Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет”-ийн захирлаар томилжээ

Хуучирсан мэдээ: 2024.08.26-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет”-ийн захирлаар томилжээ

Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет”-ийн захирлаар томилжээ

МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилжээ. Өнгөрсөн парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Хангайн бүст нэр дэвшиж, ялагдсан байдаг. УИХ-д хоёр ч удаа өвөрхангайчуудыг төлөөлж байсан, УИХ дахь намын бүлгээ “базаж” байхдаа намын дарга нарын олон ч хуулийн төслийг “явуулж” өгсөн гавьяатай нэгэн гэдэг. Тиймдээ  ч сонгуульд ялагдсан ч ийн албан тушаалтай болжээ.

“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж юм. Хамтарсан нэгдэл 2007 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна. 1973 оноос 2016 он хүртэл Үйлдвэрийн газрын Дүрмийн сангийн 51 хувь Монгол Улсын, 49 хувь нь ОХУ-ын өмчлөлд байсан бөгөөд 2016 оноос Монгол Улсын 100 хувь төрийн өмчийн эзэмшилд шилжиж, “Монголросцветмет” ТӨҮГ нь одоо “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болгосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж