Ажлын бус цагаар холбоогүй байх эрхийг хуулиар зохицуулав

Ажлын бус цагаар холбоогүй байх эрхийг хуулиар зохицуулав

Ажлын бус цагаар холбоогүй байх эрхийг хуулиар зохицуулав

Ажлын бус цагаар холбоо харилцаагүй байх буюу утсаа авахгүй, цахим шууданд хариулахгүй байх эрхийг Австралид хуулиар зохицуулжээ. Хууль өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж. Covid-19 цар тахлын үеэр дэлхий даяар компаниуд зайнаас ажиллах зохицуулалтыг хийсэн. Үүнээс хойш ажил, гэр хоорондын ялгаа бүдгэрч, ажлын бус цагаар дуудлага ирэх зэрэг хандлага улам нэмэгджээ.

Свинберн технологийн их сургуулийн дэд профессор Жон Хопкинс ажил, амьдрал ийн холилдох болсныг цахим технологитой холбон тайлбарлаж байна. "Дижитал технологи бий болохоос өмнө ийм зүйл байгаагүй. Хүмүүс ээлжийн ажлаа дуусгаад л гэртээ харьдаг, дараагийн өдөр нь ажилдаа иртэл холбоо харилцаагүй байдаг байсан. Одоо дэлхийн хэмжээнд ажлын бус, амралтын цагаар цахим шуудан, зурвас, дуудлагад хариулах нь ердийн жишиг болжээ" гэж тэр хэлсэн байна.

Гэхдээ ажилтнууд зөвхөн үндэслэлтэй тохиолдолд хариу өгөхөөс татгалзах боломжтой. Үндэслэлтэй эсэхийг нь Австралийн Шударга ажлын комисс шийдэх юм байна. Ингэхдээ тухайн ажилтны үүрэг, хувийн нөхцөл байдал, ямар учраас холбоо барьсан зэрэг шалтгааныг харгалзан үзнэ.

Хуулийг батлахдаа практик үр нөлөөг нь харгалзан үзээгүй, ажил олгогчдод бэлтгэх хугацаа олгоогүй гэж Австралийн ажил олгогчдын бүлэг шүүмжилж байна. Мөн ажлын байр уян хатан бус болж, улмаар эдийн засаг удаашрах сөрөг үр дагавартай гэж үзэж байна.

2023 онд австраличууд дунджаар 281 цаг цалингүй илүү цагаар ажилласан болохыг өнгөрсөн онд хийсэн судалгаагаар тогтоожээ. Тэдний хөдөлмөрийг үнэлбэл 130 тэрбум австрали доллар буюу 88 тэрбум ам.доллар болох аж.

Австралийн энэ хууль өмнө нь Европ, Латин Америкийн 20 гаруй оронд хэрэгждэг байжээ. Тухайлбал, Францын "Pioneer" компани 2017 онд ажлын бус цагаар холбогдохгүй байх дүрмийг нэвтрүүлсэн. Үүнээс нэг жилийн дараа хортон шавьжтай тэмцэх "Rentokil Initial" компани утсаа үргэлж асаалттай байлгахыг ажилтнаасаа шаардсанаар 60 мянган еврогоор торгуулсан байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ChristineHorsford 2024-08-26 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-26 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-26 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

ErinWoods 2024-08-26 188.130.184.145

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-26 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-26 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-26 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-26 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-26 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-26 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMartinez 2024-08-26 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-26 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-26 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaDubois 2024-08-26 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWilliams 2024-08-26 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPowell 2024-08-26 45.86.0.214

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-26 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-26 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-26 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-26 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-26 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaBrown 2024-08-26 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-26 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-26 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-26 45.134.194.116

Шинээр сонгогдсон эрхэм гишүүдээ манайд ийм хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Хөдөлмөрийн хуулийн тусгаж өгнө үү. Ажлын бус цагаар шөнөөр залгах, мессеж ирүүлэх байдал хэтэрч байна. Хүн чинь өөрийн амьдрал гэр бүлдээ зарцуулах цаг гэж байх ёстой юм бгаа биздээ?

Avatar

зочин 2024-08-26 103.212.118.145

Дэвшилттэй хууль бна. Манайд ч хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй.
Ажлаасаа тараад түгжирч гэлдэрсээр гэртээ арайхийж ирмэгц хойноос дарга нар утсаар
смс бичиж зуурагнаад яаралтай гэж үүрэг өгөөд л төвөгтэй шд. Хааяа бол дүүрч. Гэтэл давтамжтай шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-08-26 216.197.221.127

Хойт Америкд бол ажлын бус цагаар босс смс бичнэ гэсэн ойлголт байхгүй. Монголд ийм хууль яаралтай гаргах нь зүйтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж