Олон улсын аялагч жуулчдын дахин очихыг хүсдэг №1 улсаар Япон шалгарчээ. Японы "Dentsu Inc" агентлаг энэ судалгааг цахимаар хийсэн байна. Япон 34.6 хувийн саналаар тэргүүлсэн бол Сингапур 14.7 хувь, АНУ 13.0 хувь, Өмнөд Солонгос 10.5 хувь, Их Британи 10.4 хувиар эхний таван байрыг бүрдүүлжээ. Судалгааг 20-59 насны 7460 хүнээс авсан аж.
Судалгаанд АНУ, Австрали, Их Британи, Хятад, Герман, Франц, Хонгконг, Энэтхэг, Индонез, Сингапур, Өмнөд Солонгос, Тайвань, Тайланд, Арабын нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг 15 улс орон, бүс нутгийг хамруулжээ.
Япон гэсэн хариултыг сонгосон аялагчдын 28.6 хувь нь хоол, 27.9 хувь нь соёл, 25.6 хувь нь өвөрмөц байгалийн тогтоцод нь татагдсан гэж хариулсан байна. Харин жуулчдын очихыг хүсдэг топ таван байршил нь Токио, Осака, Киото, Хирошима, Хоккайдо аж.
Эх сурвалж: KYODO NEWS
3,569.17






















































Холбоотой мэдээ