Америкчууд өнгөрсөн жил "Back to school" давалгаанаар 41.5 тэрбум ам.доллар зарлагадсаныг Үндэсний жижиглэн худалдааны холбоо тооцоолжээ. Нэг өрх 890 ам.долларыг ойролцоогоор хичээл сургуулийн бэлтгэлд зарцуулсан гэсэн үг. Энэ нь 2021 оны үзүүлэлт буюу бүх цаг үеийн дээд үзүүлэлтийг 12 хувиар давсан юм.
Инфляцийн хөөрөгдөл харьцангуй намжиж буй ч үнийн өсөлт амь бөхтэй оршсоор, хэрэглэгчид тодорхойгүй байдлыг даван туулж байна. Энэ онд хичээлийн бэлтгэлд зарцуулах мөнгөн дүн өмнөх дээд амжилтаас хол зөрөхгүй гэж Үндэсний жижиглэн худалдааны холбоо тооцоолжээ. Тодруулбал, нийт зарцуулалт 38.8 тэрбум, өрхийн дундаж зарцуулалт 874.68 ам.доллар болно гэж үзэж байна.
Хичээлийн бэлтгэлийн зарцуулалтаар эдийн засгийн ерөнхий байдлыг дүгнэж болох юм. Үндэсний жижиглэн худалдааны холбооны Судалгааны албаны дарга Марк Мэтьюс хэлэхдээ "Хүмүүст гадуур гарч, мөнгө үрэх хүсэл эрмэлзэл байсаар л байна. Гэхдээ үнийн тухайд харьцангуй болгоомжтой ханддаг болсон" гэв.
ХЯМД БАРААНЫ ЭРЭЛД
Бичгийн хэрэгсэл, хувцас, цахилгаан бараа гэх мэт зүйлс худалдаж авахыг жилийн аль ч үед чухал бус зарцуулалт гэж үздэг. Сүүлийн үед хэрэглэгчийн зарцуулалт ерөнхий дүнгээр буурахад чухал бус худалдан авалт болон үнэтэй барааны худалдан авалт бууралтын хамгийн их хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, иргэд чухал бус зүйл болон үнэтэй эд бараанд мөнгө зарцуулах нь багассан гэсэн үг.
Гэхдээ "Back to school" бол онцгой тохиолдол. Хичээл сургуулийн бэлтгэлийг хувийн үзэмжээр шийдэх чухал бус зардал гэж тооцохгүй аж. Хүүхдүүд өсч томорсон тул гутал хувцас авна. Үндэсний жижиглэн худалдааны холбооны судалгааг харвал хүмүүсийн 41 орчим хувь нь шаардлагатай худалдан авалтад зориулж мөнгө хэмнэхийн тулд хөнгөлөлт сэлтийг идэвхтэй хайж байгаа аж. Мөн хоол хүнс, түрээс гэх зайлшгүй шаардлагатай зарцуулалтаа бүрэн үгүйсгэхгүй ч тодорхой хэмжээнд танаж байна.
Үнийн өсөлтийн хурд өндөр хэвээр байгаа ч энэ нь үйлчилгээнд суурилсан катергориудад илүү нөлөөлж байгааг Хэрэглээний үнийн индексийн мэдээллээс харж болно. Харин нийлүүлэлтийн сүлжээнүүд харьцангуй жигдэрч, хэрэглэгчид мөнгөө ихээр зарцуулах хандлагатай болж байгаа аж.
"S&P Global Market Intelligence"-ийн эдийн засагчдын өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланг харвал жижиглэнгийн үнэ 2022, 2023 онд 5.9, 0.6 хувиар тус тус өсчээ. Тэгвэл энэ жил 0.7 хувиар буурах төлөвтэй байна.
Харин зэх зээлийн судалгааны "Circana" компанийн бүртгэлээс үзэхэд зарим түгээмэл худалдан авдаг хичээлийн хэрэгслийн үнэ өнгөрсөн жилийнхээс хамаагүй хямд байгаа аж. Тэр дундаа 2019 оны үнээс ч доогуур үнэтэй хичээлийн хэрэгсэл байгаа аж. Заримаас нь дурдвал наадаг цаасны үнэ өнгөрсөн жилээс 22 хувь, цаас 20 хувь, тодруулагч 19 хувь, харандаа 13 хувиар тус тус буурчээ.
Америкчуудын дундаж орлого сүүлийн нэг жил гаруйн хугацаанд инфляциас дээгүүр байгаа гэж Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлсэн. Тиймээс хичээл сургуулийн бэлтгэлдээ өнгөрсөн жилтэй дүйцэхүйц мөнгө зарцуулах төлөвтэй байна.
Хамгийн гол нь хэрэглэгч "Back to school" худалдан авалтад мөнгө зарцуулахдаа сэтгэл санаа нь өөдрөг, эерэг байдгийг санал асуулгаар тодорхой болгожээ. Тэд зарлага гаргаж буйдаа баяртай байгаа тул намрын худалдааны улирлын үр дүнд сайнаар нөлөөлж магадгүй аж.
ДАДАЛ ЗУРШЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Цар тахал болон түүнийг дагалдсан эдийн засгийн хямрал олон хүний сэтгэхүйд нөлөөлсөн. Тухайлбал, Флоридад амьдран суудаг 46 настай Лиза Каструита "Бага юмаар ихийг хий, эсвэл байгаа зүйлээ ашигла" гэсэн уриатай. Ахмад үеийнхэн маш бага зүйлээр ихийг хийж бүтээдэг байсныг тэр дурсан ярьжээ. "Олон жилийн өмнө өрхийн орлого сайн байхад хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж бүхнийг шинээр авдаг байлаа. Хамгийн сайныг нь авья гэхээс өөр зүйл боддоггүй байсан. Гэвч үнийн өсөлт зэргээс шалтгаалаад илүү ухаалаг сонголт хийхээс өөр аргагүй болж байна" гэж тэр хэлэв.
Түүний охин энэ жил ахлах ангид орно. Охиныхоо хичээлийн бэлтгэлийг өмнөх жилүүдээс хэтрүүлэхгүй байх зорилтыг тэр дэвшүүлжээ.
"Миний анзаарсан зүйл бол бид ямар ч шалтгаангүйгээр өөрсдийгөө өрөнд оруулдаг. Бид мөнгө зарлагадсан зүйлсийнхээ 50 хувийг дахин ашигладаггүй" гэж Каструита өгүүлжээ.
Эх сурвалж: CNN
ChristineHorsford 2024-08-27 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-27 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-27 188.130.137.168
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-27 95.182.126.36
Харуулах боломжгүй.
AliciaWilson 2024-08-27 95.182.126.159
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-27 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-27 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-27 95.182.124.23
Харуулах боломжгүй.
TammiFord 2024-08-27 46.8.222.143
Харуулах боломжгүй.
KimWhite 2024-08-27 46.8.56.92
Харуулах боломжгүй.
NicoleBalderas 2024-08-27 95.182.125.217
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-27 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-27 46.8.23.87
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-27 109.248.54.131
Харуулах боломжгүй.
JenniferMartinez 2024-08-27 185.181.246.200
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-27 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-27 109.248.142.174
Харуулах боломжгүй.
ChristinaDubois 2024-08-27 94.158.190.132
Харуулах боломжгүй.
PayalMakarious 2024-08-27 109.248.14.156
Харуулах боломжгүй.
ErinJackson 2024-08-27 188.130.210.73
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-27 46.8.106.202
Харуулах боломжгүй.
MaryannConcoma 2024-08-27 109.248.12.199
Харуулах боломжгүй.
JenniferChandler 2024-08-27 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-27 109.248.55.165
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-08-27 45.84.176.37
Харуулах боломжгүй.
RhondaBrown 2024-08-27 109.248.143.139
Харуулах боломжгүй.