Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. 


"ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД 2,246,511 СОНГОГЧ САНАЛАА ӨГНӨ"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй ярилцлаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны долдугаар сарын 13-ны өдрөөс байгууллагын цахим хуудаст байршуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн танилцах мэдээлэл ижил. Өөрөөр хэлбэл, сонгогч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсхүл буруу бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах хуулийн зохицуулалттай.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой болсон.

Энэ зохицуулалт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тусгагдаагүй тул сонгогч цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байна гэсэн үг. Мэдээлэл нь зөрүүтэй бол өөрийн оршин суугаа газрынхаа улсын бүртгэлийн хэлтэст хандана гэж ойлгож болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ХУУЛЬ ӨӨРЧИЛЖ, ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ"

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулах асуудал хэлэлцэгдэж байна. Та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?

-Шинэ Засгийн газар бүрдмэгц төсөвт тодотгол оруулах нь жам ёсны зүйл. Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны давуу талуудын нэг нь томоохон төсөл, хөтөлбөрүүд дээрээ маргалдаж цаг алдаж байхаар хамтраад хөдөлгөхийг зорьж байна. Тиймээс томоохон төслүүдийн бэлтгэл ажлын төсөв нэлээд орж ирж байна. Гэхдээ нөгөө талаасаа төсвийг хэт үрэлгэн байлгахгүйн тулд хэзээ, юуг хэрэгжүүлэх вэ гэсэн эрэмбэ дарааг тооцох ёстой. Миний хувьд томоохон төслүүдийн бэлтгэл ажлыг хийх нь зүйтэй. Гэхдээ олон төсөл хөтөлбөрийг нэгэн зэрэг эхлүүлж зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ-д ихээхэн хэмжээний мөнгө зарцуулах нь тийм ч үр ашигтай байхгүй гэж үзэж байна. Энэ үйл явц нь эргээд төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх бодит эрсдлийг бий болгож байна. Янз бүрийн төсөл хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ хийлгэхэд 450 тэрбум төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны төсвийн тодотгол, 2025,2026 оны төсвийн хүрээнд гэсэн үг.

Тиймээс эдгээр ажлуудыг эрэмбэлж, яг одоо тулгамдаж байгаа бодитой хөрөнгө оруулалтадаа ашиглах боломж байгаа гэж харж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ТӨСӨВ ТЭЛЭХИЙН ХЭРЭЭР ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛД ДАРАМТ УЧИРНА"

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.

-Өмнөх парламентын гишүүд төсвийн тогтвортой байдлын талаар маш их ярьсан. Шинэ бүрдсэн парламент төсөвт тодотгол оруулахаар хэлэлцэж байна. Төсвийг тэлж байгаа энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?

-Улсын төсвийн хамгийн чухал зүйл нь юунд оршдог вэ гэхээр томоохон мега буюу хөгжлийн төслүүдээ урагшаа явуулах. Эдгээр төслүүдийн бүтээн байгуулалт нь дууссан цагт  Монгол Улсын эдийн засагт жил болгон өөрийнхөө зардлаасаа илүү их хэмжээний өгөөж авчрах, ажлын байр бий болгох, дээрээс нь нэмээд экспортод гарч байх ёстой. Өнөөдрийн хэлэлцэж байгаа төсвийн задаргааг харахад нийт дүнгийн өсөлтийг хэвийн хэмжээнд гэж дүгнэж болохоор байна. Учир нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хурдтай өсөж байна. Энд хэд хэдэн үзүүлэлтийг авч үзье. Нэгдүгээрт, ДНБ-д эзлэх төсвийн зардал 34 хувьтай байна. Өмнөх ч гэсэн 34 хувиас давж байгаагүй. Тэгэхээр нэгдсэн дүнгээрээ төсөв тэлсэн мэт боловч ДНБ- тэй харьцуулахад харьцаагаа бариад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ДНБ өсөж байгаатай адилхан улсын төсөв ч гэсэн өсөх ёстой. Харин ДНБ-ий хувь хэмжээ өсөөд байхад улсын төсөв нь өсөхгүй байвал “но”-той л гэсэн үг.  Хоёрдугаарт, энэ удаагийн төсвийн тодотголд хэд хэдэн чухал заалтууд орсон. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх томооохон төсөл хөтөлбөрүүд тусгагдсан. Улаанбаатар хотын дүүргүүдийн замуудыг дунд нь холбох тойрог замтай болсон тохиолдолд түгжрэлийн асуудлыг шийднэ. Дэлхийн улс орнуудыг харахад бүгд тойрог замтай байдаг. Бээжин гэхэд зургаан тойрог замтай. Түүнчлэн Туул голын эргийг дагасан 33км хурдны замын ТЭЗҮ хийгдчихсэн байна.  Энэ зам нийслэлчүүдийн амьдралд чухал үүрэгтэй зам болно. Цаашлаад Богд Хан уулын туннел баригдах нь. Улаанбаатар хот дөрвөн уулын дунд л гээд хавчигдсан байдаг учраас тэлж чадахгүй. Тэгвэл туннел байгуулснаар урагшаа тэлэх бололцоо нээгдэж байна. Хотын тэлэлтийг дагаад эдийн засаг илүү өсөх, газрын үр өгөөж нэмэгдэнэ гэх мэтчилэн олон эерэг үр дүнгийн талаар ярьж болно.

Энэ мэтчилэн Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөл хэрэгжчихвэл Монгол Улсын эдийн засгийн дархлааг сайжруулах, баталгаажуулахад маш том дэм болно. Энэ бол дан ганц өнөөдрийн төлөө биш ирээдүй хойчдоо хүртээмжтэй, ээлтэй нийгэм үлдээх, эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал шийдвэрүүд гэж харж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ТӨСӨВ ТЭЛЭХЭЭР МӨНГӨНИЙ БОДЛОГО ЧАНГАРЧ, ХУВИЙН ХЭВШИЛД ЦОХИЛТ БОЛНО"

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай 2024 оны төсвийн тодотгол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулах асуудлыг хэлэлцэж байна. Төсөвт заавал тодотгол оруулах ёстой байсан гэж үзэж байна уу?

-Төсвийг тодотгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.Учир нь Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж зарим нэг яамнб хариуцдаг байсан чиг үүргийг өөр яам руу шилжүүлж, нэгтгэсэн. Тийм учраас төсвийн хөдөлгөөн гарах нь ойлгомжтой асуудал байсан. Төсвийн тодотголын хүрээнд урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөх санал оруулж ирсэн. Нэг талаас нь харвал төсөв тогтворгүй, тодотгол оруулах шаардлагаггүй мэт харагдаж байгаа. Нөгөө талаас нь харвал өрнөж байгаа үйл явцтай холбоотой буюу шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотой төсөвт тодотгол оруулахаас өөр аргагүй байна. Ер нь бол шинэ парламент, Засгийн газар бүрдээд эхний хоёр жил ажил ахицтай урагшилдаг. Харин дараагийн хоёр жилд нь сонгууль ойртчихдог учраас улстөржилт нь нэмэгдээд ажлаа урагшлуулдаггүй. Тиймээс эхний хоёр жилийн хугацаагаа бүрэн дүүрэн ашиглах сонирхол УИХ, Засгийн газарт байх шиг байна. Үүнээс ч өөр арга алга. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ явуулахгүй юм бол хамтарсан Засгийн газар байгуулах ямар ч шаардлагагүй л дээ. Наад зах нь эрчим хүчний хараат байдлаасаа гарахын тулд төсөл хөтөлбөр эхлүүлэхээр янз бүрийн зорилготой хүмүүс гарч ирж эсэргүүцээд зогсоочихдог. Дотоодынхоо улс төрийг дийлдэггүй байсан. Тиймээс одоо нэгдэж, хамтарсан хугацаандаа том төслүүдээ урагшлуулъя гэсэн зорилготой байгаа гэдгийг Ерөнхий сайд, Сангийн сайд, хотын дарга ч хэлж байгаа.

Тиймээс энэ талаас нь харж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг, төсөв мөнгөний асуудлыг нь хэлэлцэж шийдээд явуулах талаас нь хувь гишүүнийхээ хувьд бодож байна. Гэхдээ дараа нь дүгнэх, өөрчлөх боломжууд олдоно.

Шинэ Засгийн газар, УИХ байгуулагдаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Шинэ Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд юу хийх, алийг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, алийг нь хувийн хэвшил, алийг нь гадны хөрөнгө оруулалтаар хийх вэ гэдгээ тодорхой болгох ёстой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NicoleBalderas 2024-08-24 95.182.125.217

Харуулах боломжгүй.

Avatar

EricaDelgado 2024-08-24 185.181.247.128

Харуулах боломжгүй.

Avatar

AmberHolmes 2024-08-24 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

CarlaJones 2024-08-24 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

StacieMoore 2024-08-24 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

StacyRojas 2024-08-24 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyPowell 2024-08-24 45.86.0.214

Харуулах боломжгүй.

Avatar

ErinJackson 2024-08-24 188.130.210.73

Харуулах боломжгүй.

Avatar

MarshaChristensen 2024-08-24 46.8.106.202

Харуулах боломжгүй.

Avatar

MaryannConcoma 2024-08-24 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferChandler 2024-08-24 46.8.22.184

Харуулах боломжгүй.

Avatar

DianaDrake 2024-08-24 109.248.55.165

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJohnson 2024-08-24 45.84.176.37

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieFrye 2024-08-24 46.8.223.153

Харуулах боломжгүй.

Avatar

MaritzaMitchell 2024-08-24 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMoore 2024-08-24 46.8.110.185

Харуулах боломжгүй.

Avatar

AleshaRobinson 2024-08-24 109.248.54.186

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBrantley 2024-08-24 109.248.54.131

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherHunt 2024-08-24 95.182.126.197

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaChandler 2024-08-24 188.130.128.38

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaJohnson 2024-08-24 188.130.143.149

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaSimon 2024-08-24 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

RohiniKey 2024-08-24 46.8.107.220

Харуулах боломжгүй.

Avatar

SuzanneGomez 2024-08-24 46.8.56.188

Харуулах боломжгүй.

Avatar

ToniTorres 2024-08-24 46.8.22.86

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethJohnson 2024-08-24 109.248.13.70

Харуулах боломжгүй.

Avatar

KendraBurns 2024-08-24 45.11.20.68

Харуулах боломжгүй.

Avatar

TamikaAllen 2024-08-24 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

Гэрэл 2024-08-24 66.181.160.90

Эрдэнэ шааж байна даа дарга нарч мэдэхгүй худлаа гэдэг ч амны уншлага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж