Никарагуа: Төрийн бус байгууллагуудыг хааж байна

Никарагуа: Төрийн бус байгууллагуудыг хааж байна

Никарагуа: Төрийн бус байгууллагуудыг хааж байна

Никарагуа улс 1500 ашгийн бус байгууллагын бүртгэлийг хүчингүй болгосон байна. Тодруулбал, олон зуун шашны бүлгүүдийг багтаасан эдгээр байгууллагууд нь 35 жилийн хугацаанд нэг ч удаа санхүүгийн тайлан тавиагүй гэж Ла Гацета гэх засгийн газрын сонинд нийтэлсэн байжээ. Хаагдсан байгууллагуудын зарим нь спортын арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эрх, ЛГБТК эрхийн бүлгүүд, хууль зүйн холбоод, ахмад дайчдын клуб зэрэг багтсан. Тэдгээрийн дор хаяж 695 нь шашин шүтлэгтэй холбоотой байгууллага байжээ.

Гол хаагдсан шашны байгууллагууд нь Католик, Евангелист, Пентекостал шашныг төлөөлдөг Христэд итгэгчид байв.

НҮБ-ын Хүний эрхийн албаны хэвлэлийн төлөөлөгч Лиз Тросселл энэ талаар хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Никарагуад иргэний орон зай үндсээрээ сүйрч, шашин шүтлэгийн эрх чөлөөг зүй бусаар хязгаарлаж байна" гэж мэдэгдэв. Мөн 2022 оны зургадугаар сарын сүүлээс хойш нийт 5000 гаруй төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн их дээд сургуулиудын эрх зүйн статусыг цуцалсан гэж тэрбээр онцолсон байна.

Никарагуа дахь иргэний эрх чөлөө 2021 онд тав дахь удаагаа сонгогдсон ерөнхийлөгч Даниел Ортегагийн удирдлага дор эрс багассан. Сүүлийн жилүүдэд түүний засгийн газар "Үндэсний аюулгүй байдлын тодорхой бус хууль"-ийн дагуу сөрөг хүчний гишүүн, сэтгүүлч, хүний ​​эрхийн төлөө тэмцэгчдийг баривчилсан. Ерөнхийлөгч Даниел Ортегагийн дэглэмийн эсрэг дуугарсан хүн бүр ямар нэгэн байдлаар хохирдог аж. Жишээ нь 2018 онд ерөнхийлөгчийн эсрэг болсон жагсаалын үеэр олон зуун хүн амиа алдсан явдал нь Никарагуа улсын эрх чөлөөний индексийг бууруулсан юм. Тиймээс төрийн бус байгууллагуудыг хааж буй нь Даниел Ортега өөрийн мэдлийг нэмэгдүүлэх гэсэн сүүлийн үеийн арга юм гэж Лиз Тросселл тайлбарлав.

 

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberLittle 2024-08-25 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-25 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

TammiFord 2024-08-25 46.8.222.143

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-25 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-25 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-25 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

KristenWright 2024-08-25 45.11.21.174

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-25 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-25 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-25 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaDubois 2024-08-25 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

PayalMakarious 2024-08-25 109.248.14.156

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-25 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-25 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-25 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-25 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-25 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-25 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

ConnieLong 2024-08-25 46.8.106.65

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-25 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-25 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-25 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

Уншигч 2024-08-25 66.181.185.68

дарга жаргаж, ард иргэд зовдог нийгэм журам байгуулж буй бололтой, хөөрхий гэж, тун ч бүрхэг болжээ. сүүлчийн цайз нь дайн хийж байна, дэмжигч дэглэм нь нурчихвал тэгээд л сүйрэл болох биз.

Avatar

❤❤❤ 2024-08-25 103.168.34.172

❤❤

Avatar

иргэн 2024-08-25 66.181.189.180

Ухаалаг Төр засагтай Улс ийм сайхан, Гадны энэ олон Шашны байгууллагаар дамжин Гадны тагнуулын байгууллага, Улс орныг Шашинаар дамжуулж Үймээн самуун дэгдээх, зэрэг тухайн Улс орны эсрэг зүйл энэ олон Шашины байгууллагауудаар дамжин хийгдэу байгааг бүгд мэддэг болосон_ Сүүлийн үед гарч байгаа Украйн , Гүрж, Армен, Индонезид гарсан Өнгөт хувьсгаль Үймээн самуунууд бүгд Шашины байгууллагуудаар дамжин гарсан байдаг,

Avatar

HeatherHunt 2024-08-25 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-25 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

Окок 2024-08-25 103.57.92.11

гадны гар хөл тавиулууд элдэв янзын төр.н бусаар дамжиж үйл ажиллгаагаа явуулдаг нь нууц биш барууныханы ганц сайн туслах юм даа.

Avatar

TamikaJohnson 2024-08-25 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

Коммунист асан өвгөн өнгөрснөө мөрөөдөж суунаа, хө ! 2024-08-25 66.181.186.10

Даиель Ортега социалист орнуудад зочлоод л, коммунист гэж гайхуулаад л явж байж билээ, хөөрхий ! Бидч бас коммунист л байлаа, туулайн арьсан малгайгий нь булган малгайгаар сольж өгөөд л явуулж байв шүү дээ, хө !

Avatar

FeliciaSimon 2024-08-25 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-25 66.181.181.84

гуйлагчины туйл улс ороны тухайд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж