Дэлхийг хэрсэн ухаалаг үйлдвэрлэл

Дэлхийг хэрсэн ухаалаг үйлдвэрлэл

Дэлхийг хэрсэн ухаалаг үйлдвэрлэл

Хиймэл оюун ухааны арал болно гэсэн томоохон амбицтай Тайвань аж үйлдвэрийн бүхий л салбартаа энэхүү зорилгоо шингээжээ. Даавуу үйлдвэрлэл ч энд ухаалаг технологид түшиглэж байна. "Adidas", "Nike", "The North Face", "Puma", "Under Armour" гээд дэлхийн томоохон брэндүүд хувцас үйлдвэрлэлдээ Тайванийн нэхмэл даавууг ашигладаг гэдгийг мэдэхээсээ мэдэхгүй нь олон болов уу.

Хувцас үйлдвэрлэхийн тулд байгалийн асар их нөөц баялгийг ашиглаж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бий болгодог. Хувцас загварын салбар нь агаарын тээвэр, далайн тээврийн салбарыг нийлүүлснээс ч илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг гэдгийг НҮБ мэдээлсэн. Тодруулбал, энэ нь дэлхийн нийт хүлэмжийн хийн 8-10 хувийг эзэлдэг аж.

Тиймээс дэлхий даяар хувцас үйлдвэрлэгчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгаль орчинд ээлтэй материал сонгохыг эрмэлзэх болсон. Дээр дурдсан брэндүүд бүгдээрээ 2025, 2030 он гэхэд нүүрстөрөгчгүй ирээдүйд чиглэсэн дорвитой алхмууд хийхээр зорилтоо хэдийнэ дэвшүүлжээ. Тухайлбал,  "Adidas" брэнд 2025 он гэхэд бүх бүтээгдэхүүнийхээ 90 хувийг тогтвортой буюу байгальд ээлтэй материалаар хийсэн байхаар зорьж байна. Мөн хувцас нэг бүрээс ялгарах нүүрстөрөгчийн ул мөрийг 15 хувиар бууруулна гэжээ. Харин "Nike" брэнд түүхий эдийнхээ 50 хувийг байгальд ээлтэй байхаар зохицуулж, нийлүүлэлтийн сүлжээнээс гарч буй хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулдаг байхаар зорьж байна.

Дэлхийн томчуудын алсын хараа Тайванийн нэхмэл даавуу үйлдвэрлэгчдийн амбицтай яв цав таарч буй тул тэд хоорондоо түншлэхэд гайхах зүйл үгүй. Тайванийн үйлдвэрлэгчид инноваци болон тогтвортой байдлыг бүтээгдэхүүн бүртээ шингээхийг эрмэлзэж байна.

Инноваци, технологийн хөгжил дэвшлийг үйлдвэрлэлдээ өргөнөөр ашиглаж буйг Тайванийн нэхмэл даавууны холбоогоор зочлохдоо анзаарсан юм. Тухайлбал, норсон даруйдаа эргээд хатдаг сонирхолтой бөгөөд ашиг тустай даавууг тэнд үйлдвэрлэж байна. Ийм төрлийн материал нь биеийн тамирын дасгал хийх үед хүний биеийн хөлс, чийгийг зохицуулж, хуурай, сэрүүн, тав тухтай байдлыг мэдрүүлэх давуу талтай. Тийм ч учраас спорт хувцасны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Бүтцийн хувьд энэ төрлйн даавууг полиэстер, нейлон гэх мэт нийлэг материалаас гаргаж авна. Эсвэл хөвөн, хулс гэх мэт байгалийн түүхий эдтэй хольж гаргаж авдаг.

 

Хэт ягаан туяанаас хамгаалах технологитой, нян бактерын үржлийг дарангуйлах бүтэцтэй даавууг ч Тайваньд үйлдвэрлэж байна. Жишээлбэл, нян бактерын үржлийг дарангуйлах, чийг шингээх, үнэр үүсэхээс сэргийлэх, арьсны дархлааны эсийг үйл ажиллагааг сайжруулах гэсэн ер бусын давуу талуудтай графен материал гэж байна. Графен материалын хэсэгт жишээ болгон оймс дэлгэж харуулжээ. Графен даавуу биеийн халуунд өдөөгдөх үед бактерын эсрэг болон чийг шингээх үйлдэл нь идэвхждэг аж.

 

Тайванийн нэхмэл даавууг хувцас үйлдвэрлэлээс гадна өөр юунд ашиглаж байна вэ?

Тайванийн нэхмэл даавуу үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг "Libolon" нь "Apple"-ын ханган нийлүүлэгч юм. "Apple"-ийн "HomePod" ухаалаг чанга яригчийн даавуун гэрийг "Libolon" үйлдвэрлэжээ. Даавуун гэр нь орчин үеийн загварлаг харагдах ёстойгоос гадна дуу чимээг гажуудуулалгүй дамжуулах үүрэгтэй. Тус компани нь "Apple"-ын шаардлагыг хангахуйц өндөр стандарттай, удаан эдэлгээтэй нэхмэл эдлэл бүтээх чиглэлээр мэргэшсэн тул хамтарч ажиллаж байна.

Тэгвэл "Shinkong Synthetic Fibers Corporation" нь автомашины дугуйн бүтцэд ордог даавуун материал, ослын дэр, суудлын бүс, олс, кабель зэргийг үйлдвэрлэдэг.

Зөвхөн хувцасаар тогтохгүй өдөр тутмын амьдралын олон эд зүйлд Тайванийн нэхмэл даавууг ашиглаж буйг эндээс ойлгож болох нь. Тайванийн нэхмэл даавууны үйлдвэрлэл нь стратегийн хувьд дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн сүлжээг бий болгожээ. Нэхмэл даавуу үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь дотооддоо 12.7 тэрбум, хилийн чанадад 29.8 тэрбум ам.доллар хүрээд байна. Эндээс харахад дотоодын зах зээлээсээ илүү гадаадад Тайванийн нэхмэл даавууны үйлдвэрлэл хөлөө олжээ.

2023 оны байдлаар нийт экспортын дийлэнх буюу 44 хувийг "ASEAN"-ы орнууд эзэлсэн байна. "ASEAN" буюу Зүүн өмнөд Азийн орнуудын холбоонд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтана. Цаашилбал, экспортын 17 хувийг Хятад, Хонгконг, 11 хувийг Хойд Америк гэх зэргээр эзэлжээ.

Тайванийн нэхмэл даавууны үйлдвэрлэл олон улсын тавцанд нэр хүндээ гайхуулан гялалзаж чадсан хамгийн сүүлийн жишээ бол Парис 2024 зуны олимп. Парисын олимпоор нийт тамирчдын гуравны хоёр нь дахин боловсруулсан даавууг сонгосон гэж үзэж буй. Тайванийн үйлдвэрлэгчид Канад, Франц, Тувалу, АНУ-ын багуудын хувцас, дагалдах хэрэгсэлд ашигласан даавууг нийлүүлсэн байна.

Тайванийн тамирчид ч өөрсдийн аж үйлдвэрийн ур чадварыг багийн өмсгөлөөрөө харуулж чадсан гэж Тайпэйн Эдийн засгийн яам онцолжээ. Тамирчдын өмсгөлийг бүтээхдээ сөрөг ионуудыг ялгаруулж, цусны эргэлтийг сайжруулан, ядаргааг багасгах материал нэмжээ. Тайванийн багийн гутал, өмсгөл, тэр бүү хэл эмблем, тууз нь хүртэл байгальд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүн байсныг онцлон тэмдэглэж байна.

Үргэлжлэл бий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberLittle 2024-08-26 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-26 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-26 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-26 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-26 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-26 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaDubois 2024-08-26 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

SueHovey 2024-08-26 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-26 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-26 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-26 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-26 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-26 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaBrown 2024-08-26 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieFrye 2024-08-26 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-26 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-26 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-26 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-26 66.181.188.76

хөгжил цэцэглэл, зөв засаглал, ардчилад хүний эхийн өлгий, асар оуюунлаг, инноваци технодоги нь зүгээр л амьдралынх нь нэг хэсэг болчихсон, амар амгалангийн өлгий нутаг. хүмүүс нв ямар найрсаг соёлтой сайхан гэж санана. бидний заавал очиж үзэх ёстой газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж