Энэ улс оронд эзэн байна уу?!
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Засгийн газрын сайд нар төсвөө гуйж батлуулчихаад, гүйцэтгэлийг нь хэлэлцэх болохоор зугатаж алга болдог, энд, тэндээс хэрүүл хийдгээ боль. Ажил хийж байгаа юм бол хариуцлагаа үүр. Хариулах хүн алга байхад жүжиг тоглож, цагаа үрээд суух ямар хэрэгтэй юм. Худалдан авах ажиллагаа хэдэн хувьтай явж байна. Он дуусахад 3 сар үлдлээ. Төсвийн тодотголоор 3 их наяд төгрөгийн зардал нэмэх гэж байна. Төсвийн гүйцэтгэл, худалдан авах ажиллагаа хэдэн хувьтай байна. Улаанбаатар хотын утааг бууруулах нэрээр барьж байгаа нүүрс угаах үйлдвэр нь 40 гаруй тэрбум төгрөг залгиад мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үр ашиггүй гээд зогсож байгаа мэдээлэл гарлаа. Татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Энэ мэтийн ажил дээр ямар хариуцлага тооцов. Энэ мөнгө юу болов. Гүйцэтгэл дээр бодит жишээ ярьж ярих ёстой. Авлигын, газрын наймааны бэлгэ тэмдэг болсон авлига хорооллыг буулгана гэж ярьсан. Хэн эрчим хүчийг нь өгдөг юм. Гаднах пассатаа хийгээд дуусч байна. Захиалга нь дуусч байна гэсэн. Гэтэл хажууд нь улсаас мөнгө гаргаад суваг, шуудуу татаад ажил хийгээд байгаа. Авлига хорооллыг буулгаж дийлэхгүй байгаа юм уу. Хуулиа яагаад мөрдүүлэхгүй байна вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 691 шинэ төсөл хэрэгжиж байна. Худалдан авах ажиллагаа өнгөрөгч Баасан гаригийн байдлаар 85 хувьтай байна. Огт тендер зарлаагүй 103 төсөл байна. Харин 2023 онд худалдан авах ажиллагаа 96 хувийн биелэлттэй гарсан байна.
Хотын дарга Х.Нямбаатар: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024 онд бараа ажил үйлчилгээ худалдан авах ажил өнөөдрийн байдлаар 68 хувьтай байна. Өнөөдрийн НЗД-ын зөвлөлийн хурлаар 11 ажлын худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэлтэй асуудлыг шийдье, зураг төсөв, техникийн нөхцөл, газрын байршилыг солих, төсөвт өртөгийг нэмэгдүүлэх гэсэн байдалтай байна. Эдгээр ажлууд хийгдчихвэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024 онд бараа ажил үйлчилгээ худалдан авах ажил 100 хувь биелнэ. Сайжруулсан түлшний үйлдвэртэй холбоотой мэдээлэл дээр таньтай ижил мэдээлэлтэй байна. Авлига хороололтой холбоотойгоор НЗД-ын захирамжаар буулгах шийдвэр гарсан. Захиргааны хэргийн шүүх дээр гомдол гаргасан. Есдүгээр сарын 10 гэхэд хэрэг шийдэх хугацаа тавигдсан.
Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх: Эрчим хүчний яам "Тавантолгой түлш" ХХК-ийн 39 хувийг эзэлдэг. "Тавантолгой түлш" ХХК нь "Эрдэнэс Тавантолгой"-гоос хөрөнгө оруулалтын зээл авч санхүүжиж гүйцэтгэл хангагддаг. Хөрөнгө оруулалттай бүх ажил "Эрдэнэс Тавантолгой" компани дээр байдаг. Энэ талаар мэдээлэл алга.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Энэ улс оронд эзэн байна уу. Нийт хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хотыг утаагүй болгох үйлдвэр нь улсын өмчийн томоохон компаниасаа 40 гаруй тэрбум төгрөг залгиад үр дүнгүй гээд нийтэд мэдээлчихээд байхад хотын удирдлага, Эрчим хүчний яам нь мэдэхгүй байна. Ийм байж болдог юм уу.
Биржийн үйл ажиллагаа доголдвол хулгай нүүрлэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн талаар аудитын дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Биржийн тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Нүүрсээ 2024 онд 100 хувь биржээр зарах ёстой. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн нүүрсний борлуулалтын 35-40 хувийг 2023 онд биржээр зарсан. Он гарсаар хагас жилийн хугацаа өнгөрчихсөн байхад нүрсээ биржээр зарахгүй байна. Яагаад зэсийг биржээр зарахгүй байна вэ. Биржийн тухай хуулиа мөрдөхгүй бол энэ жил 60- 72 сая тонн нүүрс экспортлохоор тодотголд оруулсан байна. Нүүрсний үнэ эрсдэлтэй байна. Төсвийг голлон бүрдүүлдэг нь зэс, нүүрс байгаа шүү дээ. Явцын дунд Биржийн тухай хууль алдаатай байна, больё гэж магадгүй шүү. Нүүрс биржээр зарах процесс ямар хувьтай байна?
ЭЗХЯ-ны Эдийн засаг, бодлогын газрын дарга Н.Энх-Амгалан: Биржийн тухай хууль хэрэгжээд явж байна. Биржээр 2024 онд 16.8 сая тонн нүүрс борлуулсан байна. Гишүүний хэлж байгаа зөв. Сүүлийн хагас жил биржийн арилжаа удааширалтай байна. Тухайлбал, дөрөв, тавдугаар сард дунджаар 4 сая тонн нүүрс арилжаалж байсан бол долдугаар сард 1.6 сая тонн нүүрс арилжаалж, хэмжээ нь даруй гурав дахин буурсан байна. Харин наймдугаар сард 700 орчим мянган тонн нүүрс биржээр арилжаалсан байна. Нүүрсний хэмжээ буурсан нь гадаад зах зээл дээр эрэлт буурснаас гадна, үнэ буурсан. Тиймээс үнэ буцаж өсөх хүлээлттэй байна. Тиймээс үнийн өсөлтийг хараад компаниуд зарах санал их гаргахгүй байна. Харин зэсийн баяжмалын хувьд хоёр удаа биржээр арилжаалсан. Үүнээс хойш сардаа нэг удаа арилжаа хийх чиг хандлагатай байсан ч одоогоор арилжаа хийгдээгүй байна. Зэсийн баяжмалын талаар Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамнаас тодруулах нь зүйтэй байх.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ он гарсаар 52 сая тонн нүүрс зарчихсан байгаагаас 16 сая тонныг нь биржээр зарсан гэдэг бол маш хариуцлагагүй байна. Биржээр зугатвал хулгай нүүрлэнэ. Би сайд байхдаа шахсаар байж биржээр зэсийн баяжмал заруулсан. Үүнийг шахахгүй бол болохгүй. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн биржээр зараад эхэлсэн. Сайн зүйлээ үргэлжлүүлээд яваач ээ. Нэмэгдэж байгаа төсвийн дийлэнхийг нүүрс бүрдүүлэх юм биш үү?
Сангийн сайд Б.Жавхлан: Өмнөх Засгийн газрын үед төрд бүртгэлтэй баялгуудыг биржээр олон нийтийн өмнө ил тод арилжаалагдах ёстой гэдэг асуудлыг санаачилан хэрэгжүүлсэн. Ингээд 2023 онд энэ ажлууд амжилттай эхлээд 2023 оны гүйцэтгэл болоод Монгол Улсын сүүлийн хоёр жилийн төсөв нэмэх гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Энэ жил хэмжээ нь жаахан нэмэгдэхээр тээвэр дээрээ боомилогдоод байна. Тээврийн ачаалал нэмэгдсэн. Миний сонсоноор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмрийн хүдэр биржээр арилжаалагдсан хэмжээгээрээ хил дээр очиж чадахгүй байна.Хилээр гаргаж чадахгүй байгаа учраас бирж дээр дахин арилжаа зарлах боломжгүй болчихоод байна. Өмнөх захиалгуудаа хүргэж чадахгүй учраас дараа дараагийн арилжаанууд биржийн шалтгаангүй бирж дээр гацчихаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Биржийн үйл ажиллагааг шахаж ажилалана. Биржийн үйл ажиллагаа доголдвол хулгай нүүрлэнэ. Биржийн үйл ажиллагаа доголдохыг олон хүн хүсч байгаа. Олон бүлэг ч байгаа. Хяналтаа сайжруулах хэрэгтэй. Янз янзын шалтаг шалтгаан олон ярьдаг. Тээвэр, гааль гэх мэт түмэн шалтгаан ярьдаг. зохион байгуулалтаа хийгээд туулах л хэрэгтэй. Тэгэхгүй 52 сая тонн нүүрснээс 16 сая тонныг нь биржээр зарсан гээд сууж болохгүй. Буцаад олон хүн дээр асуудал үүснэ байх даа.
УИХ-ын чуулган 14 цаг хүртэл завсарлалаа
УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанд байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хурааж дууслаа. Мөн УИХ-ын гишүү, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн дүгнэлтийг уншиж танилцууллаа. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах учраас УИХ-ын чуулганыг 14 цаг хүртэл завсарлууллаа.
УИХ-ын даргыг зарчимтай, цэгц, чиг байхыг хүсье
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Төсвийн тодотголыг дэмжихгүй байгаа. УИХ-ын гишүүд Монгол Улсыг хурдан, яаралтай хөгжүүлье гэх нэрийн дор гол зарчмуудаа нурааж, өндөр эрсдэл рүү энэ улсыг дагуулж болохгүй. УИХ-ын дарга хариуцлагагүй мэдэгдэл хэллээ. УИХ-ын гишүүд асуудлаа ойлгохгүй байна, мэдэхгүй байна гэж. Харин ч мэдэж байгаа учраас хуулийн төслийг буцаах асуудлыг хөндөж, саналаа өгч, санал хураалтад оролцож байна. УИХ-ын гишүүд мэдэхгүй биш, мэдүүлэхгүй байх сонирхол танай намын бүлэг дотор байгаа гэдгийг харж авлаа. УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа хангалтгүй байна. Гишүүдийг мэдээллээр хангахгүй байна. Хурлын зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн улмаас монгол төрийн хууль тогтоох эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа гацсан, саатсан байхаар яах вэ. Горимын санал нэрээр баахан хуулиуд дээр дэмжээгүй саналыг оруулж ирдэг, дэмжсэн саналуудыг унагадаг зарчимгүй үйлдлүүдээ болих хэрэгтэй. Анх удаа сонгогдсон ч анх удаа УИХ-ын үйл ажилалгааг харж байгаа юм биш. Арай ч ийм байгаагүй шүү. Анхнаасаа асуудлыг аргалах гэсэн зальдах гэсэн байдлаар хандаж болохгүй. Олон сонгогдсон гишүүд шинэ гишүүддээ үлгэрлэх хэрэгтэй. УИХ-ын дарга та зарчимтай, цэгц, чиг байхыг хүсье.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ-ын үйл ажиллагааг бүгдээрээ нийлж эмх цэгцтэй зөв авч явна. Бүгд хичээх ёстой. Өөрсдөөс хамаарах асуудал дээр 100 хувь хариуцлагатай болчих хэрэгтэй. Төхөөрөмж гацаж байгаа бол бүгд л гацах учиртай байдаг. Хувь хүний үйл ажиллагаанаас болж, хурууны хээ уншуулах секунт хоцорч байгаа учраас гишүүд горимын санал гаргаж байгаа учраас тухайн асуудалд УИХ-ын гишүүн санал өгөх эрхийг нь хүндэтгэж горимын санал хураалт явуулж байгаа. Түүнээс биш аливаа асуудлыг нуун дарагдуулж, авч гарах зорилгоор асуудалд хандаж горимын санал хураалт явуулдаггүй. Гишүүн бүр эрхээ эдлэх боломж нөхцөлийг нь хангаж өгөх ёстой. Горимын санал гаргасан гишүүний санал хураалтыг явуулахгүй бол хуулийн зөрчил үүсдэг. Энэ бол хурал даргалагчийн хувьд зайлшгүй санал хураадаг.
Б.Жаргалан: Ээлжит бус чуулганаар зарчимгүй зүйл хийж эхэллээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
УИХ-ын анхдугаар чуулган хуралдах үед олон гэгээлэг зүйл ярьсан. Тухайлбал, шинэ 30 жил, сонгодог парламент, парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлнэ гэх мэт. Гэтэл харамсалтай нь УИХ-ын ээлжит чуулган эхлээгүй ээлжит бусаар хуралдаж байх хугацаандаа зарчимгүй зүйл хийж эхэллээ. Баасан гаригт Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль санаачилагчид буцаахтай холбоотой санал хураалт явагдсан. УИХ-аар 57:51 харьцаатай УИХ шийдвэр гаргачихсан байсан. Гэтэл араас нь аль нэг бүлэг завсарлага аваад горимын санал гаргаж УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгодог энэ жишгийг цаашид тогтоож болохгүй. Тиймээс УИХ-ын даргаас хүсэхэд намрын чуулган эхлэхээс өмнө техникийн асуудлуудаа эцэслэхгүй бол техникийн асуудалтай санал хураалт явуулмааргүй байна. Сая маш болчимгүй зүйл хийлээ. Өнгөрсөн хугацаанд парламент дээр хуудуутай зүйл олон гарлаа. Тухайлбал, 2024 оны зургадугаар сард төсвийн гүйцэтгэл хэлэлцэх ёстой байтал өмнөх парламент сонгуульдаа анхаараад төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж амжаагүй. Өнөөдөр Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаад 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх гэж байна. Өнөөдөр чуулганаар хэлэлцэх гэж байхад материал нь өглөө гишүүдэд ирж байна. Ганцхөн өдрийн дотор жилийн төсвийн гүйцэтгэлийг уншаад хэлэлцэх юм бэ. Парламентын хяналт шалгалтын үүргийг ингэж гурилдаж , нэр төдий болгож болохгүй. Гишүүдэд материалтай танилцах хугацаа өгч, гүйцэтгэлийг хэлэлцэх боломжоор хангах нь зүйтэй. Энэ парламентын ажлыг анхнаас нь гурилдаж эхлүүлэх юм бол цаашид нэр хүндгүй болно. МАН-ын бүлэг хэл ам дагуулж байгаа Тендерийн тухай хууль болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиудаа татаж авсан. Гэтэл дагалдаж орж ирсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль дээр хувийн хэвшилд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг огт хэлэлцүүлэхгүйгээр батлах юм шиг байна. Татварын тухай хуулийг хөнгөн хуймгай хэлэлцэж болохгүй.Ар араасаа орж ирэж байгаа асуудлуудыг тогтож харж чадсангүй.
"Утаа үйлдвэрлэж байгаа өрхүүдийн газрыг орон сууцаар солихоор ярилцаж байна"
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-Газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг ил тод болгох хэрэгтэй. Нийслэлийн төсөв дээр жил бүр 100 гаруй тэрбум төгрөг тавьж ирсэн. Харамсалтай нь ил тод бус учраас авлигалын, хардлагын асуудал болдог. Хуултд газар чөлөөлөлтийн үйл ажиллагааг ил тод байхаар заасан. Энэ хуулиа хэр сайн мөрдөж ажиллах вэ. Цаашдаа ч газар чөлөөлөлттэй холбоотой асуудал орж ирэх юм байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудтай холбоотой хэдий хэмжээний газар чөлөөлөхөд хэдэн төгрөгийн зардал гарах вэ?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Сэлбэ дэд төвийн асуудал нийслэлийн үе үеийн удирплагын гар дамжсан. Шийдэж чадахгүй байсан асуудал нь газар чөлөөлөлт. Тэнд инженерийн дэд бүтцээ хийсэн. Баянхошуун дээр ч мөн ялгаагүй. Тиймээс Сэлбэ дэд төв дээр баригдах 10 гаруй мянган айлын орон сууцны газрыг чөлөөлөх ажил ерөнхийдөө шийдэгдсэн. Цаашдаа БНХАУ-ын тусламжаар баригдаж байгаа 1000 айлын орон сууц ашиглалтад орохоор Дэнжийн 1000 гэдэг ч юм уу хотын төвд ойр утаа үйлдвэрлэж байгаа айл өрхүүдийн газрыг орон сууцаар солих байдлаар явахаар ярилцсан. Ер нь бол нийслэлийн 2040 төлөвлөлтийг яаралтай батлах хэрэгтэй байна.
НЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга н.Энхжин:
-Энэ жил Сэлбэ дэд төв дээр 2206 нэгж газар чөлөөлөлтөд нөхөн олговор олгоно.Өнөөдрийн байдлаар 1200 орчим нэгж газрыг чөлөөлсөн.Үлдсэн газрыг чөлөөлөх эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгуулахаар төлөвлөсөн байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Төсвийн тодотголоор эхлүүлсэн ажлуудаа дуусгах ажлуудыг дэмжиж байгаа. Газар чөлөөлөхтэй холбоотойгоор иргэдэд 3-4 сонголт өгдөг. Төрөөс иргэний газрыг чөлөөлж авахдаа зөвхөн байр авах асуудлыг тулгах ямар ч боломжгүй. Энэ бол хэлэлцээрийн аргаар явдаг ажил. Тухайлбал , газар эдийн засгийн эргэлтэд орж байгаа гэдгийг ойлгох ёстой. Цаашдаа газар чөлөөлөлттэй холбоотой асуудлыг нэгдсэн хууль эрх зүйн орчинтой болох нь зүйтэй. Хууль зүйн яамнаас газартай холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй.
УИХ-ын чуулган эхэллээ
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр /2024.08.27/-нд үргэлжилнэ. Өнөөдрийн хуралдаанаар:
–Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
–Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
–Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
–“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
–Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
–Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
AngelaDunn 2024-08-27 109.248.205.198
Харуулах боломжгүй.
RebeccaParks 2024-08-27 188.130.210.210
Харуулах боломжгүй.
JenniferThompson 2024-08-27 46.8.22.68
Харуулах боломжгүй.
StephanieWashington 2024-08-27 188.130.137.112
Харуулах боломжгүй.
ChristineHorsford 2024-08-27 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-27 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-27 188.130.137.168
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-27 95.182.126.36
Харуулах боломжгүй.
MelissaHoffman 2024-08-27 188.130.143.67
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-27 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-27 46.8.212.131
Харуулах боломжгүй.
TammiFord 2024-08-27 46.8.222.143
Харуулах боломжгүй.
AndreaJones 2024-08-27 45.84.176.37
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-27 185.181.247.128
Харуулах боломжгүй.
BrandiSimpson 2024-08-27 109.248.14.134
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-27 46.8.23.87
Харуулах боломжгүй.
KristenWright 2024-08-27 45.11.21.174
Харуулах боломжгүй.
JennyCarter 2024-08-27 185.181.246.160
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-27 109.248.54.131
Харуулах боломжгүй.
JenniferMartinez 2024-08-27 185.181.246.200
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-27 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-27 109.248.142.174
Харуулах боломжгүй.
ChristinaDubois 2024-08-27 94.158.190.132
Харуулах боломжгүй.
ErinJackson 2024-08-27 188.130.210.73
Харуулах боломжгүй.
SueHovey 2024-08-27 46.8.11.161
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-27 46.8.106.202
Харуулах боломжгүй.
MaryannConcoma 2024-08-27 109.248.12.199
Харуулах боломжгүй.
JenniferChandler 2024-08-27 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-27 109.248.55.165
Харуулах боломжгүй.
Telegram Mongol Porno 2024-08-27 59.153.113.162
t.me/+HTN0_PwpmmVhNmU1
Зочин 2024-08-27 172.56.166.132
Биржээр зарахгүй байгаа нь хулгайн гэмт хэрэг тул хяналт өндөр бх ёстой
Ард түмний ноогдол ашгийг цагт нь жил бүр олго
DawnJohnson 2024-08-27 45.84.176.37
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-27 103.212.118.241
Нүүрс зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг биржээр борлуулах ажлыг амжилттай эхлүүлээд байсан .Ж.Ганбаатарыг тус салбарын сайдын үүрэгт ажлаас өөрчилснөөр биржээр арилжих ажиллагаа янз бүрийн шалтгаанаар зогсч эхэлж байна. Шинэ сайд Туваан шатахуун хангаөлттай байна гэхээс өөр хийж байгаа зүйл даанч алга. Тэр яагаад элдэв шалтаг тоочоод биржээр арилжих ажиллагааг бууруулааад байгаа нь учиртай. Энэ ажлыг хийж чадахгүй бол эртхэн чаддагт нь өгсөн нь өлзийтөй дөө.
Нэргүй 2024-08-27 202.9.40.187
Монгол улсын далбааг урж тасдан хаядаг хүнийг УИХ-д сонгодог сонгогчид ч шнэн арчаагүй юмаа. Улс орныг нь өөрсдийг нь доромжилж байна гэдгийг мэддэггүй юмуу. Лодойсамбуу хэрүүл ярьж хутган үймүүлж л чадна. Бид тэр хүнийг мэдэхийн дээдээр мэддэг болоод удаж байна. Ийм боловсролтой хүн яаж хууль санаачилж чадах билээ. Бодлогын чанартай юм ярихгүй нь ойлгомжтой. Элбэгдоржийн зөвлөгөөгөөр нэг хэсэг ярих байх даа
Нэргүй 2024-08-27 66.181.183.223
УИХ ын дарга гэж чапамжгзй нөхөр бйна яаж ийж байгаап л аргалах гэсэн
Нэргүй 2024-08-27 66.181.182.170
ШИНЭ ГИШҮҮД ИХ МЭДЭМХИЙРЧ, БАС ИХ ГОДГОНОЖ БАЙНА ДАА. ЗҮҮНИЙ ХЯЛХСЫН ӨВЧИН ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛДЭГ ЮМ ДАА.
RhondaBrown 2024-08-27 109.248.143.139
Харуулах боломжгүй.
Зочин 2024-08-27 66.181.176.192
Энэний бөө аав нь ямар амьтан байсныг улс даяараа мэднэ, эцэгээ дуурайсан л юм байгаа биз, шудрага байхыг хүсэж байгаа чинь сэтгэлээсээ байх хэрэгтэй
Зочин 2024-08-27 202.126.91.146
Аа яаа яаа их мэдэгч бурханаас илүү ухаантай агуу их хаан бүхнийг заагч бүхний багш Лодой тодорч эхэллээ.
хүннү 2024-08-27 202.55.188.104
Аав чинь хулгайн асуудалтд нэг хэсэг орооцолдсон. Энхийн цагаан тагтаагийн охин гэв дээ. Байдал өөрчлөгдвөл аав чинь 461-т очиж мэдэнэ.
Нэргүй 2024-08-27 66.181.180.196
чи унших үүрэгтэй. битгий алцганаж маягла. ээж баясгалан шигээ битгий алцаганаад бай!!! их юм ярьвал өшөө ихийг яринашүү!!!
Нэртэй 2024-08-27 202.9.47.46
уих тар