Пёньян байг мөргөөд дэлбэрдэг дрон туршив

Хуучирсан мэдээ: 2024.08.26-нд нийтлэгдсэн

Пёньян байг мөргөөд дэлбэрдэг дрон туршив

Пёньян байг мөргөөд дэлбэрдэг дрон туршив

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун байг мөргөөд дэлбэрэх зориулалттай нисгэгчгүй шинэ нисэх онгоцны туршилтын үзүүлбэрийг удирдан явуулжээ. Тэрбээр армийнхаа дайны бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд ийм зэвсэг бүтээхийг дэмжинэ гэж мэдэгдэв.

Туршилтын үеийн гэрэл зургуудыг харахад X хэлбэрийн сүүл, далавчтай цагаан нисгэгчгүй онгоц Өмнөд Солонгосын "К-2" байлдааны танктай төстэй байг мөргөж, устгасан байна. Байлдааны зориулалттай нисгэгчгүй онгоцууд нь ихэвчлэн байнаас зайтай зогссоны дараа пуужин харвадаг. Бямба гаригт болсон эл туршилтад хуурай газар болон далай дахь бай руу довтлох, өөр өөр зайд нисдэг, янз бүрийн төрлийн нисгэгчгүй нисэх онгоцууд оролцжээ. Нисгэгчгүй онгоцууд туршилтын байгаа онохоос өмнө янз бүрийн маршрутаар ниссэн байна.

Дайны талбарт нисгэгчгүй онгоц чухал болохыг орчин үеийн байлдааны чиг хандлага бэлээхэн харуулж буй. Тиймээс Умардын армийг аль болох эртхэн дэвшилтэт нисгэгчгүй онгоцоор тоноглох ёстой гэж Ким Жон Ун үзжээ. Энэ хүрээнд явган цэргийн болон тусгай ажиллагааны ангиудад ашиглах тэсэрдэг дрон, тагнуулын болон бусад зориулалттай довтолгооны нисгэгчгүй онгоц, усан доорх довтолгооны нисгэгчгүй онгоц зэрэг төрөл бүрийн системийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг нь хурдасгахыг зориж байна.

Ким Жон Ун энэ сарын эхээр цөмийн зэвсгийн хүчин чадалтай 250 пуужин харвагчийг фронтын цэргийн ангиудад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Пёньянд зохион байгуулжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж