Урт цагааны барилгын ажлыг "Бодь поропертийз" ХХК гүйцэтгэнэ

Урт цагааны барилгын ажлыг "Бодь поропертийз" ХХК гүйцэтгэнэ

Урт цагааны барилгын ажлыг "Бодь поропертийз" ХХК гүйцэтгэнэ

Удтал хүлээлт үүсгэсэн Урт цагааныг авто зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил яригдаад багагүй хугацаа өнгөрсөн ч бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй зуныг үдсэн.  Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Тэгвэл урт цагааны суурин дээр баригдах далд авто зогсоолын ажлыг түр хугацаагаар хойшлуулж, цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, НЗДТГ-аас  Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн буулгасан талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн гэж мэдээллээ. Энэ ондоо далд зогсоолын ажлыг хийх бөгөөд ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм байна.

Монголд бүтээн байгуулалтын улирал богинохон. Гэтэл Урт цагааны суурин дээр ямар нэг бүтээн байгуулалтын ажил эхэлсэн дүр зураггүй, автомашины төлбөртэй зогсоол ажилласаар зуныг үдсэн.

"ЭНЭ ЖИЛ ГАЗАР ДООРХ ГАРААШНЫ БАРИЛГЫГ БҮРЭН ДУУСГАЖ, ИРЭХ ХАВАР ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ"

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр "Энэ жил бид уг бүтээн байгуулалтыг бүтэн дуусгана гэж зорьж, төсөвт тусгасан боловч Худалдан авах ажиллагааны хууль, процесс удаан учир барилгын ажлыг одоо эхлүүлж байна" гэсэн юм. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном "Урт цагааны барилгыг буулгасан буурин дээр далд гарааштай ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил эхэлж байна. Энэ жилдээ газар доорх гараашны барилгыг бүрэн дуусгаж, ирэх хавар тохижилтын ажил хийгдэнэ. Хотын А зэрэглэлийн нягтаршил ихтэй бүсэд бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй тул богино хугацаанд замын хөдөлгөөн болон иргэдэд саад учруулахгүйгээр аюулгүй байдлыг хангаж, төслийг дуусгахаар төлөвлөж байна" гэж мэдээллээ.

БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ "БОДЬ ПРОПЕРТИЙЗ" ХХК ГҮЙЦЭТГЭХЭЭР АЖЛАА ЭХЭЛЖЭЭ

Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны эхний шалгаруулалтын дүнг 2020 онд танилцуулж байв. Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд  зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 бүтээл ирсэн байдаг. Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа. Хоёрдугаар байранд  “Монгол Архитектур” ХХК-ний бүтээл, гуравт “Маза Эм эй Зэйт Эй”-ийн бүтээл шалгарч өргөмжлөл, таван сая төгрөгөөр тус тус шагнуулж байв.

Уг бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендер гуравдугаар сард зарлагдсан. Харин гүйцэтгэгч компанитай өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 23-нд гэрээ байгуулжээ.

Гүйцэтгэгч компаниар сонгогдсон "Бодь пропертийз" ХХК шалгарчээ. "Бодь пропертийз" ХХК нь "Бодь групп"-ийн охин компани. "Бодь групп" нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон нийт "Голомт" банкны эзэн Г.Баясгалангийн эзэмшлийн гэдгээр нь илүү сайн мэддэг билээ. "Бодь пропертийз" ХХК хамгийн сүүлд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа уг төмөр замын төслийг төрийн нууцад авч, тендергүйгээр Д.Баясгаланд өгсөн баримт нь дэлгэгдсэн.

Эргэн сануулахад, Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Харин судлаачдын зүгээс энэ барилгыг нураалгүйгээр дахин сэргээн засварлах бүрэн боломжтой гэдэг байр суурийг илэрхийлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-08-26 202.126.91.187

60д 100 болжээ. сувдаг өлөн гарууд

Avatar

Нэргүй 2024-08-26 202.126.91.187

news хүгийн сайт болжээ. битүү МАНчид

Avatar

ChristineHorsford 2024-08-26 46.8.11.77

Харуулах боломжгүй.

Avatar

LaurelTriepke 2024-08-26 188.130.142.126

Харуулах боломжгүй.

Avatar

LindseyMorrison 2024-08-26 188.130.137.168

Харуулах боломжгүй.

Avatar

TammyGarner 2024-08-26 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaWilson 2024-08-26 95.182.126.159

Харуулах боломжгүй.

Avatar

ShirleySmith 2024-08-26 194.35.113.156

Харуулах боломжгүй.

Avatar

AmberLittle 2024-08-26 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-26 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-26 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-26 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-26 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-26 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyLynn 2024-08-26 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-26 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-26 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

PayalMakarious 2024-08-26 109.248.14.156

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-26 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

KristenScott 2024-08-26 188.130.128.41

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-26 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-26 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-26 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-26 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-26 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaBrown 2024-08-26 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieFrye 2024-08-26 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MaritzaMitchell 2024-08-26 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

Ч.Уранчимэг 2024-08-26 139.5.217.181

alivaag uuriin chin setgeleer hysel zorilgiinhoo daguu hiih heregtei buguud tiimgyi tsagt bygd zurchil, nygel, gemt yildel, huuli bus zyil boldog

Avatar

JodyMoore 2024-08-26 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-26 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-08-26 103.212.118.145

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОЖ ТОХИЖУУЛНА ГЭСНЭЭ ЮУН ГУЯ ГЭДЭГ ШИГ ЮУН АВТО ЗОГСООЛ БОЛООД ЯВЧИВАА.
БАС ТЭНГИМ КИНО ТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙДАГ 2А БАЙРНЫ ЗҮҮН ТАЛД ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД НИЙТИЙН ЖОРЛОН
БАРИХ СУРАГТАЙ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БАНАГТАА БАЙГАА ЮҮ?

Avatar

MarshaRodriguez 2024-08-26 109.248.142.213

Харуулах боломжгүй.

Avatar

ужуж 2024-08-26 59.153.115.85

Бодь баривал хүн шиг юм барина даа. Бусад гурилны компаниуд бол идэж уугаад дуусгана. Төмөр замыг хар та нар.

Avatar

Баагий 2024-08-26 59.153.114.140

Энэ хэсэг тэр чигтээ байнгын ажиллагаатай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болчихвол би бaaсаа иднэ гэж ам шүд гарсан билээ. Та нар мулгуу учир манай дарга нар ард түмэндээ ийм хайртай гэж итгэх. Нянбактер энэний газрыг зарж идсэн нь тодорхой.

Avatar

Иргэн 2024-08-26 202.126.90.131

Бодь компанийн лобби дийлдэхгүй л дээ. хувийн хөрөнгөөр цахилгаан станц барина гэж эхлүүлчээд одоо улсад урьдчилж зараад 300 сая доллар босгочиж байгааг манайхан ойлгохгүй л байгаа

Avatar

Чадаж 2024-08-26 66.181.176.55

Чадаж байвал хийж л байг л дээ

Avatar

ЗОЧИН 2024-08-26 203.91.115.55

НААД БОДЬ ЧИНЬ ХҮҮХДИЙН ПАРКЫГ ӨӨРИЙН БОЛГООД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ӨНӨӨ ХҮРСЭН ЮМ ХИЙХ ҮҮ ЭДНИЙХ

Avatar

Зочин 2024-08-26 59.153.112.220

бас л бодь

Avatar

zochin 2024-08-26 139.5.219.23

bas l BODI KOMPANI

Avatar

Үнэн үг 2024-08-26 202.126.90.180

Урт цагааны барилгыг буулгасан газар цэцэрлэгт хүрээлжн байгууллаа гэхэд ар, хажуугаар нь зайл байвал оочин, цойчин барилга бариулчихсан нь фасад байхгүй хот төлөвлөлтийн ямарч архитектурын соёл, өнгө үзэмжгүй орчин бий болсон байна лээ дээ

Avatar

Нэргүй 2024-08-26 202.21.126.30

Одоо тэр барилгуудыг ямар буулгах биш, тэр өнгөрсөн. Цэцэрлэгт хүрээлэнгээ л маш сайн хийх хэрэгтэй

Avatar

Вold o 2024-08-26 211.234.181.12

Нян бактериа Баясгалантай их сүжирч байнаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж