Хятадын АЧА-ийн төлөөлөгчид Москвад айлчлав

Хуучирсан мэдээ: 2024.08.26-нд нийтлэгдсэн

Хятадын АЧА-ийн төлөөлөгчид Москвад айлчлав

Хятадын АЧА-ийн төлөөлөгчид Москвад айлчлав

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчилсан. Тэгвэл түүний айлчлалаас залгуулаад Пүрэв гаригт Хятадын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн командлагч Ли Цяомин тэргүүтэй төлөөлөгчид Москвад иржээ. Оросын Батлан ​​хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар Кремлийн Батлан ​​хамгаалахын дэд сайд, хурандаа генерал Александр Фомин төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна. Хятадын төлөөлөгчид Оросын хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюковын урилгаар Москвад айлчилсан гэж мэдэгдэлд дурджээ.

Хоёр тал цэргийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцсэн гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.

Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийг ирэхийн өмнөх өдөр ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай Кремльд уулзаж, хоёр тал эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон юм. Мөн Ли Цян ерөнхий сайд Михайл Мишустинтэй уулзаж, 10 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрт Украины нөхцөл байдал тусгагдсан эсэх нь тодорхойгүй.

Хятадын ерөнхий сайдын үүрэг нь эрх баригч Коммунист намын тогтоосон худалдаа, эдийн засаг, засаг захиргааны бодлогыг хэрэгжүүлэхэд голлон чиглэдэг. Өөрөөр хэлбэл, Ли Цяны хамаарах асуудалд цэргийн асуудал багтахгүй. Гэхдээ Ли Цяны айлчлал нь Хятад, Оросын найрамдалт харилцааг дахин нотолсон үйл явдал болсон.

Харин Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн айлчлал нь Курск мужид тулаан үргэлжилж буй эмзэг цаг үед тохиож буйгаараа онцлог. Ийм айлчалыг зохион байгуулахад цаг хугацаа их шаардагдана. Тиймээс ОХУ айлчлалын урилгыг Курскийн дайралтаас өмнө, эсвэл дараа хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж