АНХААР: Ирэх сард зарим нутгаар цочир хүйтэрнэ

АНХААР: Ирэх сард зарим нутгаар цочир хүйтэрнэ

АНХААР: Ирэх сард зарим нутгаар цочир хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргасан байна. Ирэх сард агаарын дундаж температур нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас/ОЖД/ дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно гэжээ.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 2-3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг анхааруулж байна.

Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, хүйтэрнэ.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундаж орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсэж, газар тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим үед түр зуур 12–18 м/с хүрч ширүүснэ.

Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунжийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AngelaDunn 2024-08-27 109.248.205.198

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferThompson 2024-08-27 46.8.22.68

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaRamirez 2024-08-27 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

AlisalPuga 2024-08-27 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHorsford 2024-08-27 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-27 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-27 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-27 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaHoffman 2024-08-27 188.130.143.67

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-27 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-27 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-27 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

MariaMuniz 2024-08-27 46.8.192.158

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-27 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-27 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-27 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-27 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWilliams 2024-08-27 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

KristenScott 2024-08-27 188.130.128.41

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-27 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-27 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-27 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-27 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

Mongol Porno telegram group 2024-08-27 59.153.113.162

t.me/+HTN0_PwpmmVhNmU1

Avatar

DawnJohnson 2024-08-27 45.84.176.37

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж