УИХ-ын сонгуулийн дараа парламентад суудалтай улс төрийн суудалтай таван намаас гурав нам хамтран Засгийн газар байгуулсан. Тиймээс 2024 оны төсөвт тодотгол хийж, зарлагыг гурван их наядаар нэмэгдүүлэхээр Засгийн газраас төслөө өргөн барьсан юм. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар ээлжит бус чуулганыг зарлан энэ сарын 17-27 хүртэл хуралдуулахаар болсон. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтсон. Товлосон хугацаагаар ээлжит бус чуулган уг нь маргааш завсарлах ёстой.
Гэвч төсвийн зарлагыг багагүй хувиар нэмэгдүүлсэн нь улсаа дефольт зарлах эрсдэлд оруулж байна гэсэн шүүмжлэл эсэргүүцлийг МАН-ын бүлгийн гишүүд гаргах болсон. Баасан гаригт МАН-ын бүлэг энэ асуудлаар Даваа гариг хүртэл завсарлага авсан юм.
МАН-ын бүлэг доторх талцал нь ээлжит бус чуулганы товлосон хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлаах боломжгүйд хүргэсэн хугацааг дахин гурав хоногоор буюу наймдугаар сарын 30 хүртэл сунгажээ. Ингэхдээ ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолыг нэмж хэлэлцэхээр болсон байна.
Өмнөх парламентын үед Төсвийн тухай хуульд шинээр нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн эрх зүйг шинэчилсэн. Уг шинэчлэлийн хүрээнл
- Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн саналаа жил бүрийн долдугаар сарын 25-ны дотор Сангийн яам, төрийн аудитын байгууллага, УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
- Засгийн газар төсвийн төслийг мөн жил бүрийн есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ есдүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
- Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ есүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Энэхүү реформын хүрээнд 2025 оны төсвийн төслийг Засгийн газар есдүгээр сарын 1-нд өргөн барьсан байх ёстой юм.
Б.БАТ
ChristineHorsford 2024-08-26 46.8.11.77
Харуулах боломжгүй.
LaurelTriepke 2024-08-26 188.130.142.126
Харуулах боломжгүй.
LindseyMorrison 2024-08-26 188.130.137.168
Харуулах боломжгүй.
ErinWoods 2024-08-26 188.130.184.145
Харуулах боломжгүй.
AmberLittle 2024-08-26 46.8.22.48
Харуулах боломжгүй.
MeganKlimek 2024-08-26 46.8.212.131
Харуулах боломжгүй.
CharlotteLarson 2024-08-26 95.182.124.23
Харуулах боломжгүй.
TammiFord 2024-08-26 46.8.222.143
Харуулах боломжгүй.
AndreaJones 2024-08-26 45.84.176.37
Харуулах боломжгүй.
EricaDelgado 2024-08-26 185.181.247.128
Харуулах боломжгүй.
AmberHolmes 2024-08-26 46.8.23.87
Харуулах боломжгүй.
KristenWright 2024-08-26 45.11.21.174
Харуулах боломжгүй.
CarlaJones 2024-08-26 109.248.54.131
Харуулах боломжгүй.
StacieMoore 2024-08-26 46.8.17.71
Харуулах боломжгүй.
StacyRojas 2024-08-26 109.248.142.174
Харуулах боломжгүй.
ChristinaDubois 2024-08-26 94.158.190.132
Харуулах боломжгүй.
MarshaChristensen 2024-08-26 46.8.106.202
Харуулах боломжгүй.
MaryannConcoma 2024-08-26 109.248.12.199
Харуулах боломжгүй.
JenniferChandler 2024-08-26 46.8.22.184
Харуулах боломжгүй.
DianaDrake 2024-08-26 109.248.55.165
Харуулах боломжгүй.
DawnJohnson 2024-08-26 45.84.176.37
Харуулах боломжгүй.
ConnieLong 2024-08-26 46.8.106.65
Харуулах боломжгүй.
JodyMoore 2024-08-26 46.8.110.185
Харуулах боломжгүй.
AleshaRobinson 2024-08-26 109.248.54.186
Харуулах боломжгүй.
StaceyBrantley 2024-08-26 109.248.54.131
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-08-26 178.174.229.45
ARDIIN NAMIIN 3 HULGAICH IIN HULGAI BARIGDLAA AMARBAYASGALAN DANH HURELSUG 3 HULGAICH