Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн эсэргүүцэж, Сангийн сайд Б.Жавхлантай маргаан үүсгэсэн. Улмаар МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай гэж үзэн, даваа гаригийн 10:00 цаг хүртэл завсарлага аваад байсан билээ.
Тэгвэл тус намын бүлэг шийдвэр гаргаж, маргааш буюу мягмар гаригийн 10:00 цаг хүртэл завсарлагаа сунгах хүсэлтийг гаргасан бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч, завсарлагыг зөвшөөрлөө. Өнгөрсөн Баасан гарагийн хуралдааны үеэр МАН-ын бүлэг өнөөдрийг хүртэл завсарлага авсан байсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн байр суурийг бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцууллаа. Тэрбээр "Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авсан. МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь төсвийн төлөвлөлт, хяналт, хариуцлага, эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт олон асуудлыг хөндсөн өөрчлөлт хийгдэхээр орж ирсэн.Тиймээс бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ агуулгаар завсарлагаа сунгаж, уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх зүйтэй гэж үзсэн. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг зохицуулсан харилцааг оруулж ирсэн.
Улсын төсвийг тухайн жилийнхээ есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлдэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг он сарыг аравдугаар сарын 1-нд өргөн барихаар өөрчилж өргөн мэдүүлсэн байна. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс хуучнаар буюу есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлтийг гаргуулж авдаг.УИХ-ын гишүүд танилцах, олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг хугацааг олгох хэрэгтэй учраас уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Гурав дахь асуудал бол төсвийн тодотголтой хамт дагалдуулан орж ирсэн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хууль буюу тендерийн хууль юм.Энэ хуулийн төсөлд хуульд нийцээгүй зүйл орж ирсэн байна. Улсын төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий. Энэ бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалтууд байгаа учраас эргэн харах ёстой.
Тухайлбал чадавхад суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан. Энэ нь улсын төсөв батлахад халдсан зүйл байж болзошгүй. Хэрэв энэ байдлаар тендер шалгаруулалт нь эхэлчихвэл түүний өртөг, арга хэмжээний санхүүжилтийг УИХ батлахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр тодорхой төсөлд зориулж тендерийн хуулийг өөрчлөх биш томоохон төсөл хөтөлбөрийг түргэн шуурхай явуулах боломжийг хуульд нийцүүлж оруулж ирье. Тендерийн тухай хууль тогтоомжид бүрэн шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй байна. Учир нь олон нийтийн оролцоотой, хиймэл оюун буюу хүнээс үл хамаарсан байдлаар зохион байгуулах шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулах нь зөв гэж үзэн хууль санаачлагчид хуулийн төслийг буцаахаар МАН-ын бүлэг шийдлээ.
Мөн Төр хувийн хэвшлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ нь тодорхой хууль, тогтоомжуудыг зөрчиж байна. 2023 онд концессын тухай хуульд хүчингүй болсон. Гэтэл концессын тухай хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах тухай заасан нь холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бүлгээрээ үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага байгаа учраас бүлэгт нэг хоногийн завсарлага өгөхийг хүсэж байна" гэв.
ChristineHorsford 2024-08-26 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-26 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-26 188.130.137.168
Харуулах боломжгүй.
TammyGarner 2024-08-26 95.182.126.36
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-26 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-26 46.8.212.131
Харуулах боломжгүй.
NicoleBalderas 2024-08-26 95.182.125.217
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-26 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-26 46.8.23.87
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-26 109.248.54.131
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-26 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-26 109.248.142.174
Харуулах боломжгүй.
ErinJackson 2024-08-26 188.130.210.73
Харуулах боломжгүй.
SueHovey 2024-08-26 46.8.11.161
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-26 46.8.106.202
Харуулах боломжгүй.
MaryannConcoma 2024-08-26 109.248.12.199
Харуулах боломжгүй.
JenniferChandler 2024-08-26 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-26 109.248.55.165
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-08-26 45.84.176.37
Харуулах боломжгүй.
MelanieFrye 2024-08-26 46.8.223.153
Харуулах боломжгүй.
MaritzaMitchell 2024-08-26 109.248.54.186
Харуулах боломжгүй.
JodyMoore 2024-08-26 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-26 109.248.54.186
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-26 66.181.185.74
Ийм л арчаагүй луйварчдыг сонгоод байх юмаа
Даваа 2024-08-26 180.149.80.74
Энэ Мөнхбаатар бүлэг удирдаж чадахгүй бололтой.
StaceyBrantley 2024-08-26 109.248.54.131
Харуулах боломжгүй.
И 2024-08-26 103.168.34.195
ЗГ төсвийн хуулиараа тоглоод байж болохгүйээ. Хууль бол хууль гээд өөрсдөө номолдог, хэрэгжүүлэхийг шаарддаг биздээ
Нэргүй 2024-08-26 66.181.186.10
Ингэжээ байгаад нэг "хонь бүрэн, чоно цатгалан" хувилба раа олно биз дээ !
Zochin 2024-08-26 202.21.111.170
ЗГ-аас яагаад хууль зөрчсөн төслүүд оруулж ирээд байгааг судалсан уу. Мөнхбаатар аа.
MarshaRodriguez 2024-08-26 109.248.142.213
Харуулах боломжгүй.