“Эрдэнэс Монгол” нэгдэл 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

“Эрдэнэс Монгол” нэгдэл 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

“Эрдэнэс Монгол” нэгдэл 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

Өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүнөвөлжилтийн бэлтгэл удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны наймдугаар сарын 24ий өдөр Багануур ХКг түшиглэн зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, гүйцэтгэх захирал С.Наранцогт нар болон нэгдлийн бүрэлдэхүүний охин, харьяа компанийн удирдлагууд оролцож, эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, үр дүнг үнэлэн дүгнэж, өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаармэдээлэл солилцон зөвлөлдөж байна.

Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээ олон нийтэд зарлалаа.

Үндэсний баялгийн санг бүрдүүлэх цогц реформ нь дараах чиглэлээр хийгдэнэ:

Нэг. Төрийн өмчит үйл ажиллагааг ил тод болгох, тунгалагжуулах реформ 

1. Сайн засаглал, үр дүнг сайжруулах шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалийг олон улсын жишигт хүргэж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ. Ингэснээр төрийн өмчиткомпаниудын засаглалын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, хөрөнгийн зах зээлд гарах (IPO)боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн олон төрлүүд тэдгээрийн эрхзүйн тодорхойгүй байдлыг цэгцлэх юм.
2. Аж үйлдвэрийн ээлтэй орчинг бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх реформын хүрээнд ашигт малтмалыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг бүхий эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэгч, аж үйлдвэржилтийн суурь дэд бүтцийг дэмжих, эрчимжүүлэх эрх зүйн орчныг сайжруулна. Ингэснээр эрх зүйн таатай орчин бүрдэх, байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Үйлдвэрлэл технологийн паркийн суурь үйлдвэр, дэд бүтцийг байгуулагдаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм. Урьдчилсан тооцоогоор зургаан үйлдвэр технологийн паркад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 6.2 тэрбум долларын 68 төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэх 36 үйлдвэр байгуулагдана.
3. Түмэндээ харагддаг төрийн өмч буюу шилэн реформын хүрээнд нэгдлийн компаниудын өдөр тутмын үйл ажиллагааны үр ашиг, хяналтыг сайжруулах нэгдсэн удирдлагын систем (ERP) нэвтрүүлнэ. Энэхүү Их өгөгдөлд суурилсан цахим систем нь компаниудын бүх үйл ажиллагааг ил тод болгосноор үйл ажиллагааны үр ашгийг хамгийн багадаа 30 хувиар нэмэгдүүлэх юм. 
4. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг Хиймэл оюун ухаанд суурилан нээлттэй, ил тод,  ур чадварт суурилсан зарчмаар зохион байгуулж, стратегийн бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүдийн судалгааг гаргах. 

Хоёр. Аж үйлдвэрийн экосистем бүрдүүлэх Түүхий эдийн түүхийн төгсгөл реформ

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих эрхзүйн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ шаардлагатай дэд бүтэц, аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэх суурь үйлдвэрийг барьж байгуулан үйлдвэржилтийн гинжин хэлхээг бий болгоно. Энэхүү реформын хүрээнд зургаан байршилд баригдах Үйлдвэрлэл технологийн паркуудаас нэн тэргүүнд стратегийн ач холбогдол бүхий дараах гурван үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Тухайлбал:

Эрдэнэт ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, Зэс боловсруулах үйлдвэрийн цогцолбор. 
Дархан ҮТП-ийн хүрээнд Ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор. Эхний ээлжинд түүхий эдээр тогтвортой хангах төмрийн нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын бэлэн байдлыг хангах, ТЭЗҮ, судалгааны ажлыг эрчимжүүлнэ. 
Багануур ҮТП-ийн хүрээнд Хүрэн нүүрс боловсруулах цогцолбор. Түүхий эдээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх юм. 

Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын гол зорилго нь төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулж төрийн эзэмшлийн 34 хувь хүртэлх хувьд ногдох ногдол ашгийг нэмэгдүүлж Хуримтлалын сангийн орлогыг бүрдүүлэх замаар эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш шударга хүртээх юм. Түүнчлэн энэхүү реформыг хийснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа цахим, ил тод нээлттэйболохоос гадна зардал буурч, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэнэ. Мөн аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэх суурь үйлдвэрүүд, шаардлагатай дэд бүтэц, хууль эрх зүйн орчин сайжирснаар хувийн хэвшлийнхэн болон гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд үнэ цэнэ бий болгох хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Эрдэнэс Монгол нэгдэл 2024 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтээрээ төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, амжилттай ажиллалаа. Нэгдлийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийн хувьд, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газруудын хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100 хувь, баяжмал үйлдвэрлэл 106 хувь, хөрс хуулалт 88 хувьтай байна.

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд, 8.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 9.0 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 140 хувьтай биелүүллээ. 2024 оны эхний хагас жилийн байдлаар улсад 2.6 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд, нэгдлийн олборлолт, үйлдвэрлэл, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, үйлдвэрийн газрууд нь зургаан чиглэлээр 810 ажил төлөвлөснөөс дундаж гүйцэтгэл 44.1 хувьтай байна.

Төвийн бүсийн эрчим хүч, дулааны системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэлээр өгөгдсөн даалгаврын дагуу “Багануур” ХК болон “Шивээ Овоо” ХК-уудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай нийт 29.0 тэрбум төгрөгийг толгой компанийн зүгээс шийдвэрлэж ажиллалаа. 

Мөн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтээс харахад барилга байгууламж, усан хангамжийн найдвартай байдлыг хангах хөрөнгө оруулалтуудын зарим ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа тул анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмж, чиглэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmberLittle 2024-08-24 46.8.22.48

Харуулах боломжгүй.

Avatar

MeganKlimek 2024-08-24 46.8.212.131

Харуулах боломжгүй.

Avatar

CharlotteLarson 2024-08-24 95.182.124.23

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaJones 2024-08-24 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleBalderas 2024-08-24 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-24 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-24 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyLynn 2024-08-24 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

DarleneShutt 2024-08-24 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

JennyCarter 2024-08-24 185.181.246.160

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-24 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-24 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-24 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaDubois 2024-08-24 94.158.190.132

Харуулах боломжгүй.

Avatar

PayalMakarious 2024-08-24 109.248.14.156

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-24 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

SueHovey 2024-08-24 46.8.11.161

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-24 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-24 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-24 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-24 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-24 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

RhondaBrown 2024-08-24 109.248.143.139

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-24 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-24 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-24 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaRodriguez 2024-08-24 109.248.142.213

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCanty 2024-08-24 188.130.210.190

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-24 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-24 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-24 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-24 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-24 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-24 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-24 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-24 66.181.181.63

3.8 их наяд төгрөг хаачсан бэ Данх аа. Сонгуулийн сурталчилгаанд золбин авгай Булган, ялтан Амгаланбаатар нарт хэдийг өгсөн бэ

Avatar

ElizabethJohnson 2024-08-24 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-24 66.181.186.10

Эрх мэдэлтгүүд маань хуваагаад идчихгүй бол овоо л юм хуримтлагддаг юм бна л даа !
Данх дарга маань 40 их наядын луйврыг улсад буцааж төлүүлж чадахгүй юм шиг бна, харин нэмэж идүүлчихгүй л байх хэрэгтэй дээ !!!

Avatar

Нэргүй 2024-08-24 124.158.107.15

Яаж чадахын. Хүүк Жонк хоёроос айгаад байгаа юм чинь. Одоо ч нууц гэрээ гэдгээр хулгайгаа үргэлжлүүлэн хийсээр байгаа гэж УУ яамныхан хэлдэг.

Avatar

TamikaAllen 2024-08-24 45.15.73.203

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж