“Гуя дагуулсан хүзүү” ба хүзүүн дээрх илд!

“Гуя дагуулсан хүзүү” ба хүзүүн дээрх илд!

“Гуя дагуулсан хүзүү” ба хүзүүн дээрх илд!

Парламентын ес дэх удаагийн сонгуулиар улс төрийн таван намаас УИХ бүрдсэн. Хэдий 68 суудал авч, олонх болсон ч өмнөх хоёр удаагийн үнэмлэхүй эрх мэдэлтэй нь харьцуулах юм бол МАН-д “happy” ялалт болж чадсангүй. Үндсэндээ ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар, төмөр замын авлига зэргээс болж МАН олон нийтэд нэр хүндээ алдсан нь бодит үнэн. Өнгөрөгч сонгуульд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тактик дээр жижиг намуудын хуваасан саналын үр дүнд тэд засгийн эрхтэйгээ үлдсэн нь бас худал биш.

Л.Гантөмөрийн ухаан болоод эр зориг хүрсэн бол засгийн хатавчинд биш хойморт нь суух боломжтой байсан.  Авчиг, Ардчилсан намынханд сонгуульд ялах, засгийн эрх авах зорилго байтугай хүсэл сонирхол ч байгаагүй. Юу үнэн гэвэл энэ үнэн.

УДШ дээр хэдий Л.Гантөмөр намын даргаар бүртгүүлсэн ч, начиртаа Ардчилсан намын эрх мэдлийг Ардын намын БЭТ /Э.Одбаяр/ албан бусаар атгаж ирсэн. Үүнийхээ хариуд МАН-ын засагт Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар, Э.Одбаяр нь Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар томилогдсон юм.

Хамтарсан Засгийн газар байгуулахаар улс төрийн гурван намын удирдлага сонгуулийн дараа биш өмнө тохирсон нь  тодорхой. Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ нэг талаасаа ярьсан тохирсондоо хүрэх, нөгөө талаас Засгийн газраа тогтвортой байлгах үүднээс АН, ХҮН хоёртой засгийн эрхийг хуваалцах болсноор хуваарилалтаас хоосон хоцорсон МАН-ын гишүүд бослого гаргахад бэлэн байна.

Өмнөх парламентын үед МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийн оруулсан бодлого, реформ болгонд улс төрийн дэмжлэг зуун хувь үзүүлж ирсэн. Ерөнхий сайдын зүгээс  “Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авах”-аа  анхааруулж байгаад асуудлаа УИХ-аар шийдвэрлүүлж авдаг байлаа. Байлаа гэхийн учир нь  Л.Оюун-Эрдэнийн хүч нөлөө өдгөө нам дотроо суларсан байна. Мөн түүний гол дайсан нь Монголын улс төрөөс хэдийнэ холдож, “Стэнфорд”-ын их сургуульд судлаачаар ажиллаж байгаа  Ц.Элбэгдорж биш Ардын намын цагаан байран дахь анд нөхөд нь болжээ.

Улстөрд зохион байгуулалтгүй үйл явдал, улстөрчдөд эрх ашиггүй үйлдэл гэж үгүй. УИХ-ын ээлжит бус чуулганы гол сэдэв болсон, хамтарсан Засгийн газраас өргөн барьсан  2024 оны Төсвийн тодотгол, түүнийг дагалдуулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлтүүдийг  МАН-ын бүлэг эсэргүүцэж, гурван хоногийн завсарлага Баасан гаригт авсан боловч ахин нэг өдрөөр сунгахаар болсон. Энэ нь, Монгол хоёр төсөвтэй болох эрсдэл үүссэнийг МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ эрх ашиг дээрээ эв түнжин хагарсан гэсэн үг.

Төсвийн тогтвортой байдлыг хангаагүй, төсөл хөтөлбөрийг тендергүй хэрэгжүүлж болохгүй гэх “тайлбар” нь ердөө халхавч төдий. Угаасаа ч манай улстөрчдийн аливаа акц, эсэргүүцлийн ард хувийн ашиг сонирхол нь нуугддаг. Улсын эрх ашиг, улстөрчдийн ашиг сонирхлын уланд явдаг нь хэвийн зүйл. Улсын төсвийг алдагдалгүй батлаж байсан тохиолдол УИХ-ын түүхэнд байхгүй. Тэр мөртлөө төсвийн санхүүжилттэй төрийн тендер хэзээ байтлаа ил тод, шударга явагдаж байсан юм бэ. Хэн эрх мэдэлд ойр, хэн эрх мэдэлтнүүдтэй найз байж чадсан нь төрөөс тендер авдаг, төсвөөс хулгай хийдэг дабль стандарт тогтоод удаж байгааг МАН-ын улстөрчид мэдэхгүй байв л гэж.  Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа төмөр замын төслийг төрийн нууцад авч байгаад, ямар ч тендергүйгээр “Голомт”-ын Д.Баясгаланд өгсөн. Төрийн тендерээр хийсэн ажил болгон фэйлддэг. Худлаа гэвэл, тендерээр бариулсан Дарханы замаа харчих. Бараг найман жил барьж байна. Тэгэхээр асуудал нь тендертээ биш гэсэн үг. Хулгай хийе гэвэл тендертэй, тендергүй хийх байх. Хэрэвзээ төсвийн хулгайг цэгцэлье гэвэл тендерийн шалгаруулалт, санхүүжилт, ашиглалтад авсан албан хаагч, аудитын шалгалтын дүгнэлтээ шилэн болгочих хэрэгтэй. Ингэж чадвал тендерийн хулгай цэгцэрч мэдэх юм.

Монгол Улс хоёр төсөвтэй болох эрсдэл үүссэн гэх шүүмжлэлийг Засгийн газар, Сангийн яам хүлээж авах ёстой. Сангийн сайд Б.Жавхлангийн Ерөнхийлөгчтэй хамаатан садан байх нь зуудугаар асуудал. Парламентын гишүүд Б.Жавлангийн боловсруулан төсвийн төслийн цоорхойг хэлж анхааруулах, Засгийн газрын орлого, зарлагад хяналт тавих эрхтэй, үүрэгтэй.

Гадаад өрийн хэмжээ 33 тэрбум ам.долларт хүрч, нэг монгол иргэд 33 сая төгрөгийн өр ногдож байгааг буруутгаж зогссон АН-ын дарга Л.Гантөмөрийн чуулганы хуралдаан дээр хэлж, ярьж байгаа үг лав 360 градус эргэсэн байна лээ. Урьд нь “төсөв данхайлаа” гэж байнга шүүмжилдэг байсан ХҮН намын дарга Т.Доржханд “Том бүтээн байгуулалт хийхийн тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэх байр суурийг илэрхийлэх болсон. Хэрэвзээ тэд хамтарсан засагт багтаагүй  бол аль, аль нь амаа олохгүй муулж суух нь гарцаагүй.

МАН-ын бүлгийн “бослого” улс орны эрх ашгийн төлөө  байв уу?! Аль эсвэл албан тушаал, эрх мэдлээ булаацалдав уу гэдэг нь анхаарлыг тэмдэг.

УИХ-д гурван удаа ялалт байгуулж, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсны хувьд Г.Тэмүүлэнд Сангийн сайд болох амбиц байсан нь лав. БЗД-ээс хоёр удаа сонгогдсон Б.Энхбаярт Хуульзүйн сайдаар аравхан сар ажиллаад ажлаа өгөх нь гомдолтой санагдсан биз. Атал Б.Тулга, Ч.Номин хоёр анх удаа УИХ-ын гишүүн болсон ч, сайдаар улиран томилогдсон нь Ардын намын зарим гишүүдэд шударга бус хуваарилалт болсон нь ойлгомжтой.

Иймээс л хуучин засагт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох  үедээ “Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэх тэмцлийн хуулийнх нь илд байх”-аа амлаж асан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өдгөө Л.Оюун-Эрдэнийн хүзүүн дээр тавьсан ИЛД болж хувирсан хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ChristineHorsford 2024-08-27 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-27 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-27 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-27 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-27 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-27 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-27 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-27 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-27 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-27 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-27 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-27 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-27 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-27 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-27 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaDubois 2024-08-27 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

GinaLong 2024-08-27 188.130.210.168

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWilliams 2024-08-27 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

SueHovey 2024-08-27 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

KristenScott 2024-08-27 188.130.128.41

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-27 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-27 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-27 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-27 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

Unegui Mongol Telegram Porno 2024-08-27 59.153.113.162

t.me/+HTN0_PwpmmVhNmU1

Avatar

DawnJohnson 2024-08-27 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

ConnieLong 2024-08-27 46.8.106.65

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-08-27 66.181.190.208

Бодитой шүүмжлэл шиг хэрэгтэй юм байдаггүй. Манайд АН-ын жишгээр бол сөрөг хүчинг сөргөлдөх хүчин гэж ойлгож бүрэн харлуулдаг, санаатайгаар гэмээр. Ийм шүүмжлэл эрүүл бишээр барахгүй улс ард түмнмй эрх ашигт нийцэхгүй учир сөрөг нөлөөлсөөр байгаа юм. Нямсүрэн бас л хэтрүүлэгиэй боловч нөгөө муухай амьтлаа бодвол арай дээр бөлгөө

Avatar

Зочин 2024-08-27 139.5.217.72

ж.нямсүрэн таны бичлэгийг амтархан уншдаг шүү. Эмэгтэй хүн гэхэд маш зоригтой бичдэг шүү.
Танд эрүүл энх, ажлын амжилт

Avatar

зочин 2024-08-27 122.201.23.83

голын олоод хэллээ

Avatar

Зочин 2024-08-27 66.181.183.80

сайхан бичжээ.

Avatar

Нэргүй 2024-08-27 202.21.107.7

Одоо бол Оюун Эрдэнийг дэмжихгүй. Би ёстой үнэн их дэмждэг байлаа. Тэхэд ард түмний сонголтыг яаж үавааруулж бөйна. Энхбаяр хууль зүйн сайд биш болсон нь хэнд ашигтай вэ…

Avatar

ccc 2024-08-27 139.5.218.56

Оюукийн гайгүй юм болов уу гэж харж байлаа .Олон ч хүн дэмжиж сонголтоо түүний намд өгсөн. Үнэднээ мөнгөний хойноос хөөцөлдсэн усан тэнэг дураак байж, Дангаара ЗГ аа байгуулаад өмнөх бүтэцтэйгээ ажиллах бүрэн боломж байлаа. Үүгээрээ сонгогчдын маш том доромжилчлоо.. Мөнгөтэй төгрөгтэй мөртлөө нэр хүн муутай хэдэн айлын эрх сайд нарыг авч үлдээд мөнгөгүй Энхбаяр тэгргүүтэй чадварлаг хүмүүсээ хөөж явуулдаг нь цэвэр мөнгөнд сөхөрдөг цаашдаа найдах хэрэггүй Данх гэдэг нь тодорхой болсон .

Avatar

ccc 2024-08-27 139.5.218.56

Оюукийн гайгүй юм болов уу гэж харж байлаа .Олон ч хүн дэмжиж сонголтоо түүний намд өгсөн. Үнэднээ мөнгөний хойноос хөөцөлдсэн усан тэнэг дураак байж, Дангаара ЗГ аа байгуулаад өмнөх бүтэцтэйгээ ажиллах бүрэн боломж байлаа. Үүгээрээ с
сонгогчдын маш том доромжилсом. Мөнгөтэй төгрөгтэй мөртлөө нэр хүн муутай хэдэн айлын эрх сайд нарыг авч үлдээд мөнгөгүй Энхбаяр тэгргүүтэй чадварлаг хүмүүсээ хөөж явуулдаг нь цэвэр мөнгөнд сөхөрдөг цаашдаа найдах хэрэггүй Данх гэдэг нь тодорхой болсон .

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.183.80

зальтай залуу. бас их башир аргатай

Avatar

И 2024-08-27 103.168.34.185

яаг үнэн !

Avatar

ccc 2024-08-27 139.5.218.56

Оюукийн гайгүй юм болов уу?олон хүн дэмжиж сонголтоо түүний намд өгсөн. Усан тэнэг дураак байж, Дангаара ЗГ аа байгуулаад өмнөх бүтэцтэйгээ ажиллах бүрэн боломж байлаа. Үүгээрээ онгогчдын маш том доромжиллоо. Мөнгөтэй төгрөгтэй мөртлөө нэр хүн муутай хэдэн айлын эрх сайд нарыг авч үлдээд мөнгөгүй Энхбаяр тэгргүүтэй чадварлаг хүмүүсээ хөөж явуулдаг нь цэвэр мөнгөнд сөхөрдөг цаашдаа найдах хэрэггүй Данх гэдэг нь тодорхой болсон .

Avatar

Иргэн 2024-08-27 202.126.90.153

үнэнийг бичжээ.

Avatar

RhondaBrown 2024-08-27 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

ах ламаас 2024-08-27 103.168.34.77

Сонгуулийн дүнгээр олонхи болчихоод засгийн газраа дангаараа байгуулахгүй юм бол яах гэж сонгууль явуулж ард түмнээр тоглодог байнаа …ОУЮКА минь ээ .Чиний нэр хүнд навсайтлаа унасаар намрын халуун өдрүүд эхэллээ дээ

Avatar

Дэл 2024-08-27 202.55.188.94

Elbegeeg hezee shorond hiih be

Avatar

үргэлжлэл 2024-08-27 103.57.92.24

2 төсөвтэй болгох гээд ахиад өрийн нүхэнд унагах гээд байна. Жавхлан – Өөрт нь мөнгө үнэртвэл хэнийг ч хутга ш*** "түгжил" гэдгийг олон түмэн минь мэдтүгэй.

Avatar

зочин 2024-08-27 103.57.92.24

Алтанхягийн ЗГ 2012 оны ЭЗ өсөлтөөр гул барьж дэлхийгээр гуйлга гуйгаад 1,5 тэр бум долларын өр авч ирээд юунд хэрэглэхээ төлөвлөөгүй хагас жил хадгалж өрд орж байсан. Фортунаа Батбаяр өөрөө ч итгээгүй тулгаа авч яваад зочид буудлын өрөөнд галаа тахиад 1,5 тэрбумын мөнгө би олсон учир би мэдэж зарцуулна гээд ЭЗХяам мөнгөөр тоглож улс 2 төсөвтэй болсон. Үүний горыг Монголын ард түмэн үүрч явна. Хөгжлийн банкны мөнгийг би мундагтаа төлүүлсэн гээд дөшин толгойлсон Жавхлан тэнэгтээд сайрхаад

Avatar

кк 2024-08-27 122.201.31.93

Ийм гоё нийтлэл анх удаа уншлаа.

Avatar

GANAA 2024-08-27 178.174.229.45

ERUNHII SAID GEH TENEG PIZDAG ZAILUULAHAH HTEI. BOLOVSROL BHGUI MEDLEG BHGUI HUDALCH SHOWMEN UL BUTEH ETGEED

Avatar

зочин 2024-08-27 66.181.190.14

АН нэртэй бүлэг луйварч хулгайчид олонх болж төрийн эрх авсан бол монгол сүйрэх байлаа, Монголчууд хэнд итгэж төрийн эрх бариулахаа эрхбиш мэднэ, АН-д цөөнгүй удаа иргэж хохирсон Хуучин системээрээ буюу иргэд төрийн түшээдийг шууд сонгосон бол АН маш цөөн суудал авах байв, АН бол луйварчдын нам

Avatar

Нэргүй 2024-08-27 178.174.229.45

ENE BERHEES IRSEN DANH GEDEG HUDALH BOLOVSROLGUI UL BUTEH NUHRIIG ZAILUULAHGUI BOL SUID HIIJ ENE ULSIIG ULAM BALLAJ BNA SHTEE. HUDUUNII ORKOOR ERUNHII SAID TAVCHAAD YAH BE TA MIN

Avatar

galzyychyydwr 2024-08-27 216.38.195.74

– ylcuun ## ; –

Avatar

garal yysel worker,allaa 2024-08-27 216.38.195.74

-zalyychyyd COELuin OPDOND tsengej bna,naad xuduuni URGUN TOLGOITOI ard BARSyx chini xychin sadar Camyyn syrtalchilval Kameruin Xychinguin xeregeer ylcad XUUX,xuduuni NARMUISAN TOLGOITOI DANXARUUD

Avatar

nuponyatniworker+ yuch 2024-08-27 216.38.195.74

+SADAANI,-ylcuun ##;

Avatar

зочин 2024-08-27 66.181.190.204

АНын нөхдийн урд ажиллаж байсан үйлдлүүдээс шалтгаалж хардаж сэрдэх эрхтэй мега төсөлийн үйл ажиллагаа гүйцэтгэл ил тод хянаж шалгах нь хуулинд тусгагдаж ажил явагдах зөв шдэ

Avatar

-accnt-; 2024-08-27 216.38.195.74

in evening -Apestokpt+WE

Avatar

;Evry mdrlyydkns,+ gyilagchintai shaalzdagw 2024-08-27 216.38.195.74

gyilagchni

Avatar

Xariygyi ,xydalch xylgaich baixgyi de bish,dyrgyideZOBLONDXURTSLAGDSN cexeetnee yalgax xeregtei, 2024-08-27 216.38.195.74

dyndj tal tald ordog mexchin, ardcexeetng yzen yaddag xuduuni shezoni shalchgncn

Avatar

E-Police App 2024-08-27 103.57.94.114

E-Police апп-ыг гар утсандаа суулгаж аваад зөрчил гаргасан автомашиныг сайн мэдээлээд бай. Сайндаа л 1-2 торгуулаад явган хүний зам дээр машинаа тавьдаггүй, дүрэм зөрчдөггүй болно. Түүнээс биш наад хүмүүс чинь ухаарахаасаа өнгөрсөн, хувиа боддог өвчнөөсөө хэзээ ч салахгүй. Өдөрт 20 мянгыг төлөөд хол явахыг нь харъя. Би E-Police апп-аар мэдээлээд тодорхой газруудыг хараад л байгаа. Нэг торгуулаад л тэнд тавихгүй байна лээ.

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.160.3

Оюун-Эрдэнэ том том амлаад байсан асуудлууд нь ард түмэнд гоё сонсогдох боловч чин үнэндээ бол Оюун-Эрдэнэ үнэхээр улс орноо аврах чин хүсэл байхгүйгээ сонгуулийн өмнөх хэрүүлээрээ ахруулсан!! Байдаг л нэг пацаан гэдгээ харуулсан!! Одоо Монголын төрд жинхэнэ харизмтай, хүчтэй удирдагч үгүйлэгдэж байна!!! Хүрэлсүх бол жирийн нэг цэргийн бага дарга! Харин яаж энэ зоигийн 6 жилийг бардаг юм бол доо, монголчууд??!!

Avatar

хүннү 2024-08-27 202.55.188.104

Хэн хэн нь эр хүн шиг бай. Чадахгүй бол ядаж орос шиг бай. Тендерийн хуулиа батлаад явах байлаа. Гэтэл дэндүү олон урвагчидаас болж унсан. Одоо хуучин хуулиа бариад тендер авч чадаагүй бол хор найруулаад бүтээн байгуулалтын ажлаа гацаагаад л сууугаая.

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.178.96

ЭНИЙГ ЭЛБЭГДОРЖ БИЧЖЭЭ

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.183.154

Хууль зүйн сайд дажгүй залуу, Тэмүүлэн дажгүй. Тэр сахал одоо болноо хөгшөөн

Avatar

Иргэн 2024-08-27 66.181.161.244

Ийм урвагч издаанууд юм хийлгэхгүй л дээ. Өөрөө л сайд болоогүй бол бусад юм нь юу ч хэрэггүй гэдэг Энхбаярийн үнэн

Avatar

ХУУЛЬЧ 2024-08-27 202.9.46.65

.,, БАТ-ЭРДНЭ ,ЭНХБАЯР,,ТЭМҮҮЛЭН НАРЫН ОЛЖ АВСАН БОЛОВСРОЛ ,,, ӨӨРТӨӨ ХАДГАЛЖ ,ҮЛДЭЭСЭН АЛДАА ОНООНЫ ТУРШЛАГА ,,ДАДЛАГА ,,,,, ӨӨРИЙНХ НЬ ОЛЖ АВСАН ХҮМҮҮЖИЛ ЗАРЧИМ БОЛЖ ,,,УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАНХИМД МЭДЭГДЭЖ ТУУШТАЙ БОЛООД ИРЭХЭЭР МЭДЭЭЖ ,,,НӨГӨӨ ХУУЧИН АРГААРАА АМЬДРАХЫГ ХҮСЭГЧДИЙН ХАРШИЛ ХӨДӨЛСӨН ХЭРЭГ.,,, .,,,

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.190.200

Б.Энхбаяр сайд болох өөрийн хүслээс гадна Хүрэлсүхийн даалгавраар ингэж бгаа.

Avatar

Зочин 2024-08-27 202.126.88.165

Хаха, МАН Данхан Толгойтоос салах цаг нь болжээ гэсэн үг, одоо л салахгүй ирэх сонгуулиар баларна

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.191.211

ийм мал шиг фсдагаар удирдуулаад цааш явахаа болилоо…Ядахдаа мөнгөний бодлого мэдэхгүй боловсролгүй энэ тэнэгийг зайлуулъя. эртхэн дээр шүү…ирэх жил гэж хойш нь тавиад яахав. иргэд ч хүлээж авах нь битгий хэл үзэн ядаад байна…Цахилгааны үнэ нэмбэл Данхын хойдхийг шууд уншуулъя

Avatar

ИРГЭН 2024-08-27 66.181.182.101

Ийм сэтгэлтэй албан тушаал эрх мэдэл горилсон новшнуудаас улс орны хөгжил, ард түмний амьдрал сайжруулах тухай горьдоод хэрэг байна уу! Доржханд халтар новшоо тог цахилгааны үнэ нэмбэл хохино шүү! Ард түмний кармагаар бага шиг оролдоорой хулгайчууд аа!

Avatar

555 2024-08-27 66.181.181.239

Энхбаярт тийм зориг бхгүй ээ… Оюун эрдэнэ унах нь цаг хугацааны асуудал болсон

Avatar

Нэргүй 2024-08-27 122.201.31.164

оюунэрдэний нэр хүнд иргэдийн дунд унасан байна лээ

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.183.154

Угийн нэр хүндтэй ч байсан биш

Avatar

Нэргүй 2024-08-27 202.126.90.154

Үнэн бичжээ. Иргэд бид ийм л өөдгүй хулгайч нарыг сонгоод л байна даа

Avatar

Зочин 2024-08-27 139.5.218.181

Засгийн газар дэндуу дураараа аашилж байна яэдийнизасаг санхуу хуулийн мэдлэг дутаж байна яшуумжлэлийг сонсож хаамтын ажиллагаанд суралцах хэоэгтэй Шинэ гишууд одоохондоо юм оцлгомон шинж алгаа АН ы яжаргаланизарин зов ярьж байсан шуу

Avatar

Иргэн 2024-08-27 70.93.178.224

Эх орныхоо төлөө биш өөрийн хувийн амбицаа хар масс ашиглан харлуулах эсэргүүцэхажил л хийдэг бсан нөхөд засагт ороод зовлонг ньойлгож бгаа блгүй ажил биш амхэл татдаг нөхөд ажлын саад тээр
гүйх нохойд б**х нон нохой саад
ман -н зарим нөхдөд ан- тай хамтарсаннь таалагдахгүй шантааж хийж суугаа биз бас жагасаалтын нөхөд хурлаа таслаад хаана юу хийж явдгийм суудлууд нь хоосон шахуу хуралдаж блааш

Avatar

Нэргүй 2024-08-27 183.177.98.106

МАН-ын бүлэг нэгдсэн удирдлагагүй, толгойгүй болсны гор түрүүчээсээ гарч байна даа.

Avatar

Батбаяр 2024-08-27 183.177.98.106

Гантөмөр, Доржханд нар урд нь огт мэдээлэлгүй зөвхөн хардах, харлуулах зорилготой байсан бол одоо дотор нь ороод зовлонг нь ойлгож, мэдэрч байгаа юм. Ер нь юуг нь ч ойлгоогүй, ойлгохгүй байж олон нийтэд таалагдахын тулд харлуулдаг, гутаадаг, түүнийг харанхуйгаар хөөргөж, нэмж доромжилж дур тавьдаг бүхэл бүтэн арми бүх түвшинд бий болчихсон, ийм байдал удаан үргэлжилбэл, амралт багатай, ажил ихтэй, цалин багатай, дарамт ихтэй төрийн ажлыг хийх хүн олдохоо байна даа.

Avatar

Нэргүй 2024-08-27 66.181.176.15

Эмзэг цэг дээр нь хатгасан нийтлэл болжээ 👏🏼

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж