"Гэрээний дүнгээс хэтэрсэн эмнэлгүүдийн хөнгөлөлт зогссон"

"Гэрээний дүнгээс хэтэрсэн эмнэлгүүдийн хөнгөлөлт зогссон"

"Гэрээний дүнгээс хэтэрсэн эмнэлгүүдийн  хөнгөлөлт зогссон"

Иргэд цахим хуудаст эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг хувийн эмнэлгүүд төлбөрөө бүтэн шаардаж байгаа талаар бичиж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хувийн эмнэлгүүдэд үзүүлдэг хөнгөлөлт зогссон эсэхийг тодрууллаа.

ЭМДЕГ-ын Худалдан авах, гэрээлэлтийн газартай холбогдоход, өнөөдрөөс буюу наймдугаар сарын 26-наас зарим хувийн эмнэлгийн гэрээний хугацаатай холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт зогссон.

Нийт хэчнээн хувийн эмнэлэг ЭМДЕГ-тай гэрээгээр ажилладаг нь нууцад хамааралтай. Худалдан авах, гэрээлэлтийн газраас хөнгөлөлт үзүүлэх боломжгүй болсон эмнэлгүүд рүү утсаар холбогдож мэдэгдсэн. Гэрээтэй байдаг бүх хувийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт зогссон гэдэг ташаа мэдээлэл. Зарим эмнэлгийнх тодорхойгүй хугацаанд зогссон нь үнэн гэлээ.

ЭМДЕГ-ын ХАГГ-ын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаагийн өгсөн мэдээллээр, эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай тусламж үйлчилгээ, худалдан авах гэрээ байгуулан ажилладаг. Тухайн гэрээнд эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээний тоо хэмжээ, чанарын шалгуур, талуудын хариуцлагыг тусгасан байдаг. 2024 оны эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан төсвийн хүрээнд хөнгөлөлт үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тоо хэмжээг тогтоож ажилласан. Наймдугаар сарын 23-ны өдрөөр хязгаарлаж, заасан дүнг хэтрүүлсэн зарим эмнэлгүүдэд мэдээлэл хүргүүлсэн гэв.

Иргэдийн бичиж байгаагаар, өнгөрсөн Баасан гаригаас буюу наймдугаар сарын 23-наас хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон үзүүлэх, шинжилгээ өгөх тохиолдолд даатгалаар хөнгөлөгдөөгүй үндсэн үнээр үйлчлүүлэх шийдвэр гарсан байна.

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгийн шинэчилсэн жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаад байсан. Гэтэл энэ оныг дуустал улсын болон хувийн хэвшлийн 58 эмнэлгийн санхүүжилтийг зогсоож гэрээг дуусгавар болгосон байна. Хувийн эмнэлгүүдтэй холбогдож мөн ямар шалтгаанаар гэрээг дуусгавар болгосныг асуулаа.

ЭМНЭЛГҮҮД: ЯМАР ШАЛТГААНААР ХӨНГӨЛӨЛТИЙГ ЗОГСООСНЫГ МЭДЭХГҮЙ, ТҮР ХУГАЦААНД ГЭСЭН БИЧИГ ИРСЭН

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлж байгаа 82 эмнэлгийн заримтай нь холбогдож тодруулахад хөнгөлөлт зогсоох шийдвэр гэнэт л ирсэн. Гэхдээ түр хугацаанд зогссон гэсэн бол 10 гаруй эмнэлэг хөнгөлөлт зогсоогүй. Заасан үйлчилгээнүүдэд хөнгөлөлт хэвийн үйлчилнэ гэх хариу өглөө. Тэгэхээр ЭМД-ын хөнгөлөлт зогссон эмнэлгүүд ирэх 2025 оны санхүүжилт батлагдах хүртэл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхгүй гэж ойлгож болох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ChristineHorsford 2024-08-26 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-26 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-26 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaAnderson 2024-08-26 185.181.246.16

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-26 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWilson 2024-08-26 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-26 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-26 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-26 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-26 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-26 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-26 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-26 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-26 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-26 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWilliams 2024-08-26 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-26 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-26 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-26 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-26 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-26 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-26 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieFrye 2024-08-26 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-26 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-26 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж