Улс төрд орох нэг арга нь Дональд Трамп

Хуучирсан мэдээ: 2024.08.27-нд нийтлэгдсэн

Улс төрд орох нэг арга нь Дональд Трамп

Улс төрд орох нэг арга нь Дональд Трамп
Өнгөрсөн жил ерөнхийлөгч асан Дональд Трамп Охайо мужийн Сенатын суудалд автомашины худалдааны төвийн эзэн Берни Мореног дэмжиж буйгаа зарласан. Ингэснээрээ Трамп урьд өмнө хэзээ ч төрийн албан тушаал хашиж байгаагүй Мореног бусад нэр хүндтэй бүгд Найрамдах намын гишүүдээс илүүд үзэж буйгаа баталсан юм. Дараа нь нэр дэвшигч Мореногийн кампанит баг Трампийн Мар-а-Лаго амралтын газарт хэдэн сарын дотор 96,000 ам.доллар зарцуулсан байна. Энэ үйлдэл нь Мореног Флорида клубийн улс төрийн хамгийн том зардалтай эрхмүүдийн нэг болгожээ. Гэхдээ дан ганц Морено Трампийн бизнест хөрөнгө оруулаагүй.
Тухайлбал, ерөнхийлөгч асны эзэмшдэг бизнесүүдэд Бүгд Найрамдах намын хамгийн чинээлэг гишүүд хөрөнгө оруулж, мөнгө зарцуулдаг.
Улмаар Трамп тухайн баян эрхмүүдийг дэмждэг аж. Мөн энэ жил Трампийн хамгийн том түншүүд түүний буудал, хувийн онгоцны үйлчилгээ, амралт зэрэг бизнесүүдэд нь 2016 оноос хойш байгаагүй тийм их мөнгө зарцуулахаар төлөвлөж байна гэж "CNN"-ын холбооны санхүүжилтийн мэдээллийн алба мэдээллээ.
АШИГ
Трампийн зарцуулсан мөнгөний хэмжээ
Трампийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их мөнгө зарцуулсан нэр нөлөө бүхий хүн. Тэрбээр улс төрийн кампанит ажлынхаа хүрээнд 28 сая ам.долларын хандивыг бизнестээ төвлөрүүлж чадсан бөгөөд дэмжигчдэдээ буцаан ашиг болгон хувиргадаг аж.
Бүгд Найрамдах намын гишүүдийн хувьд хэдий чинээ Трампт ашиг олгоно төдий чинээ дэмжлэгийг нь авч, бизнесээ өргөжин, тэлүүлэх боломжтой.
Сүүлийн жилүүдэд Бүгд Найрамдах намаас улс төрд орсон шинэ улс төрчид болох Морено, Жоржиа мужаас Сенатад нэр дэвшигч асан Хершель Уолкер, Аризонагийн Сенат зэрэг хүмүүс нь Трампийн бизнест хамгийн их мөнгө зарцуулсан байдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Улс төрийн үйл ажиллагааны хороо болон Холбооны кампанит ажил Трампийн бизнест 3.2 сая ам.долларын ашиг оруулжээ.
Эдгээр ашиг олгосон хүмүүсийн 80 хувь нь Доналт Трампийн холбоотон юм.
Тус 3.2 сая ам.долларын 1.9 саяыг нь Трампийн кампанит баг бизнесээ өргөжүүлэхэд зарцуулсан байна.  Нийтдээ кампанит ажил болон хороод Мар-а-Лаго амралтын газар энэ он гарсаар нэг сая гаруй ам.доллар, Трампийн бусад зочид буудал, амралтын газруудад 200,000 орчим ам.доллар зарцуулсан байна.
ОРЛОГО

"CNN" сүүлийн 11 жилийн турш Дональд Трампт нэр нөлөө бүхий хүмүүс хэр их хэмжээний мөнгө зарцуулсан талаар судалгаа хийжээ. Жишээ нь, Конгрессын Бүгд Найрамдах намын 150 гишүүн Трампийн бизнестт хамгийн их мөнгө зарцуулсан нь харагдана. Нью Жерси мужийн сенатор Роберт Менендес 2012 онд Виржиниа муж дахь Трампийн үндэсний гольфийн клубт хэдэн мянган доллар зарцуулсан. Мөн ерөнхийлөгч Жо Байдены ойрын холбоотон Делавэрийн сенатор Крис Кунс 2014 онд Флорида дахь Трампийн олон улсын амралтын газарт 700 орчим ам.доллар зарцуулсан байна.

Мэдээж хэрэг эдгээр эрхмүүд хэдий чинээ мөнгийг Трампийн халаасанд хийнэ, төдий чинээ улс төрийн суудлаа хадгалж, дээшлүүлж чадна.

Үүний тод жишээ бол Охайо мужийн Сенатад нэр дэвшигч Морено юм. Кливленд дүүрэгт хэд хэдэн автомашины худалдаа эрхэлдэг бизнесмен Морено анх 2022 онд Сенатад нэр дэвшиж байсан бөгөөд Трампийн зөвлөмжөөр дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Ж.Д.Вэнсийг дэмжсэн юм. Дараа нь 2023 оны дөрөвдүгээр сард Морено дахин Сенатад нэр дэвшихээр бэлтгэж байхдаа Мар-а-Лагод нийтдээ 13,000 ам.долларын хоёр төлбөр төлсөн байна.

Эхний төлбөр төлөгдсөн өдөр Трамп "Truth Social" сайтад Мореног "өндөр нэр хүндтэй бизнесмен", "Түүнийг дэмжих болно" гэж ярилцлага өгчээ.

Трамп Мореногийн хамт

Энэ үйл явдал тус оны арванхоёрдугаар сарын 19-нд  болсон юм.  Дараа нь хоёр хоногийн дараа Морено дахин Мар-а-Лагод зочилж, 17,000 ам.доллар давсан төлбөр төлжээ. Он гарсны дараа сенатын сонгууль эхэлж, Морено Мар-а-Лагод 80,000 ам.доллар зарцуулсан байна. Энэ мэтчилэн Морено их хэмжээний мөнгөөр Трампийн бизнест ашиг олуулсаар байсан тул ерөнхийлөгч асан дэмжлэг үзүүлж, олон нийтэд Мореног сонгохыг уриалж байв.Мореногийн хүсэл ч биелэн гуравдугаар сард сенатын анхан шатны сонгуульд ялалт байгуулжээ.  Энэ талаар Акроны их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Дэвид Б.Коэн хэлэхдээ, "Трампийн туслалцаа ороогүй байсан бол Морено ганцаараа ялагдал хүлээх байсан".

Хершель Уокер

Сүүлийн 10 жилийн хугацаанд Трампийн бизнест хамгийн их мөнгө зарцуулсан конгрессын нэр дэвшигч бол 2022 онд Жоржиа мужийн  Сенатад суудал авахын төлөөх өрсөлдөөнд ялагдсан хөлбөмбөгийн од асан Хершель Уокер юм. Уокерын кампанит ажил Мар-а-Лаго болон Трампийн "West Palm Beach" гольфын клубэд нийтдээ 215,000 ам. доллар зарцуулжээ. Трамп эсрэг намын Уокер бизнессыг нь дэмжиж буйг мэдээд мөн адил анхан шатны сонгуульд ялалт байгуулахад нь тусалжээ. Гэхдээ Уокерын хувьд Сенат болж чадаагүй.

Учир нь түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, өмнөх найз охидуудаа хүчээр үр хөндүүлдэг байсан гэх дуулиан мэдээнүүд гарч, иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм.

Саяхан Мар-а-Лагод хамгийн их мөнгө зарцуулсан хүмүүсийн нэг нь Аризонагийн Сенатад нэр дэвшигч Кари Лэйк байсан бөгөөд түүний кампанит ажил энэ жил гэхэд 100,000 гаруй ам.доллар зарцуулжээ.

Тухайлбал, хандивын арга хэмжээ зохион байгуулж, зочдыг цайлахад 71,000 ам. доллар,  буудалд байрлуулахад 32,000 ам.доллар зарцуулжээ.

Аризонагийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мэдээллээс харахад 2022 оны захирагчийн төлөөх уралдааны үеэр Лэйкийн кампанит ажил Мар-а-Лагод нэмэлт 118,000 ам.доллар зарцуулсан нь түүнийг тухайн жилдээ улс төрийн хамгийн их мөнгө зарцуулагчдын нэг болгосон байна. Өнгөрсөн сарын сүүлчээр Лэйк Трампийн дэмжлэгийг авснаар Сенатын анхан шатны сонгуульд 55 орчим хувийн санал авч ялалт байгуулжээ.

Аризонагийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мэдээллээс харахад 2022 оны захирагчийн төлөөх уралдааны үеэр Лэйкийн кампанит ажил Мар-а-Лагод нэмэлт 118,000 ам.доллар зарцуулсан нь түүнийг тухайн жилдээ улс төрийн хамгийн их мөнгө зарцуулагчдын нэг болгосон байна. Өнгөрсөн сарын сүүлчээр Лэйк Трампийн дэмжлэгийг авснаар Сенатын анхан шатны сонгуульд 55 орчим хувийн санал авч ялалт байгуулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж