Татвар, торгуулиа төлдөггүй жолоочийн эрхийг хязгаарлая!

Хуучирсан мэдээ: 2024.08.28-нд нийтлэгдсэн

Татвар, торгуулиа төлдөггүй жолоочийн эрхийг хязгаарлая!

Татвар, торгуулиа төлдөггүй жолоочийн эрхийг хязгаарлая!

Нийслэлийн хамгийн тулгамдсан, өвөл зунгүй стресс бухимдал дагуулсан асуудал бол автозамын түгжрэл. Түгжрэлийг хэрхэн шийдэх нь төр засгийн толгойны "өвчин" болсон. Тиймээс дугаарын хязгаарлалт хийхээс эхлээд автомашины зогсоолыг цөөлөх, орон нутгийн авто машинаас татвар, хураамж авах зэргээр шийдэл хайгаад удаж буй. Түгжрэлийг бууруулах цорын шийдэл нь эдийн засгийн арга хэмжээ. Тэр тусмаа нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг хариуцлагажуулах нь хамгийн гол асуудал болж байна.

Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож буй олон зуун жолооч нараас олонх нь торгууль, татвараа төлөөгүй нь дийлэнх нь. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж цагдаа нарын тавьдаг торгууль тэднийг айлгахаа больсон, мөн аль хэзээний "дөжирсөн".  Тэр ч бүү хэл техникийн бүрэн бүтэн байдлын үзлэг оношилгоонд ороогүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцдог. Тиймээс иргэний үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, улсын хууль дүрмийг зөрчдөг жолооч нарын автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нь түгжрэлтэй тэмцэх эхний шийдэл болно.

ҮЗЛЭГ ОНОШИЛГООНДОО ОРООГҮЙ 70 МЯНГА ГАРУЙ МАШИН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА

Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг  өчигдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон. Хэдийгээр торгууль, татвар нь өндөр ч зөрчил гаргасан, зайлшгүй төлөх шаардлагатай бол тухайн иргэн заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйн хэрэг. Тэрчлэн техникийн бүрэн бүтэн байдлаа хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох ёстой. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар нийт 129 мянга гаруй автомашин үзлэг, оношилгоонд ороогүй гэсэн статистик байна. Эдгээр бүрэн бус байж болзошгүй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож байхдаа замын голд унтрах, саатах, шатах тохиолдолд хэн хохирч, хэн хариуцлага хүлээх вэ. Мөн хугацаандаа үзлэг оношилгоонд ороогүй гээд дахин Зөрчлийн тухай хуулиар бага нэгжээр торгоно уу гэхээс тэр хүний ухамсарт үлдэх хариуцлага тооцдоггүй.

Үзлэг оношилгоондоо ороогүй 70 мянга гаруй машин өнөөдөр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр машин түгжрэлд нэмэр болно уу гэхээс нэмнээс болохгүй. Тиймээс аль аль талдаа ухамсартай байж хариуцлага гэдэг зүйлийг жолооч нар ойлгох хэрэгцээ байсаар байна.

Ялангуяа түгжрэл нэмэгдэж, замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа энэ үед иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг чухал болжээ.

73 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА

Замын хөдөлгөөний соёлтой оролцох, хурдаа тохируулах, гэрлээ шилжүүлэх, торгуулийн төлбөрөө төлөх, үзлэг оношилгоондоо цаг тухайд нь орох гээд Тээврийн цагдаагийн албаныхан улирал тутамд уриалга гаргаж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг ч иргэдийн сонор сэрэмжгүй байдлаас болж жил ирэх бүрд зам дээр гарах осол аваарь, зөрчлийн тоо өсч байна. Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хуулийн төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаас харахад зөрчлийн торгуультай машиныг хөдөлгөөнөөс хязгаарлах нь үр дүнтэй. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нийт зөрчлийн 91.5 хувь нь зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамаардаг гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт сүүлийн гурван жилийн дунджаар 81 хувь байгаа боловч, мөнгөн дүнгийн биелэлт 45 хувь байна.

Зөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр нийт  168 тэрбум, 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 73 тэрбум, 339 сая төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна.

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл узуулэх тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зуйл буюу Замын хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн хун 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөхөөр заасан. Уг өршөөлийн хүрээнд ердөө 13 тэрбум төгрөгийн торгуулийг барагдуулсан байдаг.  Харин 2022 онд нийслэлийн хэмжээнд 829 мянган зарчил бүртгэгдсэнээс 2022 оны 12 сарын 31-ний өрийн байдлаар 596 мянган  зөрчлийн төлбөр төлөгдөөүй байна. Түүнчлэн нийт зөрчлийн 91 хувь нь иргэний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хамаарч байгаа аж. Тиймээс дахин өршөөл үзүүлэх шийдвэр гарахыг хүлээхийн оронд өр төлбөрөө барагдуулахыг иргэд нэгнээсээ шаардах нь зөв юм.

ХУУЛИА БИЕЛҮҮЛДЭГ НЬ ХОХИРЧ, ХУУЛЬ ДҮРМЭЭ ЗӨРЧДӨГ НЬ ХОЖСООР БАЙХ УУ?

Иргэдийн зүгээс ийм асуултыг тавьдаг. Үнэхээр ч Монголд хууль дүрмээ биелүүлж, татвар торгуулиа төлсөн нь хохирдог, хууль дүрмээ дагадаггүй нь хождог нийгэм бий болсон.  Тиймээс унаж байгаа авто машиныхаа татвар, торгуулиа төлөөгүй, үзэг оношилгоо хийлгээгүй жолооч нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, гадагшаа гарахыг хориглох, санхүүгийн зээл тусламж авах болон төрийн үйлчилгээ авахыг хязгаарлах, авто машиныг төрийн орлого болгох гэх зэрэг хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж