Хятад репперийн Тайвань дахь тоглолтыг цуцлав

Хуучирсан мэдээ: 2024.08.27-нд нийтлэгдсэн

Хятад репперийн Тайвань дахь тоглолтыг цуцлав

Хятад репперийн Тайвань дахь тоглолтыг цуцлав

Хятадын реппер Ван Итай есдүгээр сарын 14-нд Тайваньд тоглолтоо хийх байжээ. Гэвч Чендугээс гаралтай реппер сурталчилгааны материалдаа "Тайпэй, Хятад" гэсэн үгийг ашигласан тул Тайванийн засгийн газрын Эх газрын хэрэг эрхлэх зөвлөл түүний тоглолтыг цуцалсан байна.

Ван Итай сурталчилгаандаа Тайпэйг Хятадын захиргаанд байдаг хот гэж тодорхойлсон нь шаардлагатай бол Тайванийг эх газарт хүчээр нэгтгэнэ гэсэн байр суурийг бататгасан явдал гэж үзжээ.

Хятадаас бусад газарт төдийлөн танигдаагүй реппер Ван нь Ченду хотын нэгэн лэйбелтэй гэрээтэй ажилладаг. Тус лэйбелд Тайванийг Хонгконгтой харьцуулсан, Тайванийн дарга Цай Ин Вэний үзэл баримтлалыг шүүмжилсэн дуугаараа олонд танигдсан "CD Rev" гэх реп хамтлаг мөн байдаг. Хятад ч бас тайвань уран бүтээлчдэд байнга хориг тавьдаг. Тэдгээр нь ихэвчлэн Хятадад алдар нэрд хүрсэн уран бүтээлчид байдаг аж. Тайванийн хувьд Хятадын уран бүтээлчдэд нээлттэй ханддаг боловч энэ удаад "Хоёр эрэг дамнасан харилцааг харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан явуулах ёстой учир Тайванийн статусыг гутаан доромжилсон аливаа хэвлэл, сурталчилгааг тэвчихгүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж