Тагтаа, ногтруу шувуу барьсан гэх гаднын иргэдийг торгов

Хуучирсан мэдээ: 2024.08.26-нд нийтлэгдсэн

Тагтаа, ногтруу шувуу барьсан гэх гаднын иргэдийг торгов

Тагтаа, ногтруу шувуу барьсан гэх гаднын иргэдийг торгов
Өвөрхангай аймгийн Тарагт суманд Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх утга бүхий лайв бичлэг наймдугаар сарын 6, 16-ны өдрүүдэд цахим хуудсанд цацагдсан. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй бөгөөд харин тагтаа, ногтруу зэрэг шувууг барьсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж үзэн Катар улсын иргэн болон, Бүгд найрамдах Ирак улсын иргэн нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зөрчлийн шинжтэй 71.953 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 71.959 зөрчлийг шийдвэрлэжээ. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 71.209 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 750 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1734,
  • Танхайрах 112,
  • Хүний биед халдах 56,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 147,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 67.428,
  • Бусад 2482 зөрчил байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж