Хуучирсан мэдээ: 2024.08.24-нд нийтлэгдсэн

Бэби Бибер мэндлэв

Бэби Бибер мэндлэв

Жастин, Хейли нар анхны хүүхдээ өлгийдөн авснаа наймдугаар сарын 23-нд инстаграмдаа хуваалцжээ. Жастин Бибер дөнгөж төрсөн нярайн жижигхэн хөлний зургийг оруулаад, "Гэртээ тавтай морил. Жэк Блүс Бибер" гэж бичжээ.

Хосууд хүүхэдтэй болж буйгаа тавдугаар сарын 9-нд анх зарласан. Тэд Хавайд тангараг өргөх ёслолынхоо үеэр авхуулсан зургаараа анх мэдэгдэл хийсэн юм. Хейлиг хөл хүнд болсон гэсэн цуу яриа өмнө нь хэд хэдэн удаа гарахад тэр няцаадаг байв. Мөн "Би жирэмсэн боллоо гэхэд хувийн нууцаа чухалчлах болно. Үнэхээр тэр өдөр ирвэл интернет хэрэглэгч та бүхэн хамгийн сүүлд л олж мэдэх болно" гэж хариулж байв.

Жастин, Хейли нар 2018 оны есдүгээр сард хуримаа хийсэн. Дараа нь Өмнөд Каролинад Ашер, Кайли Женнер нарын алдартнуудын хамт хоёр дахь хуримаа хийжээ.

Эх сурвалж: TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж