Ханиадны эсрэг сиропоос болж Узбекистан, Гамби, Индонези улсад олон зуун хүүхэд амиа алдсан тухай сүүлийн хоёр жил орчим хэвлэлд бичиж байна. Дэлхий даяар 300 хүүхдийн аминд хүрсэн ханиадны эсрэг сиропод агуулагдаж буй хортой найрлага нь олон улсын эмийн зах зээлд бусад бүтээгдэхүүнүүдэд ч байх магадлалтай гэж өнгөрсөн онд мэдэгдэж байв.
Индонез улсад л гэхэд 200 гаруй хүүхэд нас барсан. 120 хүүхэд азаар амьд үлдсэн боловч зарим нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Тус улсад 2022 оны сүүлээр 20 гаруй гэр бүл Хүнс, эмийн агентлаг, Эрүүл мэндийн яам болон хэд хэдэн компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэхийн хариуг Индонезийн шүүх Пүрэв гаригт гаргав. Шүүхийн шийдвэрийн дагуу Индонезийн эм үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч "Афи Фарма" болон "CV Samudera Chemical" компаниуд хохирогчдын гэр бүлд тус тус 50-60 сая рупи төлөх шийдвэр гаргажээ.
Харин Эрүүл мэндийн яам болон Хүнс, эмийн агентлаг буруугүй үлджээ.
Нас барсан хүүхдийн ар гэрт 50 сая рупи, эмчилгээ хийлгэх шаардлагатай хоцорсон хүүхдүүдэд 60 сая рупигийн нөхөн олговор олгох аж. 60 сая рупи нь 3850 ам.доллар болно.
Эцэг эхчүүдийн хувьд нас барсан хүүхдийн ар гэрт 3.4 тэрбум рупи, амьд үлдсэн хүүхдүүдэд 2.2 тэрбум рупи олгохыг шаардсан боловч шүүхээс шийдвэрлэсэн мөнгө үүний хаана нь ч хүрэхээргүй байна. Өмгөөлөгч Сити Хабиба хэлэхдээ "Бидний гуйлгачин мэт санаж мөнгө өгч байгаад сэтгэл дундуур байна. Энэ нь хохирогчдын зүрх сэтгэлийг маш их шархлуулж байна" гэжээ.
Эх сурвалж: CNN
3,548.92















































