Өөр өөрийн ашиг сонирхлоос бүрдсэн өнөөдрийн намчдын огтолцох цэг нь Засгийн газрын хэрэгжүүлэх хөтөлбөр болов. 120 их наядаар тооцогдох зардалтай төсөл хөтөлбөрийг хэн, хэрхэн хэрэгжүүлж, түүнээс ямар хэмжээний ашиг олох вэ гэдгийг энэ өдрүүдэд шийдэхээр хөнжил дотроо хөлөө жийлцэж байна. Энэ их мөнгөний төлөө гурван намынхан саад тушаа болох хууль, журмын өөрчлөх байдлаар замаа засч, жолоогоо атгахаар төслүүдээ боловсруулсан нь тойргийн гадна үлдэгсдэд таалагдсангүй. Тиймээс ч Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг танилцуулснаас хойш 13 дахь өдөртэйгөө золгов. “Байр сууриа нэгтгэх шаардлагатай” гэж балай тайлбарын цаана хэнд хэрхэн хүртээхээ тохирох тухай асуудал болохоос улс орны эрх ашгаа нэгт тавьсан явдал огтоос биш. Энэхүү хөтөлбөрөөр 577 багц үйл ажиллагаатай төслийг хэрэгжүүлэхдээ нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулна. Үүнтэй зэрэгцүүлэн төсвийн тодотгол хийхдээ холбогдох хуулиудад өөрчлөлт оруулна.
Үүний баталгаа нь …шинэлчлэлийн хөтөлбөр боловсруулж, нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хувь хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй… гэх өөрчлөлт. Тендерийн хуульд ийм өөрчлөлт оруулаад төрөөс угжуулж байдаг том нэртэй том “хулгай” хийдэг компаниудыг ногоон гэрлээр оруулж ирнэ гэсэн үг. Мухар төмөр зам барих, ногоон автобус авахдаа төрийн нууцад оруулж байгаад хулгай хийдэг цаг өнгөрчээ. Ийнхүү шинэ цагийн том гарууд хууль ёсны хулгай хийх тухай ярьж байна.
Түүгээр зогсохгүй “өндөр чадамж бүхий аж ахуйн нэгж” гээчийг салбарын сайд нь сонгон шалгаруулах тухай ч өөрчлөлт бий. Хэрэвзээ тухайн төсөл хөтөлбөрийг хувийн аж ахуйн нэгжүүд хийхээс татгалзвал төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэх гээд байж болох бүхий л нөөцөө ашиглан маш их хэмжээний мөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр захиран зарцуулах тухай ярьж байна. Засгийн газар хууль тогтоогчдоор өрийн таазыг үгүй хийлгэж, хоёр төсөвтэй болгож, хуулийн хоригийг бүгдийг нь үгүй хийлгэн дараагийн тонуулыг хийхээр хичээж буй аятай ийнхүү зүтгүүлэв.
НОЦСОН, НОЦУУЛСАН МАНИСТУУД
“Цэнхэрлэн харагдах уулс” дууны,
-Асарлан харагдах уул нь
Алим жимстэй уул байна аа хө… гэх бадгийг МАН-ын сайд нар амандаа аялаад сүйд. Монголын түүхэнд хамгийн томоор тодорсон нүүрсний хулгайн 40 их наядыг гурав дахин нугалсан хэмжээний мөнгөнөөс аль чадлаараа аваад амьдарч болох болохоор тэр. Харин төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэх гэж байна гэж шүүмжлэгчид бас ч гэж найдвар үлдсэн мэт итгэл төрүүлж байгаа ч цагаан ордондоо шөнийн цагаар хийж буй уулзалтуудаас харвал тэд байр сууриа удаан хадгалахгүй бөгөөд “татгалзахын аргагүй санал” тавьж буй тухай дуулдана.
НАНЖИЛДСАН, НАМЖИРДСАН АН
-Цэнхэрлэн харагдах уул нь ээ
Чандмань эрдэнийн маань уул байна аа хө
Цэцэрлэгт сайхан ууландаа
Чамтайгаа зугаалмаар уул байна аа хө… гэх бадаг тэдэнд яг тохирно. АН өөрсдийгөө баруунтнууд гэдэг. Гэхдээ энэ нь хэзээ өөрсдөд нь байгаагүй үзэл санаа бөгөөд тэдний өнгөрсөнд, өнөөдөрт хийж буй үйлдэл, шийдвэрүүд нь үүнийг үгүйсгэдэг. Данхар төр, төрийн оролцоог хумиж, жирийн бизнес эрхлэгчдийн нурууг тэнийлгэх тухай, төрийн албыг цомхон болгох тухай, бизнесийн орчныг сайжруулахын төлөө төрийн элдэв хүнд суртлыг үгүй хийх тухай ярьж явсан Л.Гантөмөр өнөөдөр татвараар алагчлах тухай яриад сууж байгаа төдийгүй засгийн хөтөлбөрийг цээжээрээ хамгаалахын тулд юу ч хийхэд бэлэн байна. Гудамжинд найман жилийг өнгөрөөхдөө өлсөж, цангасан гэж жигтэйхэн. Өөрсдийн үзэл баримтлалынхаа яг эсрэг тэд зогсч байна. Золоор үүнийг нь эрүүл саруулаар шүүмжлэх гишүүд байгаа ч тэд хэтэрхий цөөдөх аж. Ардчилагчдын дийлэнх нь анхнаасаа зүүнтнүүд байсан бөгөөд тэдний дотор цөөхөн баруунтнууд байж, олонхын дарангуйлалд дарлуулсаар иржээ. Тэдний зэс цухуйсаар социал демократ/ардчилсан социалистууд/ гэдэг нь улам бүр тодорсоор байна. Хичнээн гоёор өөрсдийгөө будаж, өнгөлөн далдлалт, өргөмжлөл бэлгэдэл барилаа ч тэд зүүнтэн болохоо хангалттай харуулав. Ганц үнэн гэвэл тэдэнд үзэл санаа ч бус, амин ашиг сонирхол үнэтэй болсныг өдөр өнгөрөх тусам та харах нь дамжиггүй.
Хөгтэй, хөөртэй ХҮН НАМ…
Нарс хайлаа хоёр нь ээ хө
Навчаа дагаад гандлаа даа хө
Наалинхай хоёр хүү чинь хө
Насан туршдаа жаргана даа хө… гэж ХҮН намынхан жарганхан дуулмаар байгаа нь лав. Төсвийн хулгайг шүүмжилж асан ХҮН намын дарга данхар засагт давхар дээл өмсүүлэхдээ хэн гэдгээ харуулсан. “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо баярлаад сүйд” гэдэг шиг МАН-ынхан түүний гараар могой бариулахдаа мөн чиг тохуурхаж суусан нь гарцаагүй. Үүнийхээ хүчинд ч тэд өнөөдөр хамтарсан засагт толгой хоргодох хэмжээний суудалтай болжээ. Тэдний өөр олон зүйлийг дурдаж болох ч энд бичсэн эс бичсэн ч тэд социал демократууд гэдгээ хоног өнгөрөх тусам хангалттай харуулж буй болохоор орхиё.
Төсвийн суурь зарлага, суурь тэнцэл хэмээх шинэ тодорхойлолтыг оруулан улмаар төсөвт бонд болон гадаад зээлүүдийг оруулж тооцохгүй, төсвийн гадна гаргах зохицуулалтыг тусгасан байна. Энэ нь Монгол Улс хоёр төсөвтэйгөөс ялгаагүй болох, гадаад өр, зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналт тавих боломжгүй болгож байна.
Зодооны дүрэм
Энэ зодоон намуудын хооронд бус дотор өрнөх учраас чоно цатгалан, сүрэг бүрэн үлдэнэ. Харин аль болох хурдан, ил цагаан өрнөн Монголд төдий чинээ ашигтай. Эцэстээ хамтарсан засаг хөгжилд хөтлөхгүй нь боловсруулсан гоё төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх аргаас нь тодорхой болчихлоо. Энэ зодоон тэгш эрх, улс орны хөгжил, ужиг болсон асуудлаар ашиг хонжоо хайгчдын түрүүлж илүү ихийг завших гэсэн тэмцэл… Өөр юу ч биш.
Л.ХАЛИУ
AngelaDunn 2024-08-28 109.248.205.198
Харуулах боломжгүй.
RebeccaParks 2024-08-28 188.130.210.210
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-28 46.8.22.68
Харуулах боломжгүй.
StephanieWashington 2024-08-28 188.130.137.112
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-28 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-28 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-28 188.130.137.168
Харуулах боломжгүй.
ErinWoods 2024-08-28 188.130.184.145
Харуулах боломжгүй.
NikkiWilcox 2024-08-28 188.130.218.96
Харуулах боломжгүй.
ShirleySmith 2024-08-28 194.35.113.156
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-28 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-28 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-28 95.182.124.23
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-28 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-28 46.8.23.87
Харуулах боломжгүй.
JennyCarter 2024-08-28 185.181.246.160
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-28 109.248.54.131
Харуулах боломжгүй.
JenniferMartinez 2024-08-28 185.181.246.200
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-28 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-28 109.248.142.174
Харуулах боломжгүй.
AshleyPowell 2024-08-28 45.86.0.214
Харуулах боломжгүй.
ErinJackson 2024-08-28 188.130.210.73
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-28 46.8.106.202
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-28 202.9.40.187
АН-ынхан алдагдсан 8 жилээ ингэж нөхөж хэдэн төгрөгтэй болохгүй бол гуйлгачин болно шүү дээ. Угаасаа сонгуульд оролцохдоо л алдагдсан 8 жилээ нөхнө гэдгээ ил тод хэлж оролцсон биз дээ. Хэлсэндээ хүрэхээр зүтгэж байгааг буруутгах аргагүй. Улс орныхоо төлөө хамтраад том бүтээн байгуулалтыг эхүлүүлээд үр дүнд хүрвэл ч бас яахав.Цаг хугацаа л бүхнийг нотлоно доо
иргэн 2024-08-28 59.153.112.28
Худлаа ард түмэнд таалагдах гэж сонгуулийн өмнө гоё гоё ярьж байгаад засгийн эрхэнд гарахаараа албан тушаалтай байгаа дээрээ ашиглаж завшиж хөлжиж авъя гэдэг нь АН-ынхны үнэгэн үгний ар дахь үнэн нүүр царай. Шившгийн хулгайч нарыг яах гэж засгийн газарт оруулсан юмб
MaryannConcoma 2024-08-28 109.248.12.199
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-28 66.181.179.170
Намууд улсаа хөгжүүлэхийн төлөө нэгдэж хамтран ажиллахыг буруу гээд байгаа юм уу?! Хоорондоо талцаж, зодолдож байвал зарим хүнд хэрэгтэй байх нь…Дайснуудаа гэж…заримдаа өөрснийгөө илчлээд байх юм даа…
Нэргүй 2024-08-28 178.174.229.45
MONGOLIIN ARD TUMNII SONGOSON ARDIIN NAM CHIN ENE DEE KKK
Нэргүй 2024-08-28 139.5.219.111
Ta nar hamtarsan zasag baiguulsnii gol zorilgo ni mongol ulsiig uildverjuuleh uunguigeer bid hugjihgui tiim bolohoor end 2 gol zorilgoo todorhoiloh heregtei uund-1ort edgeeriig heregjuulehed shaardagdah huuli togtoomjind uurchlult oruulahdaa buh taliin hyanaltiig oruulsan mash nariin zohion baiguulalttai huuliin uurchlult hiih 2rt-hyanaltiin mash sain sistemiig bii bolgoh ene ni aasgiin gazar,ih hural ali neg tom tushaaltnaas ul hamaarah ingehiin tuld tedgeer humuusiig nariin shalguuraar songoh
Нэргүй 2024-08-28 76.220.74.140
Харамсалтай байна. Монгол улс тэгээд одоо яаж хөгжиж дэвжих вэ бусад улс хөгжлийн манлайд хүрч байна. Бид өр зээл тавьж,гуйлга гуйхаас өөр зүйлгүй байна
Нэргүй 2024-08-28 66.181.160.18
Та бидний л сонгосон хүмүүс шүү дээ!! Одоо яая гэхэв? Хошногоо өмхий гээд огтлоод хаядаггүй байхаа??
Нэргүй 2024-08-28 202.126.89.195
Үнэн хэлжээ. Иргэд бид л ийм амьтадыг сонгосноороо буруутай
Иргэн 2024-08-28 139.5.216.60
Ёстой гоё бичжээ. Жинхэнэ үнэн дүрийг нь Мөнгө хараад яөх гэж сонгогдсоноо мартаж эхэлж бна даа хөөрхй
Нэргүй 2024-08-28 202.21.107.7
Энэ дөнгөжр эхлэх гэж байгаа нь..