Тарваган тахлын голомт идэвхтэй байгааг тогтоожээ

Тарваган тахлын голомт идэвхтэй байгааг тогтоожээ

Тарваган тахлын голомт идэвхтэй байгааг тогтоожээ

Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2024 оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумдын нутгаар тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү шинжилгээгээр Яруу сумын нутгаас олзворлосон тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нянг илрүүлжээ. Улмаар тус суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ.

Албаныхны өгч байгаа мэдээллээр, гол нь сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад байхад иргэд санаатайгаар тарвага агнаж, тарваганы мах зөөвөрлөж, хорхог, боодог хийж идэж байгаа нь амиа хорлох нэг хэлбэр гэхэд хилсдэхгүй гэдгийг онцлов.

Тахлын тохиолдол аюултай, өвчилсөн хүмүүсийн тал нь нас бардаг гэдгийг бид мөн ч их анхааруулж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 17 хүн тарваган тахлаар өвдөж тэдний найм нь нас барсан. Энэ бол бага тоо биш. Сэжигтэй үйлдэл гаргаж, эрүүл мэнд амь насаараа хохирсон бол тэр хүн өөрөө л хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулсан юм. Тиймээс та бүхэн сэжигтэй эрсдэлтэй бүсээс тарваган агнах, худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DebPhillips 2 цагийн өмнө 45.15.73.203

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-23 202.126.90.208

энэ том оготны маханд юунд нь тэгэж үхтэлээ дурладаг байнаа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж