“Telegram” мессенжер платформын үүсгэн байгуулагч, франц-орос гаралтай тэрбумтан Павел Дуровыг Парисын ойролцоох нисэх онгоцны буудалд хууль сахиулагчид баривчилсан гэж "Reuters" агентлаг мэдээлэв. Тодруулбал, Францын Залилангийн хэрэгтэй тэмцэх албаны ажилтнууд түүнийг Бямба гаригийн орой Азербайжанаас ирсэн нисэх онгоцноос бууж байхад нь баривчилсан байна.
"Reuters" агентлагийн мэдээлснээр, өдгөө 39 настай Павел Дуровыг "Telegram" платформыг "хангалтгүй удирдсан" гэх үндэслэлээр засгийн газраас буруутгаж, баривчлах тушаал гаргасан байжээ. Тухайлбал тус платформ дээр мөнгө луйвардах, мансууруулах бодис наймаалах, педофил буюу бага насны хүүхдийн зохисгүй зураг бичлэг тараагдаж байгаад Павел Дуровыг буруутгаж байгаа аж. "CNN" агентлаг дээрх мэдээллийг тодруулахаар Францын прокурорын газарт хандсан байна.
Эх сурвалж: REUTERS
3,595.72






















































Холбоотой мэдээ