртэй холбоотой гишүүдийн асуусан асуултад хариулт өгөх ажлын хэсгийнхэний тал нь ч чуулганы хуралдаанд ирээгүй байгаа нь төрийн ажил хаа хаанаа цалгардаж, хариуцлагагүй байдлын ил тод жишээ болов. Дашрамд дурьдахад, Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртэй холбоотой Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулж 3 их наяд төгрөгөөр зарлагыг тэлж 30.4 их наяд төгрөгт хүргээд  байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LoriTaylor 2024-08-27 45.87.253.242

Харуулах боломжгүй.

Avatar

LoraHanson 2024-08-27 94.158.190.26

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaDunn 2024-08-27 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaParks 2024-08-27 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-27 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-27 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-27 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-27 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaAnderson 2024-08-27 185.181.246.16

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-27 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-27 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-27 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-27 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-27 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

KimWhite 2024-08-27 46.8.56.92

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-27 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-27 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-27 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyLynn 2024-08-27 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-27 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMartinez 2024-08-27 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-27 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-27 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-27 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

SueHovey 2024-08-27 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

KristenScott 2024-08-27 188.130.128.41

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-27 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-27 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

Ард түмэн 2024-08-27 66.181.179.170

Давхар дээлийг нь тайлаач!

Avatar

Нэргүй 2024-08-27 139.5.219.101

Давхар дээл гэдэг суухгүй аль нэгийгээ орхигдуулна

Avatar

зочин 2024-08-27 202.131.241.13

ирэх 4 жил иймэрхүү муур хулганы үлгэр шиг юм болоод өнөгрөх юм байна л даа …….ерөнхий сайдаа

Avatar

JenniferChandler 2024-08-27 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-27 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.185.74

Новшнууд жүжиг тавьчих гэж. Хэдэн топ өлөн луйварчидаа сайд болгочихоод н**ш гэж

Avatar

Зочин 2024-08-27 202.9.46.38

ажилдаа ирдэггvй хулгайчдыг зайлуулж цомхотголд оруулья арай даварч байнаа.

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.184.68

оролцохгүй байгаа сайд нарын төсвийг нь сайн хасаад байх хэрэгтэй, тэгвэл орж ирдэг болно

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.187.94

Энд нар ТӨР болж тоглож байна

Avatar

Нэргүй 2024-08-27 103.57.93.176

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-08-27 59.153.112.21

Хэ хэ гишүүд сайд болсон юм бол яаж чуулганы хуралд суух билээ арай л буруу. Системтэй юм биш үү

Avatar

zochin 2024-08-27 174.94.62.137

ЭНЭ УЛС ЭЗЭНГҮЙ БОЛСОН XАРАГДАЖ БАЙНА !!!
ЧУУЛГАНД СУУXГҮЙ БОЛ ГИШҮҮНЭЭС ТАТДАГ ДЭГ ТОГТООЁ!!!

Avatar

ХУУЛЬЧ 2024-08-27 202.9.46.65

МАН,,АН,,ХҮН -ын ХАМТАРСАН ЗАСАГТ ИТГЭЖ НАЙДНА. . ,,,ТИЙМ Ч ИХ ОЛДООД БАЙДАГ УЛС ТӨРИЙН ЭВЛЭР БИШ Л ДЭЭ. ,,,.,,,,ЙИМ ҮЕД НЬ МОНГОЛЫН НИЙГЭМ ТАЙВАН,,, ТӨР,ЗАСАГ ТОГТВОРТОЙ ,,,ХЭРҮҮЛ УРУУЛГҮЙ ГУДАМЖ ГАРЧ БУЖИГНАДАГҮЙ ГОЛ АСУУДЛУУДАА НУГЛАХ ГЭЖ ОРОЛДОЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ ШҮҮ.,,,,,

Avatar

DawnJohnson 2024-08-27 45.84.176.37

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж