Исгэх технологиор хүнсний хаягдлыг дахин боловсруулжээ

Исгэх технологиор хүнсний хаягдлыг дахин боловсруулжээ

Исгэх технологиор хүнсний хаягдлыг дахин боловсруулжээ

Япон улс хүнсний хэрэглээнийхээ гуравны хоёрыг, малын тэжээлийн дөрөвний гурвыг импортоор авдаг. Үүний зэрэгцээ жил бүр 28.4 сая тонн хүнсний бүтээгдэхүүн хаядаг аж. Үүний ихэнх нь идэж болох хүнсний бүтээгдэхүүн байдаг. Энэ нь мэдээж байгаль орчин, эдийн засгийн асар их зардалтай. Тухайлбал, Япон улс жил бүр хог шатаах ажилд 800 тэрбум иен буюу 5.4 тэрбум ам.доллар зарцуулдаг. Нийт шатаасан хог хаягдлын 40 орчим хувь нь хүнсний бүтээгдэхүүн байдаг.

Хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд тавдугаарт ордог Япон улс 2030 он гэхэд ялгаруулалтыг 46 хувиар бууруулж, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хийг бүрэн саармагжуулах зорилт тавьсан. Хүнсний хог хаягдлын асуудлаа шийдэх нь энэ хүчин чармайлтын нэг хэсэг юм.

Тэгвэл малын эмчээр ажиллаж байсан Такахаши эртний шинжлэх ухааныг шинэ шийдэл болгон дэвшүүлжээ. Тэрбээр исгэх технологийг ашиглан хүнсний хог хаягдлыг дахин боловсруулахаар ажиллаж байна. Японы засгийн газар 19 дүгээр зуунд шар айраг исгэх, шар буурцагны соус хийх зэрэг эртний арга технологид суурилсан шинэ үйлдвэрүүдийг байгуулахад ихээхэн хөрөнгө зарцуулсан. Үүнээс хойш исгэлтийн технологи нь Японд шинжлэх ухааны судалгааны сэдэв байсаар ирсэн.

Канагава мужийн Сагамихара хотод байрладаг Такахашигийн дахин боловсруулах үйлдвэр өдөрт 40 орчим тонн хүнсний хог хаягдлыг дахин боловсруулдаг. Дахин боловсруулалтын үр дүнд бий болсон эко тэжээл нь фермд ашигладаг ердийн тэжээлээс хоёр дахин хямд. Эко тэжээлээр өсгөсөн гахайн махны чанар илүү сайн байгааг фермер Дан Каваками хэлжээ.

Такахашигийн гол зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө учраас шинэ технологидоо патент аваагүй бөгөөд түүний аргыг хуулбарлах боломжийг нээлттэй орхижээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ChristineHorsford 2024-08-26 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-26 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-26 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-26 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-26 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-26 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-26 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-26 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-26 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

JennyCarter 2024-08-26 185.181.246.160

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMartinez 2024-08-26 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-26 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-26 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-26 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-26 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-26 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-26 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-26 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-26 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

MaritzaMitchell 2024-08-26 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-26 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-26 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж