Дэлхийн хоёр дахь том очир эрдэнийг олжээ

Дэлхийн хоёр дахь том очир эрдэнийг олжээ

Дэлхийн хоёр дахь том очир эрдэнийг олжээ

Дэлхий дээрх хоёр дахь том очир эрдэнийг Ботсванийн Карови уурхайгаас олжээ. Энэ нь 2492 каратын хэмжээтэй бөгөөд мега очир эрдэнийг илрүүлдэг рентген технологи ашиглан гаргаж авчээ. Карови уурхай нь Ботсванийн нийслэл Габоронигаас хойд зүгт 500 км зайд орших бөгөөд Канадын "Лукара очир эрдэнэ" компанийн эзэмшилд байдаг.

"Лукара очир эрдэнэ" компанийн зүгээс уг очир эрдэнийн үнэ, чанар зэргийн талаар мэдээлэл өгөөгүй. Гэхдээ компанитай ойр байдаг эх сурвалжийн мэдээлснээр тус очир эрдэнийн үнэ нь 40 сая ам.доллар хүрч магадгүй аж.

Дэлхийн хамгийн том очир эрдэнийг 1905 онд Өмнөд Африкаас олж байжээ. Энэ нь 3106 каратын очир эрдэнэ байсан бөгөөд есөн тусдаа хэсэгт хувааж, ихэнхийг нь Их Британийн хааны титэмд шигтгэжээ.

Ботсвани бол очир эрдэнийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч улс. Нийт үйлдвэрлэлийн 20 хувийг Ботсвани дангаараа бүрдүүлдэг. 2019 онд тус улсын мөн уурхайгаас 1758 каратын очир эрдэнэ олдож байжээ. Тус очир эрдэнийг Францын "Louis Vuitton" брэнд худалдаж авсан байдаг. Чухам хэдэн ам.доллараар худалдаж авсан нь тодорхойгүй.

Харин 2016 онд мөн уурхайгаас олдсон 1109 каратын очир эрдэнийг "Graff Diamonds"-ын гүйцэтгэх захирал Лоуренс Графф худалдаж авчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TiffanyRoberts 2024-08-23 109.248.128.71

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж