Тойм: Төсвөө юунд зарцуулахаа шийддэг болно

Тойм: Төсвөө юунд зарцуулахаа шийддэг болно

Тойм: Төсвөө юунд зарцуулахаа шийддэг болно

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Азийн улс төрийн намуудын төлөөлөл Монголд чуулж байна

Азийн улс төрийн намуудын олон улсын (ICAPP) Эмэгтэйчүүдийн жигүүрийн хурал наймдугаар сарын 19-нд Монгол Улсад болсон. Хуралдаанд Азийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Бүс нутгийнхаа эмэгтэйчүүдийн асуудлыг  хөндөн ярилцаж, чадавхжуулдгаараа тус жигүүрийн хуралдаан  онцлог болдог. Хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, МАН-ын СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Номин үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд оролцуулах, нөлөөллийг  нэмэгдүүлэхийг онцлоод “Ази тивд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцооны талаар хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийлж байна. Энэ онд Азийн 20 гаруй улсад сонгууль болж , парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо  нэмэгдсэн амжилттай жил байлаа. Монгол Улс жендэрийн үзэл баримтлалын хувьд дэвшилтэт улс билээ. Манай улсад парламентад 32  эмэгтэй гишүүн сонгогдож олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлэхийг зорьж, эмэгтэйчүүдийн төлөөлөл ч олон улсын дундаж түвшинд хүрч, Азидаа тэргүүлсэн парламент бүрдсэн. Зөвхөн Монгол Улсад бус, Азийн бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Статистик: Зочид буудал 816, нийтийн хоолны салбар 155 тэрбумыг олжээ

Зочид буудлын салбарын 2024 оны эхний хагас жилийн нийт орлогын 71.9 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал, 26.6 хувийг зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрууд,  1.6 хувийг хоёр одтой зочид буудал эзэлж байгаа аж. Тэгвэл Улаанбаатар хот зочид  буудлын орлогын хамгийн ихийг төвлөрүүлсэн бол Говьсүмбэр аймаг хамгийн бага орлого төвлөрүүлжээ. Нийтийн хоолны салбарын орлогоор Улаанбаатар хот тэргүүлж, Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймаг удаах байруудад оржээ. Дээрх салбарын орлого нэмэгдсэн нь Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгдэж буйтай холбоотой юм. Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тиймээс төр засгаас аялал, жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор олон ажил төлөвлөн, хийж хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал"-д хамтран ажиллахаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтоо бататгаж, улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"Орон нутгийн сонгуульд 2,246,511 сонгогч саналаа өгнө"

 

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ?

– Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны долдугаар сарын 13-ны өдрөөс байгууллагын цахим хуудаст байршуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн танилцах мэдээлэл ижил. Өөрөөр хэлбэл, сонгогч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсхүл буруу бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах хуулийн зохицуулалттай.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ЗГ: Их өгөгдөлд үндэслэж, төсвөө юунд зарцуулахаа шийддэг болно

Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, Засгийн газар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бүхий бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр боллоо.

Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана.  Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэдийн тоо харагдах бөгөөд өвчлөлийн талаарх мэдээллийг харж болох юм. Халамжийн үйлчилгээг аль аймагт их авч байгааг уялдуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоор төсвийг хуваарилна. Түүнчлэн татвар төлөгчдийн тоо, экспортын хэмжээ, цалингийн дундаж хэмжээ бүгд харагдана. Тухайн аймаг, сумын амьжиргааны түвшнийг зөв тооцоолдог болно.Их өгөгдлөөс төрийн үйлчилгээг иргэд ямар хэмжээгээр авч буйг ч харж болно. Шийдвэр ухаалаг байж, төсвийн зарцуулалт тодорхой болно.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Чуулган: Гадаадын хөрөнгө оруулалт гол анхаарах сэдэв

Сүүлийн найман жил алдагдсан жилүүд

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: 

-Сүүлийн найман жил МАН дангаар засаглаж, алдагдсан найман жил өнгөрсөн. Тэр нь юугаар илэрч байна вэ гэхээр ард иргэдзийн ядуурлаас харж болно. Бид бүх зүйлээрээ гадаадаас хараат байна. Эрчим хүч энэ өвөл тасарвал хэн хариуцлага хүлээх юм. Хэрэв ган зуд болбол бензин шатахуун дахин тасрах уу. Ийм л зүйлийг асууж байна. Олон жил худал ярилаа. Ер нь одоо сайн зүйл хийх гээд байвал ярьж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр УИХ одоо 126 гишүүнтэй болсон. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг яам, сайдууд их байна. Эдгээр хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ.

Шадар сайд Л.ГАНТӨМӨР:

-Мэдээж хамтарсан Засгийн газрын хийх ажилд эргэлзэж байгаа УИХ-ын гишүүд байгаатай маргах зүйлгүй. Бидний хийх ажил бодитоор харагдах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирж чуулдаг улс болно. Бидний тавьж байгаа зорилго бол улс орны эрх ашиг нэгдүгээрт. Эдийн засаг босч ирж байж үйлдвэр эрхэлдэг, чадалтай улс болно. Үүний хажуугаар бид онцгой анхаарч байгаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberLittle 2024-08-25 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-25 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-25 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-25 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-25 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyLynn 2024-08-25 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

DarleneShutt 2024-08-25 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-25 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMartinez 2024-08-25 185.181.246.200

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-25 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-25 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaDubois 2024-08-25 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaWilliams 2024-08-25 194.34.248.32

Харуулах боломжгүй.

Avatar

SueHovey 2024-08-25 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

KristenScott 2024-08-25 188.130.128.41

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-25 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-25 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-25 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-25 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-25 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

MaritzaMitchell 2024-08-25 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-25 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-25 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-25 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-25 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-25 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-25 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-25 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-25 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-25 66.181.181.161

БИДОН ГАНБАТАА ЧИ БИТГИЙ УХАНТ

Avatar

Нэргүй 2024-08-25 66.181.190.45

Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Тиймээс улсын эмнэлгийн ажилтнуудын цалинг хэзээ ч нэмж болохгүй!

Avatar

Нэргүй 2024-08-25 66.181.181.161

ИЙМ МЭДРЭЛ ЮМ БИЧИЖ БАЙХ ГЭЖ. НЭРТЭЙГЭЭР НЬ ЧИ МОНГОЛД УЛСЫН ЭМНЭЛЭГ ЕРӨӨС ХЭРЭГГҮЙ ГЭЖ НОХОЙ ШИГ ХУЦААЧ

Avatar

Нэргүй 2024-08-25 66.181.190.45

Чи халамж авах гэж улсын эмнэлэгээр явдаг юм уу? Жишээ нь, СЭМҮТ ба Хавдраар гуйлгачид л эргэлддэг. Тэд нэг жижиг, хоргүй ургацаа хавдар гэж оношлуулж халамж авдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж